antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2015 25 comments

Ч.Сайханбилэгийн албатууд уралцаж эхлэлээ

нийтлэсэн Admin

b9497b1a3770c51792de0637e553acadЧ.Сайханбилэгийн албатууд хэлмэгдээд эхлэв

Хэнийи нь зөв, буруу, үнэн худал нь эс мэдэгдэх олон үйл явцыг манай их улс төрчид, төрийн эрх баригчид олон нийтийн шуугиан дундуур явуулах болсон. Энэ нь үнэн хэрэгтээ манай төр, засаг сул, эмх замбараагүй, хямралд идүүлж байгаагийн нэг томоохон илрэл юм.

Сүүлийн үед яг л иймэрхүү бас нэг шинэ дуулиан дэгдээд буй. “Улаанбаатар Төмөр Зам” хэмээх төрийн өмчит, Монгол Улсын стратегийн чухал нэгж болсон томоохон байгууллагын хувьцааг Хятадын талд шилжүүлэх гэж байна хэмээх асуудлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сүржин гэгч босгож ирэв. Сайд дарга, гишүүд дор бүртээ л сонгууль угтсан янз бүрийн дуулиан дэгдээж байгаагийн нэг гэж үзэх үү, үнэхээр ийм асуудал байгаа юу гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах байх.

Ямар ч байсан Монгол Улсын Гадаад хэргийн сайд хүн өөрийн биеэр ийм мэдээллийг тарааж, “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тухай ноцтой мэдээллийг дэлгэнгээ Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ. Тэрхүү бичигтээ тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж буйд хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн албан тоотыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригт нарт уламжилжээ.

Үүний хариуд хэргийн эзэн гэж сайдын хэлээд байгаа “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хэвлэлийн хурал зарласан. Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгааг мушгин гуйвуулж яриад байх шиг байна” гэсэн юм. Монгол, Хятад, Орос гурван улсын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж, хөрш гүрнүүдийн удирдагчид манай оронд айлчилсан, манай Ерөнхийлөгч ч цөөнгүй удаа урагш, хойш замнаж байгааг бид мэднэ. Ганц Ерөнхийлөгч ч биш Засгийн газар, УИХ-ын түвшинд олон асуудал хөрш орнуудтай яригдаж, хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусан.

Тэндээс үзэглэгдэж гарсан эхний ажлууд амьдрал дээр ажил хэрэг болж л баймаар. Гэтэл төр, засаг маань ажил хэрэг болгох нь байтугай ажлын хоорондын уялдаа холбоо байхгүй, яг л жаран чавганц суулгачихсан аятай хоорондоо толхилцож, түүнийгээ бүр хэвлэлээр зарлаж хэрэлдэх боллоо. Ерөнхий сайдын албатууд ийнхүү хэвлэлийн баатар болж байгааг Ч.Сайханбилэг хэрхэн тайлбарлах бол? Ерөнхийлөгч хүртэл хойд, өмнөд хөршийнхнийхөө өмнө нүүр хийх газаргүй болтлоо ичих нь лавтай даг аа. Мань хүн хэнийх нь буруу, хэнийх нь зөв гэх бол?

Монгол Улсын Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ёстой. Тэгэхээр Л.Пүрэвсүрэн сайд иймэрхүү асуудлыг Засгийн газрын хуралдаан дээрээ ярьж, М.Зоригт сайд, Ерөнхий сайд нартаа дуулгаад тэр дор нь шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан билээ. Ингэж хэвлэлээр өөрийн биеэр зарлаж шуугиулаад, танхимынхаа нэр хүндийг унагааж, Ерөнхий сайдаа улайлгаад байх шаардлагагүй байсан болов уу. Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотой бичсэн нийтлэлдээ “Гадаад яамны ховч хар” хэмээн хэн нэгний тухай нэгэнтээ дурдсан байдаг. Тэгвэл тэрхүү “Ховч хар” хэмээн цоллуулагч нь одоогийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өөрөө гэдгийг мань хүн энэ үйлдлээрээ илчилчихэв бололтой.

МАШ НУУЦ сонин 24/665


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Зочин (December 26, 2015 5:19:34 pm )

    Яана даа улс орон маань юу л болоод байна даа

  • Anonymous (December 26, 2015 5:25:17 pm )

    P said huduu tsarailchihaad yaj baigaam boloo

  • Улс тор судлаач. (December 26, 2015 7:12:57 pm )

    Ч.Сайханбилэг нь АН-ын дарга, Еронхий сайд Н.Алтанхуягийгаа бусадтай хамтарч огцруулж, оороо Еронхий сайд болсон ч ажлыг нь хийж мэддэггуй, засаг хамтарч байгуулсан МАХН-тайгаа Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайдад нэр дэвшуулж сайд болгохоор тохирчихоод дараа нь хэлсэн угнээсээ буцаж нам, эрх баригчдынхаа нэр хундийг унагаасан, засгийн газрын танхимын гишуудээ ч зохион байгуулж чадахгуй байгаагаас, сайд нар нь хоорондоо Ундэсний аюулгуй байдалтай холбоотой ноцтой асуудлаар бичиг цаас шидэлцэж, хэвлэл иэдээлэлийн хэрэгсэлд хандаж танхимын нэр хундээ унагаад байгаа, АН-хаа олон арван журмын нохдийг торийн албанаас халж, МАН-ын нохдийг авч тал зассан ч АН-даа нэр хундээ алдаж дэмжлэггуй болсон, тосвийн орлого тасарч санхуужилт хундрэхээр зардлаа багасгаж, татварын баазаа нэмэгдуулж ажиллахын оронд гаднаас зээл авч тосвийн алдагдлыг нохохоор буруу тооцсноос больж улсын орийн таазийг хэтруулсэн зэрэг нь туунийг ажлаас нь оорчлох ундэслэл болж байна. Иймд УИХ-ын хурдан арга хэмжээ авах шаардлагатай байна.

  • Anonymous (December 26, 2015 7:42:01 pm )

    Нэг л биш хун дээ

  • Mongol (December 26, 2015 8:08:18 pm )

    Uyeiin uyed manai Mongol uls, uls oroniihoo hamgiin shildeg ajilsag , daichin , garamgai humuusiig turiin alban tushaald shilj baigaad oruulj irdeg irdeg bailaa. harin 90-eed onoos hoish buun damiin naimaachidaar duursen. Mergejiliin salbariin shildeg seheetenuudiig toohgui hayasan. Salbariin saiduudaa ch yadaj tuhain salbariih ni huleen zuvshuurugdsun shildeg huneer udirduulah chadvargui tiim l baidaltai bolson. Hudalaa 90-eed onoos shine niigemd shiljej baigaa uchiraas amidral hetsuu baina geel ard tumen guriigeel yavaad baisan getel ter bol niigemiin shiljiltiin hyamral bish harin Mongoliin tur buruu sanaatai humuusiin garaar orosn baisaniig bid anzaarch haralgui udiig hurgesen. Itgemtgii eleg negtenuuddee itgedeg zangaaraa, tiim hudalch novshnuud songoj baigaagaa anzaaralgui udiig hurjee. Odoo ene buhnii urshigaar shudraga humuusiin armi bagasaj hun hundee itgehee baisan, yamar seheerel gegeerel baihgui, uurtuu itgeh daichin chadvar,itgelee aldsan humuus olshirloo. Shildeg zaluus hariin orond har ajiliin bool bolj , amidiin hagtsal, uheliin hagtsal ch too zambaraagaa aldlaa.Odoo ene udaagiin songuulias ehelj tusgai albanii surguulid shalgalt uguhtei adil ene tentseh hemjeenii shalguur shuult tavij baij shildeg seheetenuudee olj songotsgooyo. Am tangarag , huleeh hariutslagiig batalgaajuulj haraa hyanalt togotootsgooyo.!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Мийгаа Ц. (December 26, 2015 9:12:45 pm )

    Эрхэлсэн ажлынхаа талаар “А”-гүй нөхдийн балаг юунд ч хүргэж болно гэдгийн ганцхан жишээ боллоо. Уулзаад юм уу, утсаар ярилцан учрыг нь олчиход тийм матаас бичихээс илүү цаг орох байсан гэж үү? Мөн ч бодлогогүй, сүржин, ховч, улсынхаа нэр хүндээс өмнө нэр хүндэд шунасан тэнэг “мал” юм даа. Уучлаарай, уншигчдаа. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ. Дургүй хүрээд мал гэчихлээ. Эхлээд энэ тухай телевизээр сонсоод Төмөр замын даргыг яасан даварсан том толгойт вэ гэж бодож үнэхээр гайхсан юм. Гэтэл мань Пүүжээгийн ор үндэсгүй гүтгэлэг байсан юм байна л даа. Ийм амьтдад цалингийн хэд гурван хувийн хасалт хийж арга хэмжээ авсан дүр эсгэдгээ болих хэрэгтэй. Төрийн сайд, төрийн нарийн бичгийн дарга гэдэг чинь иймэрхүү алдаа хийж болох уу? Төр дэндүү арчаагүй, чадваргүй, сул дорой болсоор л байх уу?

  • Зочин. (December 26, 2015 10:13:17 pm )

    Сайханбилэг ээ Г.Шийлэгдамба нь ажлаасаа чолоологдох хусэлтээ 11-р сарын 6-д гаргасан тул тэр уед нь та ЭМС-ийн сайд хийх хуний нэрийг УИХ-д дэвшуулж шийдвэрлуулэх байсан. Ц.Оюунбаатар нь 12-р сарын 10-д чолоологдох хусэлтээ гаргасан бол та УИХ-д танилцуулж шийдвэрлуулэх байсан. Танай намтай хамтран засаг байгуулсан МАХН нь 12-р сарын 10-д шадар сайдад намын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшуулсэн албан бичгээ таньд хургуулсэн. Та ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар лавлагаа авах албан бичгийг АТГ-т хургуулж АТГ нь14 хоногийн дотор лавлагаа гаргах хуультай. Та яагаад хууль биелуулэхгуй торийн ажил гацаагаад байна вэ? Таньд ард иргэдийн эруул мэндийн манаанд одор шоногуй зогсдог ЭРУУЛ МЭНДИЙН салбарын ажил унаж, иргэдийн амь бие хохирох нь огт хамаагуй юу. Та хууль тогтоомжийн дагуу засгийн газрын гишууд ээ зохино байгуулж, танхимын зарчмаар ажиллах естой байтал танай сайд нар чинь Ундэсний аюулгуй байдалтай холбоотой маш ноцтой асуудлаар янз бурийн мэдэгдэл хийж, хоорондоо шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг юу л болоод байна даа. Ийм ноцтой алдаа хийсэн сайдыг УИХ-д саналаа танилцуулж ажлаас нь чолоолуулэх естой байтал та ямар ч хуулиар улс торийн албан хаагчдад сахилгын арга хэмжээ авахаар заагаагуй байхад сахилгын арга хэмжээ авсан мэт хэвлэл мэдээлэлийн дамжуулж яагаад ард иргэдийг хуураад байна вэ? Та энэ ажлыг хийж чадахгуй бол улс орныхоо эрх ашгийг бодоод ажлаа санаачлагаараа огох нь зуйтэй.

  • Зочин (December 26, 2015 10:35:36 pm )

    Ардчилсан нам маань төр барьж чадахгүй , засаглаж чадахгүй, улс орноо удирдаж чадахгүй, иргэдээ тэжээж чадахгүй ер нь юу ч чадахгүй. Харин идэж уухыг харин ч нэг үзүүлэх юм. Сэгэн дээр байгаа ноход шиг хэмлэлдэх нь бүр цагаандаа гарлаа. Эднээс салж улс орноо амраах юмсан.

  • Anonymous (December 27, 2015 9:04:21 am )

    Учраа мэдэхгүй хэдэн хүүхэд
    Улс болж тоглож байна даа

  • zochin (December 27, 2015 9:43:30 am )

    Hovch hard ih no biidee ene bol baga hereg

  • zaluu (December 27, 2015 9:58:07 am )

    ene uls oron orond barigdlaaa.ard tumen yadarch tuildlaaaa.uls turoor bayjsan oligaarhuud eh ornoo avrah handiviin san neegeech busad orond tegdeg l um bna leee.esvel ard niiteeree bosoh tsag ali hediin boljeee

  • ИРГЭН (December 27, 2015 11:38:42 am )

    ЭНЭ ШУУРХАЙ САЙТЫН ХАР ЖАГСААЛТ ХУДЛАА ЮМ БАЙНА.2 ХОНОГЫН ӨМНӨ СУМЪЯАБАЗАРЫН ОНООГ 1901 БОЛГОЖ БИ ДАРСАН БАЙСАН ЧИНЬ ӨНӨӨДӨР 1900 БОЛООД УХАРЧИХСАН БАЙХ ЮМ ДАА. ТИЙМЭЭС ЭНЭ САНАЛ АСУУЛГА ШАЛ ХУДЛАА ЮМ БАЙНА.

  • Зочин (December 27, 2015 12:22:42 pm )

    МАНАН -ийг төрөөс зайлуулахаас нааш ийм байдал хэзээ ч арилахгүй . Ямар ч байсан ажлаа мэддэг шудрага хүмүүс үгүйлэгдэж түүний оронд дээрх намуудын хүүхэлдэйнүүд юу хийх вэ дээ хөөрхий . .Хийж чаддаг ажил нь төр үймүүлэх . Өөрөөр хэлбэл дээдүүл хөлөө олоогүй цагт доодуул олохгүй .Шудрага байдал алдагдсан нийгэмд хичнээн хашгираад юу хийх вэ дээ . Монголчуудыг бурхан ивээг.

  • zochin (December 27, 2015 3:34:40 pm )

    Purevsuren zuv zyul hiisen.Ter Purevbaatart ih uchir bii

  • агдаа (December 27, 2015 4:37:58 pm )

    Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн – нийслэл хүү киноны баатартай ав адилхан дүнхүү.

  • zochin (December 27, 2015 6:02:31 pm )

    Turiin said darga naraa haraad zarimdaa umnuus ni ichih um , umar ch shiidver gargaj chadahgui bas tegeed huulia bainga zurchdug, adal uvdal ikhtei , unen asuudaltai humuus baikh um . Sain ajillaj baisan said naraa yah gej zasgaasaa gargaj iim aldaanuud hiideg bna aa

  • Zochin 005 (December 27, 2015 6:28:04 pm )

    Ene gadaad heregiin said Mongoliin ner hundiig ballaj duusahaas umno zailuulah heregtei.Arai ch dee gej helehed ch bagadana daa. Jiriin mani metees doloon dor said gej bainaa. Saihanbileg yun uruvchhen um. Tsalingiin 20 % ch geh shig.Purevsuren gej nuhur uuruu ogtsroh heregtei. Yun ACEM !!!

  • sur (December 27, 2015 6:28:56 pm )

    Монголын ГХЯ-нд сүүлийн үед мэргэжлийн бус нөхдүүд бужигнуулж байгаа нь гадаад бодлогын үйл ажиллагаа, улс орны хувь заяанд уршиг, урхагт хүргэж байгаа тухай өгүүлсэн “Орос Хятадын завсар дахь Монгол Улс”ном Германд саяхан хэвлэгдэсэн ба Өрнөдөд гүйлгээтэй байна. Дэлхийд хамгийн олон оронд салбартай, цахим сүлжээ Amazon -оор US$50 зарагдаж олон уншигчдын сэтгэгдлийг хүртээд буй энэ номын монгол, орос хувилбар Интерном,УИД, AZHUR, МИР зэрэгт хямд байна. . Өрнөдөд зарагдаж буй холбоос нь :
    http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

  • ЗОЧИН (December 27, 2015 8:12:56 pm )

    БҮГД ЦУС ОЙРТСОН ГАРУУД юм ойлгохгүй бүгд жалга жорлонгын ирваанууд

  • Уншигч (December 28, 2015 11:01:12 am )

    Энэ Пүрэвсүрэн Говь алтайд нэр дэвшинэ гэвүү мөн хуцваа

  • аааа (December 28, 2015 11:31:52 am )

    МАНАН-даа ч бас биш юм уу ерөөсөө хувь хүнээс л шалтгаалаад байна нам харж бус хүнийг л харж сонгох ганц зам үлдээд байна. Шинэ хүн гэж туйлшраад хэдэн юу ч мэдэхгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүүхдүүд сонгож балрах вий бас бодох л хэрэгтэй сайн хүнийг л олж сонгоё Улс орон бол АН -ын буюнаар гуйлгачин боллоо З энхболд өөөрийн нам нь засаг барьсаар байхад МАН болон бусад нам дампууруулж байна гэж солиороод ард түмнийг юуч ойлгхгүй байна гэж доромжилхоо болиочээ Нэрийн жагсаалтад орж УИХ -д өөрөөр суух хуулиа баталж санаа нь амрав бололтой

  • зочин (December 28, 2015 12:09:57 pm )

    АН бол тэнэгүүдийн нам, энэ нам лав л монголын ард түмний төлөө ажилласангүй,

  • Батсайхан (December 28, 2015 12:28:47 pm )

    2016 оны сонгуулиар ийм малнуудыг сонгож болохгүй шүү.

  • zochin (December 28, 2015 12:58:25 pm )

    Tumur zamiin ter uvgun ikh no toi Saihanbalagiin zaavraar tumur zamiig hyatadad uguh sanaatai bsiin bishuu hudlaa medee bsan bol Purevsuren ogtsroh yostoi bailaa ogtsroogui uchraas ene medee unen bolj taarlaa

  • Г.Батнасан (December 28, 2015 2:36:22 pm )

    Сарын цалингийн 20 хувийн шийтгэлийг сайдад хэрэглэдэггүй юм Сайханбалагаа. Сайдад ганц шийтгэл байдаг юм тэр нь огцоруулах. Тэр тусмаа гадаад хэргийн сайдын алдаа Монгол улсын алдаа болдог юм. Чи ингэж ухаангүй,урагшгүй сайдынхаа толгойг илж өөрийн чинь хэлдэгээр шалчигнаснаараа танхимаараа огцорохоос өөр замгүй болж байгаагаа ойлгож байна уу?

antalya rent a car