antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 Comments are off

Шатахууны үнэ буурлаа

нийтлэсэн Admin

шатахуунЗамын цагдаагийн газрын зүүн талд орших “Магнай Трейд”  ШТС-ын гадна талбайд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар шатахууны үнийг буулгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сараас эхлэн яригдсан шатахууны үнэ өнөөдрөөс хямдарч байгаа юм байна. Ингэхдээ улс орон даяар, бүх шатахуун түгээх станцуудад  50 төгрөгөөр шатахууны үнээ бууруулах боломжтой болж байгаа аж.  Хойшид ч хийх олон ажлын зөвхөн эхлэл гэж Ерөнхий сайд мэдэгдэж байлаа. Үүнээс цааш шатахууны үнэ өслөө гэж биш буурлаа гэсэн мэдээг дахин дахин өгч байх боломж бүрдэнэ гэж салбарын яамныхан үзэж буй аж. Учир нь энэ жилээс манай улс ганц ОХУ-аас бус, зөвхөн Роснефтиэс биш олон эх үүсвэрээс шатахуун оруулж ирж байгаа юм. Улсын хэмжээнд сар тутам 80 гаруй сая литр шатахуун хэрэглэдэг бөгөөд литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан шатахуун хэрэглэснээр сард иргэдэд 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car