Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.
Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгажээ. Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжив.
Холбоотой мэдээ
-
2016 ОН (December 23, 2015 6:55:07 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Baabar (December 23, 2015 7:21:25 pm )
Hulgai Hiisen Mongtoigoo Gadagshaa zugtahnee!!!
-
songogch (December 23, 2015 7:28:51 pm )
2016 on zuv umaa
-
zochin (December 23, 2015 10:43:13 pm )
Ene bacaan Darhanaas amjih uu.AIN
-
дархан (December 24, 2015 3:07:04 pm )
анд минь чамайг хаанаас дэвшсэн 100% дэмжинэ. Урагшаа зоригтой алх анд минь
-
Зөвлөх (December 24, 2015 4:36:57 pm )
Огт мэдэхгүй, танигдаагүй залуу бна.
6 Comments