antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 12 comments

Засаглалын хямрал даамжирсан жил

нийтлэсэн Admin
xotttУлиран одож буй 2015 онд улс төрийн уур амьсгал бүхэлдээ амаргүй, бас тогтворгүй байлаа. Фракц хоорондын зөрчилдөөн
туйлдаа хүрч Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг түлхэн унагасан АН-ынхан сөрөг хүчин МАН-тайгаа эвсэж эрх барьсан нь энэ оны эхний содон өнгө байв. Үүнийгээ дагаад эдийн засаг, нийгэм, улс төрд үүссэн тогтворгүй байдлыг хоёр намын хамтрал сааруулна хэмээн олон нийт харж байсан ч тийм зүйл болсонгүй. Их хамтралын Засгийн газар нэг нас ч хүрэлгүй дахин АН-ын фракцуудын шахаанд орж нөхөрлөлдөө цэг тавьсан. Нэг үгээр хэлбэл, АН эрх барьсан өнгөрсөн хугацаанд МАН-ынхан найман сарын хугацаатай үзэгдэл болоод өнгөрсөн хэрэг. Харин хуссан ч, эс хуссан ч Монголын улс төрд нэр мөрөө арилахгүйгээр үлдээсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр 2015 оны хувьд бүхэлдээ АН, МАН-д тод өнгө болсоор ирснийг энд тодотгох хэрэгтэй.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг түлхэн унагахад гол шалтгаан болсон тэрбээр Өршөөлийн хууль, Ч.Сайханбилэгийн танхимын хувь заяа гэх мэт халуун цэгүүдгэй холбощсоор өнөөдрийг хүрч байна.

МАН-тай түнжин хагарсан АН-ынхан Засгийн газраа дахин хөнтөрч мэдэх нөхцөл байдал үүссэн үед тэрбээр Өршөөлийн хуулиар барьцаалж, эх орондоо газардаж байв. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөлгүй болж, тулах цэгээр нь МАХН дахин тодрох тэр үед Өршөөлийн хуульд дөрөөлж сонгогдох эрхээ олж авах нь Н.Энхбаярын юн тэргүүнд хийх улс төр байлаа. Зорилгодоо тэр хүрч Өршөөлийн хууль УИХ-ын босгыг даван батлащсан. Гэхдээ Н.Энхбаярын сонгогдох эрхээ олж авах сонирхолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьснаар улс төрийн замналаа хэсэгтээ завсарлах хэрэгтэй болсон ч Шадар сайдад юрээ дэвшүүлэн оруулж ирсэн нь Ч.Сайханбилэгт төдийгүй АН-ын дарга З.Энхболдод амаргүй сонголт болсоор байна.

АН эрх барих үед бий болдог уламжлал энэ онд ч сэдэрлээ. Засгийн эрхэнд гарахаараа л нэгнийгээ хорьж, цацдаг АН-ын сэдэл төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар сэдэрч, Төрийн нарийн бичгийн дарга асныг баривчилпж, “Монголын төмөр зам” компанийн экс удирдлагуудыг Интерполоор эрэн сурвалжлуулж эхэлсэн нь улс төрийг улам халаах шалтгаан болж байна. Нам доторх хүрээлэл, намаас гадуурх дэмжлэгээрээ жин дарахуйц МоАХ фракцтай эю бүх хэргийн учиг холбогдсон нь Х.Баттулга гишүүнийг хөдөлгөөнд оруулж, дараагийнхийх улс төр нь юу байх бол гэсэн хүлээлтийг нийгэмд хэдийнэ үүсгэжээ.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх учиртай байсан ч Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ныхон ардчиллын үнэт зүйп алдагдаж, нэгнийгээ барьж хорих нь ихэсч байхад баяр ёслол тэмдэглэх нь зүйд нийцэхгүй хэмээн уриалга гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Б.Батзаяа нарын баривчилгаа хэрхэхээс хамаарч Х.Баттулга Н.Энхбаяраас илүү тодорч мэдэх нь. Гэхдээ Монголын парламент, Засгийн газрын хувь заяанд алга урвуулах тэдийхнөөр оролцож, өөрөө тэр бүхний гол автор болж ирсэн Н.Энхбаяр энэ оны онцлох кадр яах аргагүй мөн байлаа. Н.Энхбаяр болон Өршөөлийн хуульд олны анхаарал төвлөрөх сиймхийгээр Халх голд 500 мянган га газрыг гаднынханд ашиглуулах тогтоолыг УИХ-аас багалсан нь хэсэгтээ шуугиан тарилаа. Түүнчлэн Үндсэн хуульдаа гар хүрэхээр хуулийн төсөл санаачлан зүтгүүлсэн ч хугацаандаа хэлэлцэж амжилгүй дараагийн парламент руу шилжихээр болж байна.

Улс төрд үүссэн тогтворгүй байдал засаглалын гурван салаа мөчир болох хууль тогтоох, шүүх, гүйцэттэх засаглал дээр ч үргэлжилснийг энд тодотгох хэрэгтэй болов уу. Хэр баргийн шийдюр нь Үндсэн хуулийн цэц рүү явдаггүй өмнөх парламентуудын уламжлал энэ удаа өөрчлөгдөж, шинэ рекорд тогтоолоо. Хамгийн сүүлд Үл хөдлөх хөрөнгийн тухай зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг Цэцээс гаргасан нь ипотекийн зээлийн тогтолцоонд нөлөөлж, арилжааны банкууцаар олгож байсан найман хувийн хүүтэй зээл зогссон нь нийгмийг бухимдал руу түлхэж орхив.

Засаглалын гурван мөчир нь ийн өөр хоорондоо зөрчилдөж эхэлсэн бол Монголыг гадаад орчин дахь нэр хүнд харьцангуй сайн байлаа. Энэтхэгийн Ерөнхий сайд, ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдын дараалсан айлчлал, түүний үр дүнд бий болсон гэрээ хэлэлцээ үүний бэлээхэн жишээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч Сайханбилэг ээлж дараалсан айлчлалынхаа хүрээнд хөрөнгө оруулагчдын чихийг зөөллөхийг эрмэлзэж эхэлснээр ирэх онд зарим нэг томоохон төслөө хөдөлгөхөөр болж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдадаа боломж олгох зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг УИХ баталснаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас өгч буй. Оюутолгойн аварга төсөл хөдлөхтэй зэрэгцэн ийм хэмжээний хөрөнгийг ил болгосон нь мэдээж эдийн засаг галаасаа эерэг дохио мөн билээ.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (December 28, 2015 11:51:15 am )

    АН зайлж энэ улс орныг амраагаасай, эдийн засаг ахуй амьдралаа өөд нь татахгүй бол болохоо байлаа

  • Зочин (December 28, 2015 1:44:54 pm )

    АН эдийн засгийг сэргээнэ гэвэл ёстой түүн шиг худал зүйл байхгүй. Энэ АН чинь өөрсдөө монгол улсын эдийн засгийг хямраасан шдээ.

  • Зочин. (December 28, 2015 3:44:13 pm )

    Та нар гол буруутан нь аль нэг намд байгаа юм шиг бичсэн байна. Гол ажлаа мэдэхгуй Ч.Сайханбилэгт байна шуу дээ. Энэ хунийг л ажлаа мэддэг, нас тогтсон, Монголдоо ясаа тавих хунээр сольж байвал болох нь тэр.

  • Anonymous (December 28, 2015 6:21:05 pm )

    АН монгол улсыг эдийн засгийн хямрааж өрөнд оруулсан гэдгийг түүх гэрчилнэ. 2012 оноос өмнө монгол улс өртэй байгаагүй эдийн засгийн хямралтай байгаагүй. Гэтэл 2012 онд АН төр засгийн эрхийг барьж алтанхуяг засгийг удирдсанаар хойш монгол улс гэнэт 19 тэрбум долларын өртэй болчихвоо хөөрхий, алтануяг өөрөө ерөнхий сайд байхдаа монгол улс 19 тэрбум долларын өртэй боллоо хэмээн индэр дээрээс зарлаж байхыг би харсан. Тэгээд энэ хүний гавьяагаар монгол улс 20 тэрбум долларын өртэй болсон. Дараагийн ерөнхий сайд сайханбилэг нь монгол улсын эдийн засгийг хямраасан. Одоо энэ нам цаашид монгол улсын өрийг улам нэмэгдүүлж эдийн засгийн улам хямруулахгүй баталгаа байхгүй ээ.

  • Зочин. (December 28, 2015 6:54:57 pm )

    Энэ нь шууд АН-тай ч холбоотой юм биш л дээ. Харамсалтай нь Еронхийлогч Ц.Элбэгдорж маань оороосоо илуу ажиллаад байгаа намын журмын нохдийгоо талархаж урамшуулахын оронд, ирээдуйн оорийнхоо орсолдогч гэж узээд, намынхаа сорог хучинтэй хамтарч, зохиомол хэрэг уусгэж татаж унагаадаг холыг хараагуй, богино улс тор, улс орны эдийн засаг хундэрсэн энэ уед МАН-ын улс орны том эрх ашгаас намынхаа оноо маргаашийн эрх ашгийг дээгуур тавьсанаас болоод байна л даа. Одоо сонгуулийн уед алийгаа алдахыг та бид нар узэх болно.

  • Зочин. (December 30, 2015 11:17:38 am )

    Одоо Сайханбилэг чаддаг хунд нь Еронхий сайдын ажлыг хулээлгэж огвол засаглалын хямралыг зоож чадна.

  • Зочин (December 30, 2015 7:36:48 pm )

    Энэ удаа АН-д дэвшил байна аа

    1. ГЗ ганцхан сольсон
    2. Сандал ширээгээ булаацалдан нэгнийгээ алсангүй.

    Ха ха ха

  • Anonymous (January 02, 2016 3:09:58 pm )

    Odoo alna duu naaduul chini chamaig ch alj mend shuu

  • Улс тор судлаач. (January 02, 2016 5:04:59 pm )

    е уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Миний бие омно байсан тор нийгмийн байгууллагын бутэцээс санаа авч энэ саналыг бичлээ. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ ууx

  • Улс тор судлаач. (January 03, 2016 9:00:00 pm )

    УИХ-ын гишууний тоог нэмэгдуулж чаддаг бол хууль батлахад хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.

  • Улс тор судлаач. (January 03, 2016 9:06:34 pm )

    Хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш 4/3-р болгож УИХ-ын гишуунд хуульч байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх гэх мэт болзол шаардлагыг холбогдох хуулиар заахгуй бол эрх ашгаараа нэгдсэн булэглэл улс орныг суйруулнэ.

  • Улс тор судлаач. (January 03, 2016 9:17:19 pm )

    Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд сонгогчид нь хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнлд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.

antalya rent a car