antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 15 comments

С.Бямбацогт: Ардын намын шахалт, ард түмний хүсэлт биелэх боломж бүрдлээ

нийтлэсэн Admin

14512808935680c9fd71db6УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг мэдээллийн эхэнд онцлов. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг 2013 онд Р.Бурмаа гишүүнээр ахлуулан байгуулсан. Явцын дунд Су.Батболд болон О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг Р.Бурмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр суурилж явахаар ойлголцож, гурван хуулийн төслийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт баталсан.

МАН болон парламентад суудалгүй улс төрийн намууд сонгуулийн автомат машины хяналтын тооллогыг 100 хувь хийе гэдэг зарчмын байр суурь дээр нэгдэж, шаардлага тавьсан. Үүний үр дүнд хар машины 50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчлагдсан байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа” гэв. Ингээд хуульд орсон тодорхой өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал,

-МАН анхнаасаа хүнээ сонгох тогтолцоог дэмжиж байсан. Гэвч зөвшилцөл явагдсанаар 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдохоор болсон. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйлахдаа  хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс дэвшсэн жагсаалтыг сонгогчдод өгнө.

-Сонгуулийн тогтолцоог бүсчлэх саналыг эрх баригч нам оруулж ирсэн. Харин УИХ-д  суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар шийдвэрлэв.

-СЕХ-г татан буулгаж “Улс төрийн зөвлөл” гэгчийг байгуулах гэж байсныг хасуулсан. СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгагдсан.

-Саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болов.

-Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгов.

-Орон нутгийн сонгуулийн намын листийг үгүй болгож, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болсон. Өмнөх хуулиар УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэг өдөр, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгууль аравдугаар сард болдог байсан. Харин шинэ хуулиар УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль нэг өдөр хамтдаа, сум, дүүргийнх тусдаа явагдахаар болсон.

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг Р.Бурмаа нарын гишүүдийн төсөлд 14 хоног байсныг 18 болгож нэмэгдүүлсэн.

-18 насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэдэг шалтгаанаар шүүхийн шийдвэрээр ялагдсан хүмүүс УИХ-ын гишүүн болсон тохиолдол өмнөх сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан. Шинэ хуулиар үүнийг засч, 18 нас хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтыг үгүй болгосон.

-Улс төрийн намуудын таван хувийн босгыг хэвээр үлдээсэн гэсэн юм.

Мөн энэ үеэр ипотекийн найман хувийн зээлийг МАН зогсоолоо гэх ташаа мэдээлэлд залруулга хийсэн юм. Энэхүү ташаа мэдээллийг анх олон нийтэд тараасан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр уучлал гуйгаагүй учраас МАН-ын нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Найман хувийн зээл зогссон асуудалд МАН ямар ч хамааралгүй нь шүүхээр тогтоогдоно гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар хандсан иргэн Базар “Бодь даатгал” ХХК-д ажилладаг. Энэ нь АН-ын угшилтай компани гэдгийг хүмүүс бараг мэднэ гэсэн юм.

Д.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН (December 28, 2015 5:04:10 pm )

    ЭЭЭ БУРХАН МИНЬ ДАХИЖ ЭНЭ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧДЫГ СОНГОДОГГҮЙ ЮМ ШҮҮ. ЁСТОЙ ХАШИРЛАА.

  • ffff (December 28, 2015 5:12:45 pm )

    xashirsan xuniig xashir xun gedeg yum daa yostoi xashirlaa.iim ardchilal gej bdagiin bol komunizm xajuud ni unexeer divaajin yum bna.

  • MAN-n gishuun (December 28, 2015 6:49:20 pm )

    ee burhan min dahij ene MAN-n garuudiig dahij songohguiee estoi hashirlaa

  • дандий (December 28, 2015 8:04:07 pm )

    За, ингэж дүрсгүйтэж болохгүй. Хүний нэр хараад нам дугйлна гэж үндсэн хуулинд байхгүй. Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг авир улам газар авав. . Хүнээ шууд сонгох ёстой. Холимог систем угаас хууль зөрчсөн байсан . Үүнийг засч чадсангүй. Хар машиныг ард түмэн эсэргүүцсэн. үүнийг сонссонгүй. 50 хүртэл хувь гэснээр тэн хагаст нь хяналтын тооллого хийхгүй. Тэр СХ -оос гаргах журам нэг заль хэрэглэнэ. Ийм чухал асуудлуудыг нэг мөр болгоогүй хууль батлалцсан МАН өөртөө ямар дүн тавиад ингэж
    ярина вэ? Цаашдаа сонгууль ийм байдлаар олон удаа явагдах тул тун гоомой шийдвэр гаргалаа. Иргэдийг сонгуульд оролцох сонирхлыг үгүй хийж нийгэмд бухимдал үүсгэх эх үүсвэрийг тавьчиж байгаагаа та нар ойлгохгүй л байна даа. Буруу бол өршөөнө биз.

  • Tumur (December 28, 2015 9:38:12 pm )

    Taalagdahgvi huuli bna muu huuli boljdeeench negl yum heleed bnadaa

  • Хөх чоно (December 29, 2015 2:25:15 am )

    Улс төрийн намууд Монголыг мөхөөж байна. Сонгуулийн хуулийг үндсээр нь бүрэн шинэчлэх ёстой. Сонгуулийн нууц санал хураалт нь булхай, луйврын гол шалтгаан. Өнөөгийн сонгуулийн систем, улс төрийн тогтолцоог бүрэн халахгүйгээр Монголд жинхэн шудрага сонгууль явагдах боломж үгүй. Харамсалтай нь үүнийг ойлгох хүн огт алга. Ирэх жилийн сонгуулиар ард түмэн та бүхэн хичнээн ч хичээгээд зөв сонголт хийж чадахгүй. Ард түмэнд ямар ч сонголт байхгүй. Учир нь сонгуульд нэр дэвшигчид нь бүгд ижилхэн шуналтнууд байх бөгөөд та нар алийг нь ч сонгосон ялгаагүй байх болно. Нэг луйварчин, нөгөөгөөрөө л солигдоно. Бидэнд жинхэн ардчилсан хувьсгал хэрэгтэй байна. Монголд ардчилал байхгүй бөгөөд, ерөөс жинхэн ардчилал дэлхий дээр байхгүй билээ. Учир нь улс төрийн нам гэгч хуйвалдагчид нь үргэлж нийгмийг хуйвалдааны талбар болгон төрийн эрх мэдлийг хуйвалдааны замаар авдаг тул, улс төрийн намууд байсан цагт ардчилал хэзээ ч хөгжихгүй. Энэ бол нийгмийн цоо шинэ онол. Мэдээлэл, технологи өндөр хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн улс төрийн намгүйгээр амьдрах шинэ боломжтой болж байна. Уг нь монголчууд бид үүнийг олж харан, амьдралд хэрэгжүүлсэн анхны ард түмэн болж чадвал бид дэлхийд оюун санаагаараа тэргүүлэх болно.Өнөөдөр улс төрийн намууд нь хөгжлийн гол саад тотгор болж байна. Гэхдээ үхэр монголчууд үүнийг ойлгох цаг нь болоогүй бололтой. Тэд ер нь хэзээ ч ойлгохгүй л болов уу? Монголчууд бид бүгдээрээ л улс орноо мөхөөж байна. Бүгдээрээ нийлээд зүтгэж байгаа хойно үр дүн нь удахгүй гарна. Тэр цагт та нар мянга цэцэрхээд хэрэггүй дээ. Бүх зүйл оройтсон байх болно. Цаг хугацаа хэнийг ч, юуг ч хүлээхгүй, уучилахгүй!!!!!

    • Тэнгэрийн бөө (January 03, 2016 12:02:48 pm )

      Ер нь улс төрийн намуудын тогтолцоог зөв явуулахгүй бол ард түмний дургүйцлийг ихээхэн хүргэх нь дамжиггүй ээ. Жагсаалт гаргах, гар ба автомашинаар тоолох гэдэг бол ард түмнийг доромжилж буй үйлдэл мөн. Тогтсон хар машинаараа л тоолох ёстой байсан даа. МАН-ынхан ээлжит хуйвалдаанаа хийж эхлэх бололтой. МАН-ынхан энэ жилийн сонгуульд ялалт байгулах нь өнгөрсөөн.

  • zochin (December 29, 2015 5:42:34 am )

    MANamig l ahij songoj bolhgui shuu yu ch hiilgui olon jil songogdloo odoo MANamig bolii

  • Anonymous (December 29, 2015 11:44:19 am )

    Ирэх сонгуулиар энэ Бямбацогт гэдэг нөхрийг сонгож яагаад ч болохгүй юм байна гэдгээ олон зүйлээр баталлаа. Бүх зүйлийг харлуулж Уих төрийн ажлыг гацаахаас өөр юу ч хийсэнгүй. Ховдын ард түмний тархи гашилчихаагүй юм бол энэ нөхрийг дахиж нэрээ дэвшүүлэхгүй болтол нь дүнгийн тавиад ухамсрын шанаа өгөөд хөөж явуул.

  • irgen (December 29, 2015 11:51:46 pm )

    Ter luivriin jagsaalt bas l bn 28 gar ene muu shu

  • Зочин (December 30, 2015 12:31:37 am )

    Ер нь гайгүй заалтууд орсон бна харин хар машин дээрээ дахиад хулхидуулчихсан юм бишүү 50 хүртэл %гэдэг буруу заалт үүнд 1%ч багтана шүү дээ ядаж 49-өөр доошгүй гээд оруулчих гүй дээ .АН хар машиндаа мөн ч харам байгаа юм даа нэг л учир бий дээ .ер нь энэ сонгуульд МАН ялах.нь тодорхой болсон хар машиныг сонгуулиас хасах хэрэгтэй эсвэл 100%дахин гараар тоолох хэрэгтэй үүнийг хийх ёстой доо

  • Зочин (December 30, 2015 10:30:28 am )

    АН, МАН 2 нийлээд сонгуулийн хуулийг улам заваарууллаа. Энэ нөхөр чинь харин нэг донгодоод байсан чинь эсрэгээрээ ажилладаг байна шүү. Бямбацогт ч дахиад гарахгүй гэдгээ мэдээд жагсаалтыг оруулж ирж байгаа юм байх даа.

  • zochin (December 30, 2015 1:06:33 pm )

    eo eo dahiad teneg NAM 100jil yah uu

  • жирийн ард (December 30, 2015 2:40:11 pm )

    Энэ Бямбацогт чинь өөрөө жинхэнэ луйварчин гар шүү дээ. Дандаа худлаа ярина. Эвгүй л гар даа, хужаа царайлчихаад. Бурханд хатуу гэсгээгдэх хүмүүсийн тэргүүн эгнээнд яваа хүн дээ.

  • zochin (December 30, 2015 10:20:03 pm )

    ашгүй дээ орон нутгийн ИТХуралд жагсаалтаар хэн хамаагүй ордог наймаалцдаг жишиг тогтоод тийм замаар хурлын төлөөлөгч болж ашиг хонжоо хайж бизнесээ цэцэглүүлэх гэсэн ахархан бодолтой жижиг наймаачдын хувьд маш зөв заалт оржээ. Хэнийг төрд төлөөлүүлэхээ жагсаалтаар бус өөрсдөө сснгох нь сонгогчдын хувьд зөв хувилбар.

antalya rent a car