antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2015 6 comments

ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, Ипотекийн зээлийг “хуучин байсан хуулиар нь сэргээнэ”

нийтлэсэн Admin

86a7eb6bb1bd4ae2f514feddb9d4f47d

Төрөөс иргэдээ орон сууцжуулахаар дэмжиж олон ажил хийгдэж байгаа гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдэж буй. Өнгөрсөн онд олон иргэд байртай болох гэж азаа үзсэн.

Удтал хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа 1” хороололд байр худалдан авахаар эхний ээлжинд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа хорооллоос байр авахаар 9094 иргэн цахимаар хүсэлтээ илгээж, үүнээс 3159 хүн журамд заасан шаардлагад тэнцээгүй хэмээн хасагдаж, үлдсэн 5935 хүний дунд сугалаа явуулсан юм.

Сугалаанд хамрагдсан хүмүүсийн 3159 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагч буюу эмч, багш, цагдаа нар байсанг сануулах болсон учир нь хэдхэн хоногийн өмнө Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1,620 айлын орон сууцны барилгын нээлт болж өнгөрөв.

Гэтэл найман хувийн зээлийг зогсооноос үүдэн 200 айл орон сууцтай болж чадсангүй ээ. Энэ тухай “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаас болоод бидний дунд нь зогсож буй энэ цогцолбор хорооллын 1,620 айлын орон сууцанд шинэ жилийн өмнө орох байсан 1,620 айл шинэ байрандаа орж чадсангүй. ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр ипотекийн зээлийн хамгийн чухал хоёр хуулийн гурван заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Монголбанк болон бусад арилжааны банкууд энэ зохицуулалтыг дахин хуульчлахаас нааш орон сууцны зээл олгох боломжгүй гэж байгаа. Энэ хороололд байр авахаар зээл хүссэн хүмүүс банканд очсон бол ийм л хариу авч байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Найман хувийн зээл зогссоноор ТОСК барилгын материалын үйлдвэрүүдэд өрөө төлөх боломжгүй болоод байна. Түүнчлэн ажилчид нь сүүлийн хоёр сарын цалингаа аваагүй байгаа. Уг нь бол зээл аваад байранд ороход бэлэн болсон 200 айл байсан. Гэтэл 200 айлын 10 тэрбум төгрөг орж ирэх боломжгүй боллоо” гэж З.Энхболд онцлон хэлсэн юм.

Ямартай ч удалгүй найман хувийн зээл өмнөх зээлийн заалтаараа өгөгдөж эхлэх байх хэмээн найдаж сууя даа.

Эх сурвалж: Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • tanhai (December 29, 2015 11:21:54 am )

    YHST taraah heregtei bss congogdoj baigaa jiliin bags bolgoh heregtei huulias deer gardag stesteer yah yum be ogstruulya BA’s ATG stestiin gishuudiig shalguulah heregtei bna mongolchuudiin neriin omnooc

  • ИРГЭН (December 29, 2015 11:31:55 am )

    МАН-ЫХАН САЙН ҮЙЛС БҮХНИЙГ ХАРЛУУЛДАГ ТУРШЛАГАТАЙ.ХОРОН САНААТАЙ КОММУНИСТУУД ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЦАГТ МОНГОЛД АРДЧИЛАЛ БҮРЭН ЯЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.НАМУУДЫГ ТАТАН БУУЛГААД ШИНЭЭР ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ.90 ЖИЛ ОРШИЖ БАЙГАА КОММУНИСТ НАМ ТӨРИЙН АЛТАН СОЁМБЫГ АВЧИХААД БАЙХАД ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ НАМ ТӨРИЙН ДЭЭР ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ГЭСЭН ҮГ

  • эр хүн (December 29, 2015 4:12:17 pm )

    цэцийг тараа

  • өө хөөрхий (December 29, 2015 5:27:26 pm )

    ман ийхан юмыг харлуулаж шоудаг нь хэрээс хэтэрлээ. одоо бас бид буруугүй гэж хуцаж байна. хамаг л мөнгөтэй болгох бүх л салбарыг эднийхэн л самарч хаясаншд.

  • маналаа (December 29, 2015 8:41:23 pm )

    Ман буруу бишээ. Ан буруутай.

  • Anonymous (December 30, 2015 9:20:20 am )

    iim teneg tsets gej yu bahvdee jinhene maluudiin tsugluulga bna daa naad zahiin naimaachin avgai hurtel iim shiidver baij bolohgu igej medej bhad duurtsen maluud shuu neeree

antalya rent a car