СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 7-н буудлын эцэст “Есөн шижир” ХХК-ийн Toyota Harrier автомашины жолооч Ц нь явган зорчигч ЧД-ийн 19-р хороонд оршин суух 40 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн СБД-ийн 13 хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд амины “Toyota Prius” автомашины жолооч Ө нь амины “Toyota Carina” машины жолооч Ц, амины “Hyundai Verna” Х жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч БЗД 9-р хороонд оршин суух 48 настай эмэгтэй С нарын 2 хүн гэмтжээ. Жолооч Ө гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Д.Дуулим
24tsag.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.