-ХҮҮХЭД ОРШУУЛАХ БАГЦ 3.9-4.4 САЯ БОЛ ТОМ ХҮНИЙХ 13-15.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА-
Хүний амьдралын хамгийн гашуудалтай бөгөөд хүндэтгэлтэй зан үйл бол насан өөд болсон хүнээ эцсийн замд нь үдэх ёслол билээ. Энэ зан үйл нийгмийн хөгжил, хүний амьдралын нөхцөлөөс хамааран өөрчлөгдсөөр байна.
Төр иргэнийхээ амь насны аюулгүй байдлыг хамгаалах ёстойн адил таалал төгссөн иргэнийхээ амгалан тайван нойрсох нөхцөлийг хангах ёстой. Харамсалтай нь бидний уламжлалт зан үйл эвдэгдэж, бурхан болоочдоо оршуулах гэдэг бас нэг хүнд асуудал ард иргэдийн нуруун дээр ачаа нэмсээр байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван том оршуулгын газар иргэдэд үйлчилдэг ч бурхан болоочоо хөдөөлүүлэх газрын үнэ жилээс жилд нэмэгдсээр байгаад иргэд бухимдаж буйгаа нуугаагүй юм.
Жилийн өмнөхөн үйлчилгээний ажилтан нэгэн өөд болохоосоо өмнө “хайрцаг”-ныхаа гурван саяыг бэлдэнэ гэж ярьж байсансан. Одоо энэ үнэ хэдийнэ дөрөв, тав дахин нэмэгдчихэж. Боломжтой хүмүүс нь өндөр төлбөрийг нь төлөөд талийгчаа харуул хамгаалалт бүхий цэцэрлэгт хүрээлэнд оршууллаа гэхэд амьдралын боломж тааруу иргэд үхэл хаалгыг нь тогшсон цагт яах вэ?
Аливаа юм учир шалтгаантай. Иргэдийг бухимдахад хүргэж буй гол хүчин зүйл юу вэ гэдэг асуултын хариуг эрэлхийллээ. Бурхан болоочийг “хөдөөлүүлэх” ажил хэдийнэ бизнес болсныг баримтад түшиглэн өгүүлье.
Өнөөдөр Улаанбаатар хотод “Улаанбаатар буян” ХХК, “Улаанбаатар бодь буян” ХХК, “Нью Семетри” ХХК-иуд буяны үйлчилгээ иргэдэд үзүүлж байна. Гурвууланг нь НИТХ-ын тэргүүлэгч асан Г.Идэрмаа үүсгэн байгуулжээ. Тэрээр “Улаанбаатар буян” ХХК-ийн 31 хувийг эзэмшдэг, “Нью Семетри” ХХК-ийн захирал бөгөөд “Буяны зан үйлийн холбоо”-ны ерөнхийлөгч юм байна. Дээрх гурван компани нь тус холбооны гишүүн байгууллагууд.
“Улаанбаатар буян” ХХК нь Монгол улсад анх удаа шарил чандарлах, чандар оршоох үйлчилгээ бий болгожээ. “Нью семетри” ХХК бурхан бологсдыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх, далд оршуулгын үйл ажиллагааг олон улсын жишгт хүргэх зорилгоор анх 2006 онд байгуулагджээ. Харин “Улаанбаатар бодь буян” ХХК нь уламжлалт зан үйлийг олон улсын стандарт шаардлагад нийцсэн техник технологитой уялдуулан бурхан бологсдыг чандарлаж оршуулах оршуулгын үйл ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг дэмжих зорилгоор 2008 онд байгуулагдсан байна.
Үйлчилгээний үнэ тарифын хувьд харилцан адилгүй. Тухайлбал, “Нью Семетри” ХХК-ийн “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйлчилгээний үнийн тарифт том суваргатай багцын үнэ (байгалийн саарал боржин, хэмжээ 3м) 15.650.000 төгрөг, жижиг суваргатай багцын үнэ (байгалийн саарал боржин, хэмжээ 1.5 м) 11.950.000 төгрөг, хөшөөтэй багцын үнэ 7.650.000 төгрөг байна. Харин Хүүхдийн багц гэсэн ангилал нь хөшөө, лакан, эсгий хайрцаг нь ороод 3.950.000 төгрөг юм байна.
Харин тус компанийн Диваажингийн цэцэрэгт хүрээлэн үйлчилгээний үнийн тарифтаа том суваргатай багцын үнэ 13.150.000 төгрөг, жижиг суваргатай багцын үнэ 10.150.000 төгрөг, хөшөөтэй багцын үнэ 6.450.000 төгрөг, хүүхдийн багц 4.400.000 төгрөг хэмээн бичжээ.
-М.ЭНХБОЛД, Н.БОЛОРМАА, Т.БИЛЭГТ, Г.МӨНХБАЯР НАР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖЭЭ-
Иргэд эдгээр компаниудын буяны үйлчилгээг байгаль экологид ээлтэй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хамгаалсан хэлбэрээр хийж гүйцэтгэхийг зорьж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин монгол хүний амьдралын боломж нөхцөлд үл нийцсэн үнэ ханш хэлж, үхлээр бизнес хийж, газар худалдаж буй зохисгүй үйл ажиллагааг нь илтэд буруушааж байгаагаа мэдэгдэж буй юм.
“Буяны зан үйлийн холбоо”-ны гишүүн байгууллагуудын нэг нь “Бодь Бадмаараг” ХХК, түүний “Бадмаараг” ресторан мөн л Г.Идэрмаагийнх гэж эх сурвалжууд хэллээ. Буяны үйлчилгээ үзүүлдэг дээрх гурван компаниар үйлчлүүлсэн иргэдэд “Бадмаараг” ресторанаар орох шаардлага тулгардаг байна. Тус ресторан нь тэмдэглэлт баяр, гэрлэх ёслол, насны ой, хүүхдийн сэвлэг үргээх найр, байгууллагын тэмдэглэлт баярууд, буяны ажлын цагаалга гэх мэт олон нийтийн арга хэмжээнүүдийг сүүлийн үеийн хөгжим тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 5 танхимд зэрэг үйлчилгээний өндөр түвшинд зохион байгуулдаг гэж танилцуулгадаа бичжээ. Хоол нь 25-30 мянган төгрөг бөгөөд буяны цагаалгаа хийсэн зарим хүн сэтгэл дүүрэн гараагүй, тус газарт цагаалга хийгээгүй байсан ч багцын үнээсээ хоолны төлбөрийг гаргаж өгдөггүй талаар учирласан юм.
2004-2005 онд дээрх компаниудад оршуулгын газрын үйлчилгээ үзүүлэх “эрх”-ийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга М.Энхболд захирамжлан, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа албан тоотоор зөвшөөрч, тэргүүлэгч гишүүд болох Т.Билэгт, Г.Мөнхбаяр нар гарын үсгээ зуржээ.
Мөн “Буян компани” НӨҮГ-ыг татан буулгаж, шинээр өөрчлөн байгуулагдаж буй Улаанбаатар буян” ХХК-ийн 34 хувийг нийслэлийн өмчийн, 66 хувийг “Нью Майнд” ХХК-ийн хөрөнгийн оролцоотой байхаар хамтарсан компани болгосон байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
Холбоос: Монгол хүний үхлээр бизнес хийж байна
Эх сурвалж: Мэдээ.мн
Холбоотой мэдээ
-
irgen (December 23, 2015 7:06:49 pm )
bi sayhan aaviigaa aldaad zuun taliin chandriin gazraar yilchlyylsen bilee. Solongost 10 aad jil bolj baigaad irsen nadad manai ulsad hamgiih sain bolon chiregdelgyi bolon setgeleesee yilchilsen gazar ni ene baiguullaga baisan yum shy. busad gazruud bolon bank. turiin gazruud ni ynen hereg algaa. yum hiij chadaj baigaa bitgii ingej baigaachee mongol ard tumen minee.
-
Anonymous (December 23, 2015 8:50:07 pm )
би энэ шуналын бирдүүдийг дэмжихгүй ээ , намайг үхэхэээр шатаагаад өндөр уулнаас үнсийг нь салхинд хийсгэх ёстой эсвэл хээр тавиулна
-
zochin (December 23, 2015 11:50:13 pm )
Чандарлах нь зөв л байх.үйлчилгээ бол сайн.үнэ нь нэмэгдээд бгаа нь үнэн.дундаж амьдралтай гэхэд бас чанга бсан.эцсийн удаа биднээс гарч бгаа гэдэг утгаар зээл тавиад үдсэн дээ.
-
luibarchid (December 24, 2015 12:19:42 am )
Hunii uhleer beznic hiihee bol tor zacag gazraa ezemshuulj baihag deer. ner dyrdsan luibarchid odoo hanj zadahgui bna uu oorcdoo uhehgui monh yum shig bitgii tongoch
-
irgen (December 24, 2015 8:18:36 am )
solongost bol mongoor tavihiig eserguutsehgui, bid bol MONGOLCHUUD ovog deedes min bidend uldeesen baylag bol gazar nutag
-
zochin (December 24, 2015 10:32:20 am )
ene balai biznesee boliochee mongol hun gazar shoroondoo taivan baiy hezee unetei bolgoo ve unegui gazar ogno geed bsan bil uu uhsen humuus gazraa unegui avya estoi aimaar bn shuu ar ger bul ni orond orj bn hunii zovlongoor holjij bgui bmaar zoriud baahan humuusiig ajiltai bolgood tsalin ogch bgaa meteer ih muuhai helber gargaj bn shuu darga nar mini uuniig erthen tsegtselee hodoo oron nutagt shiljih bol uu daa aij bn huniii esoor baiy
-
Зочин (December 25, 2015 12:33:37 am )
Маш зөв сэдвийг хөндөж үнэнийг бичжээ. Бид 3 хан саяуулаа асар уудам газар нутагтай байж талийгаач болсон хойноо алга дарам газрын төлөө ар гэр үр хүүхэддээ маш их дарамт учруулхаар хэмжээнд үнэ нь өсчээ.Энэ талаар төр засгийн дуу хоолой ч сонсогдохгүй байгаа учир өөрсдөө тэмцэл хийж хүний үхэл хагацалаар асар их мөнгө олж байгаа цөөн хэдэн хүний монополийг халж шударга өрсөлдөөнийг бий болгохийн тулд засгийн газар,УБ хотын захиргаа зэрэг зохих газруудад хандаж анхаарлын төвд оруулах шаардлагатай байна.
-
Zochin (December 25, 2015 1:30:13 am )
Лам нэртэй пурэвватын солонгос авгайн оролцоо байдаг сурагтай. Монгол хун оршуулах алга дарам газараа мунгуур худалдаж авч байхад тур нь ую хийж бнаа. Авсны хайрцагаа хуртэл солонгосоос импортоор авч солонгосыг тэтгээд. Монголчуудаа ухэхдээ оршуулах учуухэн газарынхаа тулуу боловч тэмцэх зориг байна уу чааваасдаа
-
Zochin (December 25, 2015 1:42:22 am )
Уйлчилгээ узуулж байгаа нэртэй боловч унэн хэрэгтээ монголын газарыг монгол хунд нь дамалж асар их ашиг олж байна. Ухэр нудэн Энхболд урчигэр бэтгэ Мунхбаяр. Умхий унэртэй со авгай, Ухээр хууцулдсун Пурэвбат нарыг шалгаад ард тумэнд харуулах чадалтай турийн хун байна уу
-
Anonymous (December 25, 2015 1:46:51 am )
Уйлчилгээ узуулж байгаа нэртэй боловч унэн хэрэгтээ монголын газарыг монгол хунд нь дамалж асар их ашиг олж байна. Ухэр нудэн Энхболд урчигэр бэтгэ Мунхбаяр. Умхий унэртэй со авгай, Ухээр хууцулдсун Пурэвбат нарыг шалгаад ард тумэнд харуулах чадалтай турийн хун байна уу
10 Comments