antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 12 comments

Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс гурав дахь удаагаа уучлал хүслээ

нийтлэсэн Admin

monhbayarГал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа өнөөдөр гурав дахь удаагаа хүргүүлж буйг Ц.Мөнхбаярын  хүү М.Эрдэнэ, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар мэдэгдлээ.

Тэд “Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлийг хоёр удаа илгээсэн. Эхнийх нь өнгөрсөн онд өөрийн гараар бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй гэж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Дараа нь Ц.Мөнхбаярын охин мөн л аавыг нь уучлахыг хүссэн өргөдөл бичсэн. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Г.Болдбаатарын биеийн байдал маш муу байна. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалд уужуу тайван хандаж, анхаарал хандуулна гэдэгт итгэж  байна. Энэ бол олон мянган иргэний хүсэл” хэмээн мэдэгдсэн юм.

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (March 30, 2015 4:13:11 pm )

    ug ni gargamaar l b.na tendee hevteheer humuusiig gargachihaad baigaa shuu dee manai huuli sonin yum daa ard tumen ta naryn tald shuu

  • ОЛОНХААД М. (March 30, 2015 4:21:30 pm )

    Мөнхбаяр аа, Бид Ардчилал-ыг өөрсдөө бий болгосон. Хуульд дор бүгд тэгш эрхтэй. Ерөнхийлөгч уужуу сэтгэл гаргана. Харин чи Монголын газар шорооны төлөө тэмцлээ орхиж болохгүй шүү. Танай нутгийнхан чинь ердөө ч дуу гаргахгүй байгаа юм. Өдийд аягүй бол газар шороогоо ухаад алт хайгаад явж байж мэдэх л нөхөд байна билээ шүү, Тэмцлээ бүүр өөр жинхэнэ утгаар нь хийгээрэй. Хамгийн гол нь эрүүл мэндээ бодож байгаарай.

    • энгийн ард (March 31, 2015 8:35:53 pm )

      мөнхбаярыг өршөөхийг ард түмэн хүлээж байгаа шүү ёрөнхийлөгчөө тэмцлийнх нь хэлбэр буруу болхоос газар шороонийхоо төлөө тэмцсэн нь буруу биш шүү дээ

  • urgen (March 30, 2015 4:37:10 pm )

    ene hun dahiad num sun buu shiidem tesreh bembeg hereglej medeh yum shuu

  • Зочин (March 30, 2015 5:27:42 pm )

    Энэ Элбэгдорж ерөнхийлөгч Энхбаяр өөрөө уучлал хүссэн гээд байсан. арай худлаа ярьсан юм биш биздээ. Мөнхбаярыг мөн уучлалыг гараараа бичиж өгөөгүй гээд байсан өгсөн л байна даа. барин тавин худлаа ярьж бай вал бид хэнд юунд итгэх билээ дээ. Төрийн том хүний үг хаа хэнд ч хүрэхээ больж дээ. Энэ бол Монгол тэр чигтээ ёс зүйгээ алдаж байгаагийн шинж тэмдэг. Ер нь хамгийн сүүлд ярьсан нь зөв байх л гэж бодохоос …

  • ganaa (March 30, 2015 6:28:14 pm )

    мөнхбаярын өршөөх өргөдлийг англиар бичээд үзвэл яасан. хэлний мэдлэгтэй хүмүүс туслаарай

  • ganaa (March 30, 2015 6:29:32 pm )

    мөнхбаярын өршөөх өргөдлийг англиар бичээд үзвэл яасан.

  • дарам (March 31, 2015 8:17:30 am )

    Мөнхбаяр нар тэмцэл, хөдөлгөөн өрнүүлэхдээ заавал буу шийдэм барьж явдаг, бас хэрэглэдэг нь аягүй утгагүй байхгүй юу. Яаж ч бодсон буу зэвсэг агсаж, сүржигнэж явдаг нь арай л хэтэрсэн хэрэг. Ийм байдал даамжраад байвал нийгэмд ямар нэгэн буруу үлгэр болохгүй гэх баталгаа бий юу? Аан. Зэвсэгт тэмцэлд уриалаад байгаа юм уу хаашаа юм бэ. Зарим төрийн түшээд өмөөрөөд яваад байх шиг байгаа юм. зарим сэтгүүлчид нь өмөөрөөд байх шиг байгаа юм. Энэ чинь бас нийгмийг талцуулсан үйлдэл рүү турхираад байгаа хэрэг л дээ. Мөнхбаяр биш жирийн нэг иргэн уул усаа хамгаалж байна гээд буу шийдэм агсаад, буу тавиад давхиад байвал тэр болгон хүн өмөөрөх үү. Үгүй шүү дээ.

  • zochin (March 31, 2015 11:48:50 am )

    Munkhbayariig odoo sulalchimaar yum daa. Mongol ulsiin baigali orching hairlan hamgaalah hun buriig setgel, itgel zurhiig ni uhuulseer baigaa yum shig sanagdaj bn.

  • aa (March 31, 2015 12:18:13 pm )

    ter cantuu mongoliin gazar shoroonii toloo yvsan huniig uzej chadadgui ym yu gej orshool uzuuleh ve dee harin ardchilaliinhnaas busad ni tor barival shuud sulalna ene bol gartsaagui unen

  • Anonymous (March 31, 2015 1:19:42 pm )

    Уучлал хүссэн өргөдлийг нь харсан. Намайг уучил гээд л болчдог юм болов уу? Хэргээ хүлээсэн гэмшиж байгаагаа бичээгүй л байна лээ дээ. Гараад ахиад буу зэвсэг бариад,гранат,мина тавиад явах юм уу яах юм

  • Anonymous (March 31, 2015 5:16:05 pm )

    яг үнэн шүү … тэмцэж болно … харин буу галт зэвсэг хэрэглэж яаж ч болохгүй асуудал шүү дээ????? манай монгол шиг амар амгалан орон дэлхийд бараг байхгүй шүү, ийм амар амгалан орныг буснуйлах айлгах гэх зорилгоор буу шийдэм хэрэглэж яавч болохгү л дээ, Үүнийг л жагсагчид ойлгох хэрэгтэй шүү…..

antalya rent a car