antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2015 5 comments

Ой гарантай охиноо орцонд орхиод явжээ

нийтлэсэн Admin

eviiiХоёр хоногийн өмнө охиноо орцонд хэвтүүлж орхиод явсан хэрэг гарчээ. Охиныг нэгэн эмэгтэй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгчээ.

Одоогоор охин тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусдаас хандив тусламж гуйж байна. Учир нь охины биеийн байдал муу, уушги нь битүү хатгалгаатай, хоёр нүд нь бага зэрэг цагаа унасан байна. Эх нялхасын эмч, сувилагч нар одоо эмчилгээг нь сайн хийж байгаа. Хамгийн гол нь энгийн тасаг руу шилжихээр харах хүн байхгүй, бас pampers хувцас хунар хэрэгтэй болоод байгаа аж. Мөн нүдийг нь бага дээр нь эмчилүүлвэл эмчлэгдэх боломжтой гэсэн. Тиймээс та бүхэн минь чадах чинээгээрээ энэ бяцхан охинд гараа сунган туслахыг “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ээжүүдийн зүгээс хүсч байна.

“Охины хувьд харанхуй орцонд унтаж байсан бөгөөд сэрээд маш их айсан бас айдаснаасаа болоод их уйлж байна. Хүн тэвэрхээр энгэрт наалдаад өмөлзөөд байдаг. Бас мөөмөө санаад байгаа бололтой энгэр тэмтэрч ам нь өмөлзөөд хайгаад байгаа” хэмээн охиныг эргэж тойрч асарч байгаа Баярцэцэг хэмээх бүсгүй ярьжээ.

Хэрвээ энэ охинд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс байвал 96025757 холбогдоорой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ганчимэг (December 24, 2015 8:42:12 pm )

    Setgel min ih ubduj b.na iim hereg tarih yum bol yah gej gargasaniin

  • хандив нэхэхчид (December 24, 2015 8:49:38 pm )

    Улс хүүхэд харах асрамжийн газар гэж байгаа өгөх хэрэгтэй! Хажуугаар байгаа хүмүүс хүүхдээр мөнгө олох арга хайж байхын оронд

  • 111 (December 25, 2015 10:58:36 am )

    Хүүхэд гаргачихаад үнэхээр харж чадахгүй арга нь барагдаж байгаа бол улсын асрамжийн газар өгөхөд яасан тэнэг эх вэ? Асрамжийн газар нь элдэв юм нэхээд авдаггүй юм болов уу? Энэ нэг л бишээ……….

  • Зочин (December 25, 2015 11:02:21 am )

    Хүүхдээ хаясан хүүхэнд ахиж үр заяахгүй, нөхөрт гараад хүүхэд гаргадаггүй гэж зодуурын амт үзсээр дуусна. Бурхан тэгж шийтгэдэг гэсэн

  • Anonymous (December 25, 2015 1:31:28 pm )

    Es zuigee deshluulee mongolchudaa. uragsh yavdaggui ard tumen delhii deer neg baih um

antalya rent a car