antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 9 comments

ЧИНГИС БОНДООС ХЭН Ч “ИДЭЭГҮЙ”

нийтлэсэн Admin
d8f83236-7f9d-4c2f-a08c-aee7601d4918

“Чингис бонд”-ын мөнгөнөөс таван сая ногоон байтугай таван сая төгрөг дутаагүй гэлээ-

Эдүгээ 2015 оны сүүлчийн өдрүүд үргэлжилж байна. Өмнө нь Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар сох дутсан гэх мэдээллийг УИХ-аас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын ажлын хэсгийг ахалсан гишүүд “цацаж”Хөгжлийн банкныхан “Биднийг гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Гэвч тус банкнаас ямар ч мөнгө дутаагүй учир тэд нэр нүүрээ “эргүүлэн” олж авч байгаа бололтойҮндэсний Аудитын газрын дүгнэлт гээч нь өөрийнхөө шийдвэрүүдийг ч жертв болгож өнөөдрийн энэхүү шийдвэрийг гаргавбололтой.

Тухайн үед Үндэсний аудитын газрын дүгнэлт олон нийтэд ил болоогүй, зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрсдөд байгаа мэдээллийнхээ хүрээнд хоёр тал болон талцаж, эцэстээ аль аль нь “Чингис бонд”-оос санхүүжилт аван бизнесээ дэмжсэн болж буруутгагдсан билээ. Тэгвэл энэ удаа эрх баригчаараа АН-ынхан дийлсэн бололтой.

Харин Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнгээр дараах дүгнэлт гарчээ. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, улсын төсвөөс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан гэх асуудалд, Бонд гаргахтай холбогдон гарах зардлыг бонд гаргагч өөрөө хариуцаж зардлыг өөрийн хөрөнгөөс шууд төлдөг, эсвэл бондын хөрөнгөөс суутгуулан тооцож төлдөг.

Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, Засгийн газар дотоод эх үүсвэрээс нэмж санхүүжилт гаргасан асуудал байхгүй гэжээ.

Үүгээр бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний мэдээлэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлсэнчлэн “Мэдээлэл дутуугаас бодитой дүгнэлт гараагүй” гэх байр суурийг нь баталгаажуулж байгааг харж болно. Нөгөө талаас хууль тогтоогчид ажилдаа хариуцлагатай байж, хэлэх үгэндээ бодолтой хандахгүй бол нийгэмд буруу ойлголт төрүүлж, УИХ-ын нэр хүндийг унагааж байгааг ч бодох цаг нь болсон нь харагдаж байна.

Тэгэхээр “Чингис бонд”-оос хэн ч идээгүй байж таарах нь. Тоглоомтой л асуудал шиг.

М.Дэлгэр

Bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • irgen (December 28, 2015 10:49:02 am )

    5n sayaas deesh bol mungu doosh bol bish vv nerteeigeer ni tiim huuli batalaad ugwul yaasiin

  • Зочин (December 28, 2015 11:32:09 am )

    Тэгээд яагаад бөөөн өр болов.

  • зочин (December 28, 2015 11:47:50 am )

    Чингис, Самурай бонд гарсан жил Мерседес бенцын G загвар маш их зарагдсан,, гэнэ лээ, цагдаагийнхан энэ авсан эздийг нь л шалгахад бондын мөнгө идсэн хулгайчид гараад ирнэ ш дээ, үнэхээр шалгах хүсэл байвал, тйим хүсэлгүй байгаа бололтой

  • zochin (December 28, 2015 11:48:15 am )

    Yagaad deeguur ni yabah toolind mnii halaasnaas mungu garch bh undur huutei zam barih bolob.hamgiin amarhan tomroh tsabchaa ihtei uchraas biz.AN in ued tsabchaa 15 hubi volson.oboo tsohisondoo

  • Anonymous (December 28, 2015 1:27:10 pm )

    Ахуяг,портуун хоёр,бондын мөнгийг тараахдаа,АН-ынх л байвал төслөө аваад ир,намд л хандив өгөөрэй гээд л тарааж байсныг олон хүн мэднэ дээ..

  • ЗОЧИН (December 28, 2015 2:03:17 pm )

    Бондийн монгоноос шууд яаж идэхэвдээ.Харин зам тавиж л идсэн нь тодорхой шуудээ .Замд бол сатиметр тутмаас монго унгаж байгаа нь тодорхой.Туунийг шалган тогтоох аргаруй.Замыг зээл авч тавих нь АН-н монго завших гол арга байсан.Бондыг буцаж ашигаа хурдан ох бутээн байгуулалтад зарцуулах ёстойг мэдэхгуй байсан гэжуу.Батбаяр мэтийн усан толгойтой ,идэж завшихаас оор юм мэдэхгуй сэтгэлгуй хунээр эдийн засагаа бариулахаар ийм байдалд хурэх нб аргагуй юм.

  • Г.Батнасан (December 28, 2015 2:56:05 pm )

    Шалгалт МАНАН дунд явагдсан учир ямар ч алдаа дутагдал илрэх учиргүй. Тийм биз харин Ауидитийн байгууллага хэдэн 570-тай болсоныг хэн ч илрүүлж чадахгүй.

  • Anonymous (December 28, 2015 10:12:38 pm )

    Ali hidiin jorlondoo hiisen bizdee

  • зочин (December 31, 2015 8:21:45 am )

    удахгүй бүгд дээлээ нөмрөнөө

antalya rent a car