“СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Д.Ганбаяр өнгөрсөн зун сургуулийнхаа 16 оюутныг Хятадын жуулчдын баазад гурван сарын хугацаанд бүжиглүүлээд, гэрээнд заасан цалингаа өгөөгүй, хоол, амьдрах орчин нь маш хүнд байсан гэх мэдээлэл гарсан. Сургалтынхаа төлбөрийг олохоор буюу гурван сарын хугацаанд 2.4 сая төгрөгийн цалин авахаар явсан 16 оюутан өдгөө сургалтын төлбөр төлөөгүй шалтгаанаар шалгалтнаасаа хасагдаж, цаашлаад сургуулиа төгсөж чадахгүйд хүрээд байна” гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Тэгвэл Д.Ганбаярын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Буруу зөрүү ойлголт нийгэмд төрүүлэхүйц ташаа мэдээлэл сайтуудаар цацагдсанд харамсалтай байна. Телевизээр цацагдсан мэдээнд намайг 16 охиныг хятад улсад аваачаад бүжиглүүлэх нэрийн дор биеийг нь үнэлүүлэх шахжээ гэсэн байсан. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл шүү.
Нөгөөтэйгүүр миний тухайд нэгдүгээрт СУИС-д багшилдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хоёрдугаарт энд яригдаж буй гэрээ болон мөнгөний асуудал СУИС-ын Бүжгийн урлагийн сургуультай ямар ч холбоогүй. Энэ бол зөвхөн надтай хийгдсэн гэрээ. Энд ямар нэгэн байгууллага хамаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Манай оюутнуудын зүгээс мэдээж мөнгө авах гэж байгаа учраас зарим талаараа гомдолтой байгаа байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Миний зүгээс оюутнуудад өгөх ёстой үлдсэн мөнгийг нь барагдуулна гээд хэлчихсэн байгаа.
Ерөнхийдөө 2 500 орчим юанийг хүүхэд тус бүрт өгсөн. Энэ мөнгийг Хятад улсад байхад гар дээр нь олгосон. Энэ нь нэг сарын цалин болж байгаа юм. Үүнийг манай хүүхдүүд өөрсдөө гэрчилнэ. Үлдсэн нэг сарын мөнгийг одоо хүртэл яагаад өгч чадаагүй байна вэ гэдэг асуулт гарах байх. Үүнд хариулахад жуулчны бааз ажиллуудаг хятадууд мөнгөө өгөхгүй зугтаагаад байгаатай холбоотой. Үндсэндээ тэдний зүгээс бидэнд өгөх ёстой мөнгөө өгчихвөл бүжигчдийнхээ цалинг даруйхан өгчих боломжтой юм. Ийм л асуудал болсон. Гэсэн хэдий ч миний зүгээс бүжигчин хүүхдүүдийнхээ үлдсэн нэг сарын цалинг нь оноос өмнө өгөхөөр хөөцөлдөж байна” хэмээн ярьлаа.
Холбоотой мэдээ
-
зочин (December 23, 2015 7:50:43 pm )
гэрчилсэн хүүхнүүдтэйгээ нүүр нүүрээ нарж байгаад нэг ярьчихаач,2 талаас л биенээ хэмлээд байхаар
1 Comment