antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 3 comments

Энэтхэг ламынд багтай этгээдүүд орж, олон тооны бурхан эд зүйлс дээрэмджээ

нийтлэсэн Admin

14512670935680941582294

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух Энэтхэг улсын иргэн Т.С.К-г гэртээ ганцаараа байхад нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нүүрээ далдалсан үл таних 25-30 орчим насны 3 залуу дайран орж, хохирогчийг зодон гарыг нь ард нь хүлж, хүч хэрэглэн, гэрээс нь Замбала бурхан 2, Бурхан багш 1, Дамдин бурхан 1, Ногоон Дарь Эх бурхан 1, Манзушир бурхан 1 буюу нийт 6 ширхэг бурхан, нэг ширхэг мөнгөн аяга, “Sony” маркийн камер, зургийн аппарат, хард диск 2 ширхэг, “I phone-6” гар утас, бэлнээр 520,000 төгрөг зэрэг эд зүйлийдийг дээрэмдэж авсан хэрэг гарчээ. Уг хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Сэжигтнүүд мэдүүлгээ өгч эхлээд байгаа юм байна.

Мэдүүлэгтээ “2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагийн үед дээрхи гэмт хэргийн талаархи “алдагдсан бурхад …..убү дугаартай автомашинд байна” гэх анхны мэдээллийг авч эрүүгийн тасгийн болон УБХЦГ-ын алба хаагч нартай хамтран мэдээллийг шалгаж хэрэгт иргэн Э-г сэжигтнээр тооцож байцаахад “2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн үед хамаатны Г болон түүний найз нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байранд оршин суух ламын гэрт слесарь гэж худлаа хэлэн гэрт нь дайран орж, хүч хэрэглэн бэлэн мөнгө хайсан боловч 520,000 төгрөг байсан, тэр ламыг гэртээ их хэмжээний мөнгөтэй гэж тооцоолсон байсан, мөнгө байхгүй байсан тул 7 ширхэг бурхан, 1 ширхэг мөнгөн аяга, гар утас, камер зэрэг эд зүйлийг аваад гарсан. Бэлэн мөнгийг нь би авсан, гар утас, камер зэргийг нь Г найзынхаа хамт авсан. Би хохирогчийг огт танихгүй бөгөөд хийдэд ном хураад өргөл барьц гэж их мөнгө авч байхыг нь хараад даган явж гэрийг нь мэдэж авсан” гэжээ. Сэжигтэн Э нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 2015 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 2,0 сая төгрөгөөр торгуулах ял шийтгэгдэж байжээ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ээгий (December 29, 2015 6:10:03 pm )

    Хулгайч дэээмчдийн гарыг нь тайрах хэрэгтэй

  • ээгий (December 29, 2015 6:12:06 pm )

    Хулгайч дэээмчдийн гарыг нь тайрах хэрэгтэй гаргуй хун дахиж хулгай дээрэм хийхгуй

  • Altaa (December 30, 2015 6:21:54 am )

    Бузартай юмаа

antalya rent a car