antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2014 14 comments

Засгийн газар есөн яамтай байхаар ярилцжээ

нийтлэсэн Admin

altnhuygЕрөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж Төрийн ордонд хуралдсан байна. Тэрбээр хэд хоногийн өмнө одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Албан бус мэдээллээр өчигдөр энэ асуудлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж, Засгийн газар хэдэн яамтай байх, ямар яамдыг нэгтгэх талаар ярилцсан байна. Хаалттай хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг есөн яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан бололтой.

Тухайлбал, 1.Гадаад харилцааны яам, 2.Сангийн яам (Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), 3.Хууль зүйн яам, 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), 5.Батлан хамгаалахын яам, 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 7.Дэд бүтцийн яам (УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), 8.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам (ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулсан байна.

Мөн Шадар сайдын албан тушаалыг (Д.Тэрбишдагва) байхгүй болгож, өмнө нь хэрэгжүүлж байсан үүрэгт ажлыг нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хамааруулж магадгүй ажээ.

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (September 17, 2014 1:38:07 pm )

    ССАЖЯ-ын аялал жуулчлалыг Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын яам, ССАЖЯ-ын спортыг нь Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яам гэж болговол нүдийг нь олжээ гэмээр байна

  • Зочин (September 17, 2014 2:06:18 pm )

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг юм болж байна даа.Засгийн газрын нэр хүндийг унагаж ,олон түмнийхээ итгэлийг алдсан ерөнхий сайд хэвээрээ үлдэхээр гурилаар нүдийг хуурах шиг юм л болж байна шүү дээ….Монголын түүхэнд Н.Алданхуяг шиг худалч худраггүй,ХЭНЭГГҮЙ,ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХГҮЙ,ТӨРИЙН ХҮНИЙ НУРУУ,ЗАНГАРАГГҮЙ,ШОУЧИН,тэгээд боловсрол муутай,зальжин эрх мэдэл,албан тушаалаараа халхавч хийж,ах дүү,танил талаа төрд шургуулж,төрийн мөнгө идэж нэр нүүрээ барсан ерөнхий сайд хэзээ ч гарч байгаагүй…цаашид г,арах ч үгүй байх..Ийм хөгийн амьтан ахиад засгийг тэргүүлэх юм бол ард түмнээ басамжилсан хэрэг болох төдийгүй АН-ын нэр хүнд ахиж босохгүйгээр унах болно…

  • olloo (September 17, 2014 2:28:44 pm )

    altanhyag ooroo ogtsorwol taarna mtdltg yu ch ugui hun shuu de

  • зочин (September 17, 2014 4:20:35 pm )

    ХЯ,ЭМЯ, НХЯ 3-г яг нэгтгэвэл зохино. бүр зөв. гүйцэтгэх ажилтануудаасаа ч олон дарга нар болчихоод байсийн. ядаж л ХЯ.НХЯ 2 нэг байсан дээр

    • СОНГОГЧ зочин (September 18, 2014 9:49:45 pm )

      Haana yaj bagtah yum bol doo darga nertei, zuvluh nertei buhen neg uruu ezegnenhen suuj mergejilnuud ni 1 uruund 7-8-aaraa chiheldsen yamduud daa. darga nar ni tus tusiin uruutei atlaa dandaa neg uruunduu tsuglaj dars shimj hov yarij hor nairuulj suugaad irgen hun oroh geheer tsaanaa baij bai geed gardaggui .

  • ц.а (September 17, 2014 4:33:22 pm )

    Зөв зөв. Ажил хийдэггүй бол юу ч байхгүй юм чинь юугаа ярьж шүүмжилдгийн.Шүүмжлэх талаас нь нэг өнцгөөс харвал шүүмжлээд л байна. Аль өнцгөөс нь харж байгаагаас шалтгаалдаг. Сайн талаас нь харъя гэвэл сайн юм олон л байна. Дандаа муугаар сэтгэдэг хүн өөрөө бараан л байна

  • irgen (September 17, 2014 6:42:55 pm )

    nogoon avgaig zailuulah heregtei

  • Сүхбаатар (September 17, 2014 7:22:54 pm )

    энэ өмхий илжиг арьсаа авч үлдэх гэж байгаа царай нь энэ. Манай тэнэг Хүдэрбаатар Сумо 2 ыг зөвлөхөө болохоор ямаршуу илжиг вэ гэдэг нь нийтэд ил юм .Монголын түүхэнд миний бодлоор алтанхуяг шиг ичэх нүүргүй арчаагүй адгийн сайд дахин гарахгүй дээ . Мөнх хөх тэнгэр их хааны сүр сүлд муу адгийн шааруудыг 9 удмаар нь ИХ МОНГОЛд минь эргэж төрхөөргүй хужаа юмуу хараал идсэн янкд нь төрөл арилжуулаарай.

  • irgen (September 17, 2014 8:03:26 pm )

    Altanhuyag er.said ehnii eeljind uutuu dugnelt hii Namiinhaa gishuud ard tumniihee unuudriin tand ugch baigaa unelgee bodit unen shuu Ene ni ehleed uuruu ogtsor

  • Anonymous (September 18, 2014 11:56:17 am )

    Алтанхуягийн засгийн газар 16 сайдтай данхар бүтцээр ажиллаад бүтсэнгүй.Ийм учраас цомхон бүтэцтэй шинэ засгийн газраа АН хан байгуулаад ажиллах л хэрэгтэй.

  • sanaa (September 18, 2014 3:19:46 pm )

    Butec yahav. Yaj ch hiij bolno. Hamgiin chuhal ni Altanhuyg ooroo l zail.

  • тэрбиш (September 18, 2014 5:51:52 pm )

    Бүтцээ хийхдээ өнөө тэр ТБА-ын нэг наймаачин нөхрийг л эхлээд зайлуулж үзээрээ. юм хийхгүй, тэгсэн байтлаа улс төржиж солироно шүү

  • товуу (September 19, 2014 6:02:25 am )

    Энэ одой хүн бүтэц нэрээр дахин Ерөнхий сайд болох гээд байгаа юм уу даа.Одоо одой хүнээр ч яахав ээ.

  • zochin (October 01, 2014 6:05:01 pm )

    bolovsrolin caidaa soilooch

antalya rent a car