Тайхо аварга 40 жилийн өмнө 32 түрүүлж мэргэжлийн сумод дээд амжилт тогтоож байсан. Харин энэ амжилтыг Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Даваажаргал эвдэж, генисст бүртгэгдлээ.
Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлснээр сумод хамгийн дээд амжилтын эзэн болж, Ялалтын оргилд хүрсэн. Сүмогийн их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч байсан бол Хакүхо 29 насандаа 33 дахь түрүүгээ авсан.
Амжилтын буухиагаа цаашид үргэлжлүүлж гуравдугаар сарын Харү башёд 34 дэх түрүү, долоодугаар сарын Нагоя башёд түрүүлж, Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан билээ.
Холбоотой мэдээ
-
tuul (December 25, 2015 7:58:42 pm )
Mongol ulsiixaa neriig Delxiid monxolson darxan abargatai mash ih bayarlalaa, ulam ih amjilt gargaxiig husen erooe.
1 Comment