Өнөөдрийн эрх баригчдын “шүдний өвчин” болсон ганц хүн нь сөрөг хүчний намын гал тогоог гартаа атгаж буй залуу генсек Ж.Мөнхбат. Тэрбээр эрх баригчдыг тал талаас нь шахаж нуман тулгуурт оруулж яваа нэгэн. “Залуу хүн гэхэд хэлж ярьж байгаа нь цэгцтэй, ортой л юм” хэмээн хөгшид магтаж, “Нуух, хаах юмгүй хүн болохоор л ингэж дайчин байдаг байх даа” гэж залуучууд дэмжинэ. Бухимдалтай нийгэмд тал засах гэсэн улстөрчдийн имижээс арай өөрийг бүрдүүлж, үнэний төлөө дуугарч байгаа нь ард түмэнд таалагдаж байгаа хэрэг. Саяхан болж өнгөрсөн Бага хурлын III хуралдаанаараа Монголын улс төрийн ууган хүчин МАН хүч, эв нэгдлээ зузаатгаж чадсан нь түүнтэй салшгүй холбоотой. Эрх баригчдын сөрөг хүчнийхээ хүчийг сулруулж, хооронд нь “зодолдуулах” гэсэн тактик бүтээгүй. Эл тактикийн эсрэг МАН-ын залуу генсек тун чиг дориун хариу барьж намаа чамбайруулж чадсан. Анх түүнийг МАН-ын генсек болоход гадна талаасаа ч, дотор талаасаа ч таагүй ханддаг байв. Учир нь тэрбээр 34-хөн насандаа Монголын хамгийн том намын гал толгойг тэргүүлэх болсон учраас… Гэвч одоо байдал эсрэгээрээ болчихож. МАН-ын явуулж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэр нь зоримог, гурван сонгууль дараалж ялагдсан унтаа байдлаасаа салж чаджээ. Энэ өөрчлөлтийг намын гишүүд, дэмжигчид залуу генсектэйгээ холбон тайлбарлаж байна.
Сүүлийн хэдэн өдөр эрх баригчдын зүгээс түүнийг “харлуулах”, “муулах” гэж хамаг чадлаараа л үзэж байна. Хүний шүлэг хулгайлдаг л гэнэ, хүүхэмсэг л гэнэ, казиночин л гэнэ… Дээрхээс өөрөөр харлуулах олигтой баримт, шалтаг, шалтгаан олдохгүй байгаа бололтой. Бүр сүүлдээ барьж, хорьж магадгүй гэсэн мэдээлэл сэтгүүлчдийн дунд “жиргэж” байх юм. Шалтгаан нь Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардсан тайван жагсаал, улс төрийн 20 намыг хөдөлгөж чадсан болохоор тэр гэнэ. Нэг талаараа үнэний ортой л доо. Зүй нь хорин хэдэн намыг түүнээс өөр ингэж нэгтгэж, нэг шугамд жагсааж чадах аавын хүү байхгүй. Ингээд бодохоор Ардчилсан намынхан, эрх баригчид МАН-ын генсекээс айж, байж суух газраа олохгүй байгаа бололтой. Цаашлаад МУИС-ийн улс төр судлалын ангийг төгссөн түүнээс АН-ын архаг улстөрчид суралцах зүйл их байгааг генсекээсээ авахуулаад УИХ-ын гишүүн нь хүртэл ярьдаг болсон сурагтай. Бүр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Та нар гучин хэдтэй хүүхдэд дарлуулахаасаа ичихгүй байна уу. Илүү сэтгэж чадахгүй байгаа бол хийж байгаа юмнаас нь хуулбарлаад ч хамаагүй хий л дээ” хэмээн уурссан гэнэ.
Одоогоор түүнийг харлуулах ганц шалтгаан нь яруу найрагч. Эрх баригчид төдийгүй түүнд атаархсан журмын нөхөд нь хүртэл “яруу найрагч”, “шүлэгч” хэмээн гоочилдог. “Авьяастай төрөх нь гэмт хэрэг биш. Харин төрмөл авьяасаа нууна гэдэг гэмт хэрэг” гэж Жюль Вернийн хэлсэн нь бий. Монголын улс төрд муухай явснаас яруу явсан нь дээр. Тэр ч байтугай АУЗ, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуай “Энэ Ж.Мөнхбат О.Дашбалбарын шийрийг хатаах залуу шүү” хэмээн ярьж суусан нь тод санагдана. Залуу хүн гэхэд зангарга зааж айж, ичих зүйлгүй эрх баригчдын буруу үйлдэлтэй ана мана үзэлцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л болгоомжтой байхгүй бол “үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг АН-ынхан юу ч хийж мэдэх улс. Сонгууль өдөр сараар биш минут секундаар ойртож байгаа энэ үед бол бүр ч аюултай.
С.НЭМЭХ
Холбоотой мэдээ
-
зүрх судас (December 25, 2015 1:54:48 pm )
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
– Тархины судасны хатуурал нарийсал
– Зүрхний судасны хатуурал нарийсал
– Даралт ба хуян
– Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
Аагий (December 25, 2015 3:14:24 pm )
Шизотой нөхөр
-
Gishuun (January 06, 2016 11:46:36 pm )
Сонгуулийн хуулийг өөрийн намд ашигтайгаар эргүүлэхэд нөгөө 20намыг мөн сайхан онхолдуулваа зүггэр л гишүүдээ хулихдадаг шиг бөгсөө арчаад хаячихлаа түүнийгээ намыхаа залуучуудад их сайрхаж яриж яваа гэлүү олигархуудын нам хар машиныг 50 хувь дээр АН. Тай хувааж цохих тохироо хийсэн гээ биздээ ингээд 2016 онд дахин МАНАН үүсч улсаа худалдах Баяртангуудын тоглолт эхэлнээ. Тэхдээ Баттулга ,Энхбаяр нарыг шоронд дахин хийж байж сонгуулаа явуулахаар тохирсон гээ биздээ. Харж л байгаарай. Ккк
-
-
g (December 25, 2015 3:37:25 pm )
ene nohor aranga bolj haragdaach
-
Gegee (December 25, 2015 4:38:14 pm )
Zaluu hun erch huchtei daichin tegeed deedsuudiin uuduus unenii duu hooloi bolj bga n mash saishaaltai nam hamaagui mongolchuudad unench shudarga humuus amgalan taivan amidaral heregtei taltsaj huvaagdaj suhurch doromjluulj hanalaa shu de songoltoo uufchluh tsag bolson
-
Түмний нэг (December 25, 2015 6:06:06 pm )
Магтахад эрт л байна. Завхан аймагт МАН унах төлөвтэй байна учир нь УИХ ын сонгуульд МАН ын саналыг бүгд хуваана Балданочир Сайхансамбуу Эрчим хүчний газрын дарга Л Батсайхан гэдэг залуу 3, МАН ын саналыг хуваана.Батсайханы аав Лүндээжанцан гэдэг Тосонцэнгэлийн хүн МАН д томхон нөлөө бүхий хүн юм. Дээрхи 3 ба МАН ын 2 той 5лаа саналаа хуваана.Гэтэл АН ын 2 нь гарна гэж аймгаараа ярьж байна дарга нараа
-
zorge (December 25, 2015 6:21:55 pm )
erdeneted bolson yaruu nairagd setgets99n uvcninii tessted oroh avgainhaa aliig huruugaaraa bii uhdag gej bjcnsen seemen gaa snuudee
-
даваа (December 25, 2015 7:33:50 pm )
ЭЛДЭВ БҮЛЭГЛЭЛД ОРООГҮЙ ШУДАРГА,НУРУУТАЙ ХҮҮ ШИГ БАЙГАА ЮМ
-
Манангийнhuun (January 06, 2016 11:49:13 pm )
Харин ч залуугаараа хор найруулж хүнээр хулихдаж сурчээ болж байна
-
Манангийнhuun (January 07, 2016 6:06:27 pm )
Шудрага хүн бүхэл бүтэн 20 намыг хамраар нь шороо үмхүүлэхүү аан ккк
-
-
zochin (December 25, 2015 7:42:23 pm )
Alban tushaaliin dontoi mangar yumiig ,ta nar bitii huurguud baildaa.Durdee itgeed gai bolno shuu ene nuhur.
-
mandah (December 25, 2015 8:30:54 pm )
ene huuhed arai bolooguidee.
-
ZOCHIN (December 25, 2015 9:12:50 pm )
MONGOLIIN neriig solongosiin cazinod jinhene gutaaj baisan iim baagii MAN-n EB geheer tun ch hetsyy b.a daa iim dargatai nam hol yavahgyi dee
-
иргэннасан (December 25, 2015 11:23:42 pm )
Иймэрхүү УЛААН ХАМГААЛАГЧИД аль ч намд гарч ирж л байдаг явж л байдаг ТЭРТЭЙ ТЭРГҮЙ өнөөгийн заваан улс төрд нэр төр олох хамгийн шилдэг арга цаг нь ирэхээр ард нь гараад амжилт олвол урд нь орж сандал суудлаа олж авна. Хувьсгалыг ухаантнууд хийж тэнэгүүд нь үр дүнг завшдагийг экс коммунистуудын залуу халаа энэ залуу сайн мэдэж эртнээс эхэлж байна даа.Харваас зүрхний хийтэй бололтой .Биеээ бодоорой МАХ ны хуучин луугарууд чиний гараар МОГОЙ бариулахаа сайхан мэднэ ээ
-
бодол (December 31, 2015 10:20:54 am )
нэрээ бүх намын хажууд улаан хамгаалагчаар дүүрсэн шүү
-
-
Орхон (December 25, 2015 11:29:14 pm )
мАН ыхан чамайг золигт гаргаж золиолоно доо.
-
Zochin (December 26, 2015 12:57:14 am )
Ireh parlamentad ene nuhur suuhiimuuz?ene tegeed yu hiihiinbe har bagaasaa dargiin henee tustsan.er hun shig ajil hudulmur hiigeed amidarch chadhuu ene batsaan,bas aranga gechjee
-
MongolZochin (December 26, 2015 12:58:48 am )
Shatriin huushdee ongirood l shaagaad yvhiin
-
МАНгар (December 26, 2015 11:10:39 am )
Энэ сүсэлзүүр аранга болох арай л болоогүй Ардын намыг доош нь хийж байгаа сүгсүлзүүр шүү дээ
-
Anonymous (December 26, 2015 2:28:34 pm )
Ирэх 4 жилийн боловсрол,соёлын сайд хийх хүн дээ,хэ хэ
-
Anonymous (December 26, 2015 3:44:55 pm )
Орчин үеийн улс нийгмийг авч явах хамгийн дэлгэрсэн, өнөөгийн нөхцөл байдалд хамгийн шилдэг арга нь улс төрийн намын тогтолцоо юм. Үүнээс сайн тогтолцоо өнөөдөртөө алга. Улс төрийн намгүй, намын оролцоогүйгээр сонгууль хийдэг Номхон далайн жижиг арлууд хүн ам нь 20 мянгын дотор багтдаг. Бүгдээрээ биенээ сайн таньдаг ийм газар. Хүний нийгэм нь сүргийн бүтэцтэй ба дотроо мөнхийн хагарал талцалтай явж ирсэн. Нутаг хошуу, гарал үүсэл, шашин, бэл бэнчин, удам угсаа, үзэл бодол гээд талцлын шалтгаан тоолж баршгүй. Улс төрийн нам нь төрийн сонгуулийг зохион байгуулдаг, төрд ажиллах боловсон хүчнийг бэлдэж өгдөг гол субъект болон өргөждөг. Хүмүүс ч өөрийн төрийг сонгон буй болгохдоо шашнаар биш, хамаатан саднаараа биш, нутаг хошуугаараа биш, гагцхүү улс төрийн үзэл бодол, мэдрэмжээрээ талцан хүч хэрэглэлгүйгээр шалгаруулдаг. Өнөөдөр бид сонгуулийн ардчилалтай болсон. Энэ нь төрийн эрхийн төлөө олон намууд өрсөлдөн хүн амын олонхийн саналыг авсан нь тодорхой өгөгдсөн хугацаанд төрийн эрхийг барина гэсэн үг. Өрсөлдөөн байхгүйгээр ганц нам хүч хэрэглэн төрийн эрхийг дагнан барих явдал коммунист, фашист, нацист засгийн үед гарч байсан ба одоо ч зарим хоцрогдсон болон дарангуйлалт дэглэмүүдэд байсаар байна. Нэгэнт олон нам зэрэгцэн оршихгүй юм бол мөнөөх улс төрийн нам гээч нь өөрийн үндсэн утгаа алдана. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намууд төлөвшөөгүй, улс орон эмхэндээ орно гэдэг бараг санашгүй хэрэг. Арай гэж эмхрэх чиглэл рүүгээ явж буй улс төрийн намууд тогтолцоогоо болохгүй байна гээд бараг нураагаад хаячихсан, дундад зууны бүдүүлэг хоцрогдсон феодлын тогтолцоо руу гулсан орж байна,,.1998 онд банк санхүүгийн шинэчлэл хийгдсэн боловч, улс орныг цөлөмсөн, хулгайлсан, шашмшигдуулсан олон луйварчид ялсан.. Эх оронч улс төрч бол нийгмийн менежмэнтэд зүрх сэтгэлээрээ чин шудрагаар зүтгэдэг, олон нийттэй ажиллах ур чадвартай хүн байх ёстой. Одоо манай нийгмийн мэнэжмэнтийг хийж улс орноо удирдаж яваа хүмүүсийн дотор энэ шаардлагыг хангахуйц хэдэн хүн байна, мэдэхгүй, Улс төрийн намууд өөрсдийн байх ёстой өнгө төрхөө бүрэн алдаж хулгайч, луйварчин, идээчин уугаачин, шамшигдуулагч, эрүүгийн элементүүд, эсвэл бүр сэтгэцийн айхавтар өвчин зовлонтой хүмүүс гол цөмийг нь дүүргэчихсэн байна..Эднээс саах цаг ирсэн. Нэр дэвшигч бүх айлд хонины халуун хорхог тараагаад л төрийн жолоонд гарч байсан. Ингэхээр манай ард түмэн өөрснөө өөрсдийгөө ганц хорхогоор үнэлдэг. Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, сэтгүүлчид ур чадваргүй, хүний хэлснийг гүйцэд ойлгодоггүй, эсвэл өнөөх хуульчлагдсан хулгайчдаас айдаг.. тэдээллийг хэрүүл шиг юм болгоод зурагтаар цацдаг. хулгайчийг нь цөмөөрөө мэднэ. Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Гаалийн, иргэний, татварын, даатгалын бүхий л бүртгэл нь нууцын зэрэглэлтэй, засвар хийх нь эрүүгийн хуулиар хориглогдсон, улсын нандин өмч. Энэ рүү дуртай үедээ орон засвар хийх, эргүүлж татан мөрөө баллах нь эрүүгийн ноцтой гэмт хэрэг мөн. 10 мянган нас барсан хүнийг нийгмийн даатгалын бүртгэл рүү гурваас зургаан сарын хугацаатайгаар оруулан нэгэнтээ хүчингүй болсон тэтгэвэрийн мөнгийг нь авчихаад эргүүлээд бүртгэлээс нэрсийг татаад авчихсан гэмт хэргийн тухай яриа гарсныг үнэн гэж бодож байна. Тэгэж байж л хязгааргүй их хөрөнгөтэй болсон байж таарах байх. Өөр тайлбар байна уу? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдэрлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна. Байгаа нь л энэ, хошногоо өмхий гээд тайрдаггүй. Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц хорхогоор өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
-
зочин (December 26, 2015 7:06:58 pm )
хоёр нам адилхан илүү гарах зүйл байхгүй дээ
-
ард түмэн (December 26, 2015 10:45:14 pm )
тэр хар хайрцагтайгаа заргалдаад л байж байх арангатай хүн
-
Anonymous (December 27, 2015 10:20:30 am )
Намаа ёстой нэг шороотой нь хутгаж байгаа нусгай. Хүрэлсүх Содбаатар энэ 3 байсан цагт Ман хэзээч өөдлөхгүй.
-
Anonymous (December 27, 2015 11:08:13 am )
БӨХӨС АРЧИЖ ЯВСАН ӨМХИЙ БААС ОЮУНТАНЫ ХОЛБОО ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ГЭДЭГ БОЛ БӨХӨС АРЧИГЧ НАРЫН БАЙГУУЛАГ ЭНЭ НӨХӨР ЗАЛУУСЫН ХОЛБОО НЭРЭЭР БӨХӨС АРЧИЖ ЯВСАН ХҮН
-
ХҮН ХҮН (December 27, 2015 11:09:58 am )
Хонц хонцдоо дургүй хонуулсан айл хоюуланд нь дургүй
-
ИРГЭН (December 27, 2015 11:42:34 am )
БУЛЬДОК
-
zochin (December 27, 2015 2:25:54 pm )
zvgeer ontsgoi baidliin awragch armiin ahlagch tsagdaagiin jijuuriin alban haagch magadgui barilgachin neg arwan jiliin surguuliin bagsh za niigmiin dund tuwshind amidraj ywaa hvmvvsiig uls turd bolomj olgoj ajilluulwl ene bvh nohoinuudiig bodwol mash sn ajillaj ard tumnii amidral deeshleh bh odoo hiij bgaa n hudlaaa ene garah geed vgleed bgaa n hudlaa ugaasaa unudur nam baiguulaad bgaa bvh hvn hudlaashdeee
-
ineedtei yumaa (December 27, 2015 6:46:55 pm )
Ene hun bol guvshaa tulug shig
-
juko (December 28, 2015 7:42:27 am )
maniin baas archigch
-
juko (December 28, 2015 7:44:11 am )
uls toroor bayagina gej moroodogchiin neg
31 Comments