antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 12 comments

“Анод” банкны ТУЗ-ын дарга асан Н.Даваа:Банкыг нь дээрэмдээд эздийг шоронд явуулж байхад дуугүй аясаар нь байна гэж байхгүй би тэмцсээр л байх болно. Тийм болохоор би дээд шүүхэд давж заалдана

нийтлэсэн Admin

6ffdac8ff9fa286cgreat “Анод” банкны асуудлаар давж заалтах шатны шүүх хурал саяхан болж өнгөрлөө. Шүүх хурлаар таныг болон танай захиралуудыг суллах болов уу гэсэн яриа байсан. Харамсалтай нь шүүх хурал хүмүүсийн бодож байсан шийдвэрийг гаргасангүй?

Би ч бас тийм бодолтой байсан. Анод банкны асуудалд манай улсын хууль хяналтын байгууллагынхан анхнаасаа ухаантай хандсан бол асуудал арай өөр байх байсан. Гэтэл хэргээр улс төржүүлж тоглолт хийж эхэлсэн. Хүмүүс тэнэг биш “Анод” банкинд юу болоод байгааг ойлгож байгаа ш дээ. “Анод”-ын дампуурлыг эхлүүлэхийн тулд улс төржүүлж нийгэмд өндөрийн автал явуулж байсан хүмүүс одоо улс төрөөс явсан байна. Тэд хүссэнээ авсан байх. Тэгэхдээ ирээдүйд тэд ялагдсан. Худалч хуурамч бүхэнд заавал шийтгэлийг нь өгдөг. Тэдэнд яг одоо бидний байгаа шиг байдал ирнэ. Үнэн ялдаг хорвоо биз дээ. Сая нийслэлд давж заалдлаа ер нь явуулчихая гэсэн бодолтой байх шиг байна. Ямарч хүн өөрөө зүтгэж босгосон банкнаасаа хулгай хийгээд дампууруулах уу хэзээ ч тийм юм байхгүй. Банкыг нь дээрэмдээд эздийг шоронд явуулж байхад дуугүй аясаар нь байна гэж байхгүй би тэмцсээр л байх болно. Тийм болохоор би дээд шүүхэд давж заалдана. Яасан гэж амьдралаа хохирч явах юм.
Анх ”Анод”-ыг гадныхан худалдаж авье гэсэн саналыг төв банкныханд хүргэж байсан юм билээ. Тэр үед зарчихсан бол өнөөдөр байдал өөр байх байсан болов уу?

Мэдээж гадныхан чинь  манайхан шиг биш шүү дээ. Тэд чинь толгойгоо ажиллуулаад хэрхэн ажиллахаа тооцоолчихсон байсан. Тэгээд саналаа тавьсан хэрэг.  Үнэндээ “Анод”-ын ард Монголын хамаг алтны нөөц орд газар нь барьцаанд байсан учраас тэд байсан хэрэг. Тэрийг нь манай  төв банкныхан ойлгоогүй байхгүй юу. Гадныхан Монголын хаана нь ямар баялаг байна, тэрийг нь хэрхэн хямдхан салгах вэ гэдэгээ сайн мэддэг хүмүүс ш дээ.  Бизнес хийгээд ашиг олоод сурчихсан нөхдүүдэд  “Анод” асар их хэмжээний ашиг орлого мөнгө болж харагдсан байх.

Тэгэхээр “Анод” банкны барьцаанд байсан “Олон овоот” шинэ эзэндээ очсон байгаа. Бусад томоохон ордын лицензүүд хаашаа явчихваа. Бас томоохон зээлдэгчийн асуудал юу болов?

Бид анх та нар элдэвээр битгий оролд банк хэвийн байгаа бидэнд зүгээр ажиллах боломж олго. Бидэнд нэг сарын хугацаа өгчих гэж хэлээд байхад ер нь тоогоогүй. Намайг болон манай банкны хувь нийлүүлэгчдийг баахан мөнгө идсэн гээд хэвлэлээр цацаж эхэлсэн. Хэдэн ч жил явав. Би хууль хяналтынханд шүүх прокурорт итгэж байгаа. Бүгдийг нь хуулийн байгууллагынхан мэдэж байгаа биз дээ. Хоригдож байгаа хүн чинь бүх мэдээллээс хол байна шүү дээ.

Цагтаа “Анод” Монголын том банкуудын нэг байсан. Та нар том банкыг босгож чадсан юм чинь зүгээр л бизнесээ хийгээд явахгүй яах гэж улс төрд орсон юм бэ. Зүгээр л бизнесээ хийгээд явсан бол өнөөдөр та энд байхгүй байх байсан шүү дээ?

Би ганцаараа орсон юм биш. Монголд гайгүй бизнестээ болгон улс төрд орсон. Одоо УИХ-д ардаа том компанитай гишүүд сайд дарга нар олон бий шүү. Би зүгээр бизнесээ хийгээд явж болох байсан гэтэл энэ улс төр чинь биднийг оролдож асуудал болгонд орж байна ш дээ. Ийм байхад дуугүй дээрэлхүүлээд суугаад байх хэрэг үү. Миний үндсэн мэргэжил улс төрч ш дээ. Цэргийн их сургуулийн улс төрийн ангийг төгссөн цэргийн офцер байж зүгээр суумгүй санагдсан хэрэг. Манай улс төрчид үнэхээр жижигхэн юмаар оролддог хүмүүс авгай хүүхний ажил хийдэг гээд хэлчихэд буруудахгүй. “Анод” банк бол тухайн үедээ хийхээ хийчихсэн байсан. Олон улсад дэлхийн түвшинд гарч ажиллаж байсан банк. Бидэнд олон улсын нэр хүндтэй бизнесийн түншүүд байсан. Японы “Иточу”, “Камацу” зэрэг нэр хүндтэй компаниуд  олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд байна. Бид тэдэнтэй том бизнес, том төсөл ярьдаг байсан. Бид Монголын дотоод зах зээлээс мөнгө олохоосоо Япон, Солонгос, Хятад гээд гадны зах зээл дээрээс Монголруу хөрөнгө мөнгө оруулж ирдэг байсан. Үнэндээ “Анод” банк дэлхийн хэмжээнд л ярьдаг байсан. Бид дотооддоо ажиллах гэж үзсэн үнэхээр болохгүй юм билээ. Ард түмнээ ярьсан манай дарга нар чинь өөрийнхөө бизнесийг айхтар шургуулчихсан хажуугаар зүтгэх боломж өгдөггүй юм билээ. Улсын хил  дээр үйлчилгээ сайн байх ёстой гэж үзээд Замын-үүдын хил дээр 40 шинэ микро автобус Солонгосоос оруулж ирээд явуулахад эсрэгээр нь  200 ширхэг УАЗ-469 явуулаад ажил байхгүй болгож байгаа байхгүй юу. Бид улсын нийслэлийн такси үйлчилгээ нь сайн байх ёстой гээд 1000 шинэ такси гаргаад үйлчилгээнд явуулахад дарга нар сөргүүлээд Хятад угсарсан хэдэн сэг гаргаад тээвэрт явуулсан. Одоо тэр нь явж харагдахгүй л байна ш дээ. Анод банк дотоодынхоо бүх компанийг бодлогоор дэмжиж байсан. Манайтай хамтарч ажиллаж зээл авч байсан Монголын толгой компаниуд одоо ч сайн ажиллаж байгааг хүмүүс мэдэж байгаа ш дээ. Манайд барьцаанд байсан Оюутолгой, Олон овоот зэрэг том ордуудын лицензыг улс төрийн эрх мэдэлтэй байсан хүмүүс янз бүрээр оролдсоор байгаад байхгүй болгосон. “Аэремонголиа” компани Европоос дөрвөн онгоц оруулах бэлтгэл ажлаа хангаж санхүүгийн асуудлаа “Анод” банкнаар шийдүүлж байтал бас л байхгүй болгож “Аэремонголиа”компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Ер нь “Анод”-ынханы бидний үндэсний эрх ашгаа бодож хийсэн болгоныг нурааж, чөлөөт зах зээлийн ямар ч ойлтголтгүй нөхдүүд улсын эдийн засгийг дампууруулж, ард олныг сөхрүүлж байна ш дээ. Тэдэнд дээд тоо заамаар байгаа юм. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөн гэдгийг зааж өгмөөр байгаа юм. Зах зээлийн талаар, эдийн засаг бизнесийн талаар яриад юу ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Миний насны хүн зүгээр өөрийгөө бодоод арьсаа хамгаалаад явж болохгүй. Гэр бүлийн хүмүүжил маань ч тийм байгаагүй. Цэргийн хүн учраас надад цэргээс сурсан бүхэн маань шударга байхыг шаарддаг. Нийгэм маань улс орон маань болохгүй байсан учраас би улс төрд орж нэр дэвшиж элдэв юм ярьж явсан хэрэг. Шударга бус зүйлтэй тэмцэж болохгүй үг хэлсэн юм байлгүй үр дүн нь нэг иймэрхүү байна. Гэхдээ ах нь бууж өгөхгүй ээ. Хийх ёстой  зүйлээ хийгээд л явна.

Хорих 461-р ангийн нөхцөл ямар байна. Та удаан хоригдлоо шүү дээ. Нүүр чинь жаахан хавантай харагдаж байна?

Таатай байхгүйн нь ойлгомжтой шүү дээ. Сурчихсан гэдэг шиг л байж байна. Хорих ангийн нөхцөл ямар байдаг уу тэрэн шиг л байна. Зүрх жаахан муу базаахгүй байгаа. Яваандаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн. Өдөрт ном л их уншиж байна даа. Эхнэрийгээ эргэлтээр ирэхээр нь ном авчруулж байна.

Хоол унд нь ямар байна. Хүмүүс гэдэс цувдайгаар л болгодог газар гэж ойлгоод байдаг юм шиг байна лээ?

Хүний иддэг хоолыг идэж байна. Ер нь хорих ч гэсэн энд хүний эрх үйлчилдэг газар. Энд чинь бүрийн хүмүүс байна ш дээ. Улсын хариуцлагатай ажил хийж байсан хүн ч байна. Хэн ч мэдэхгүй хэрэгтэн ч байна. Хүн  гэдэг утгаараа бүгд адилхан шүү дээ.

Зарим хүмүүс олон хүмүүстэй камерт орохгүй тусгай өрөө байдаг гэж сонссон юм байна. Та олуулаа байна уу эсвэл тусгай өрөөнд байна уу?

Эндэхийн дотоод журмын дагуу байх ёстой. Адилхан эрхээ хасуулаад хоригдож байж элдэв ямба элдэх нь илүүц биз. Дүрэм журмыг хэрэгжүүлэх гэж гаргадаг биз дээ. Тийм болохоор энд ямар хууль үйлчилнэ тэрийг нь дагана. Мэдээж ганцаараа байхгүй нь ойлгомжтой. Хэдэн хүмүүстэй байгаа.

Гүр-аранз, Энхтөр хоёр ямаршуухан байгаа бол энд хоригдож байгаа биз дээ?

Тиймээ энд байгаа. Гайгүй байх. Нэг байшинд байгаа ч гэсэн хоорондоо уулзах ямар ч боломжгүй.

Таны тэргүүлж байгаа ИХ намыг үүсгэн байгуулсан Ж.Батзандан, О.Магнай нар АН-ын засгийн үед нэг нь гишүүн болж УИХ-д сууж байна. Нөгөө нь засгийн газрын томоохон агентлагын дарга болчихлоо. Цагтаа бол таньтай ойр байсан хүмүүс. Тань дээр ирсэн үү?

Төрийн ажил хийж байгаа хүмүүс ажил ихтэй байгаа биз. Ажилтай хүмүүс над дээр ирээд яах билээ. Би Батзандан, Магнай хоёрыг хүндэтгэж явдаг хол явах сайн залуучууд гэж боддог.

Ярилцсанд баярлалаа
Б.Ганзориг
Эх сурвалж “Сэрүүлэг” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

12 Comments

  • asashihihihihi (June 03, 2013 10:56:07 pm )

    hi

  • asashihihihihi (June 03, 2013 11:02:11 pm )

    jkljkjkljkljkljkljlk

  • fxdyjxtx (June 03, 2013 11:54:35 pm )

    aguu zaluu shvvin ug hvn n medlegi hemjee bol mongoldoo vneheer deegvvr oroh zaluu shvv

  • зочин (June 04, 2013 8:56:44 am )

    Ямар их алдаатай бичдэг юм бэ. Заримы нь арахийж ойлголоо. Битгий ******ж өгөөрэй амжилт хүсэе. Чи ялнаа…

  • Bat (June 04, 2013 9:58:41 am )

    Yostoi l jinhene er hun shig yarij, Mongol ulsad huviin hevshiliihen ulsiin mongo ugaaj bish oorsdiin nootsoor, shudraga hudulmuruur bii bolgoson gants bank baisan, Zargaa zaaval avah heregtei. Medeej shudraga unen yaldag garig. Magnai, Batzandan nar tiim l shudraga yum bol, shudraga uil hergiin tuluu zutgej l baigaa yum bol shurdaga bus hergiig neg tiish shiideltseh l heregtei!

  • зочин (June 04, 2013 10:52:19 am )

    Олигархуудын золиос болж яваа олон жирийн сэхээтнүүдийн нэг дээ, эрүүл байгаарай,сайхан цаг ирэхдээ л ирнэ…

  • zzz (June 04, 2013 1:05:53 pm )

    Энэ хүнийг дээр нэг харахад их ядарсан, хувцас ******тай болсон байна лээ. яг чухам үнэнийг мэдэхгүй ч гэсэн өрөвдмөөр санагдсан шүү. гэхдээ манай шүүх ч дээ тэгтлээ үнэн мөнийг тогтоогоод байхгүй байлгүй дээ. тэгсэнд орвол олон улсын шүүхэд хандвал таарна

  • çî÷èí (June 04, 2013 3:51:22 pm )

    Äàâààãèéí ÿðüñàí áîëãîíä èòãýäýã. Àëü ñàéõàí àæèëñàã óõààëàã á¿òýýë÷ õ¿ì¿¿ñèéã äýýðýìäýýä õîðü÷èõñîí áàéõ þì. Èíãýõýýð óëñ ÿàæ õºãæèõºâ Ñ¿¿ëèéí ¿åä. çºâ áóðóó ÿëãàð÷ ýõëýýä áàéõ øèã ñàíàãäàõ áîëëîî, Öàã áàãà àëäààñàé.

  • S (June 04, 2013 5:36:00 pm )

    Үнэн хэлжээ. Тэд нарт дээд тоо заамаар байгаа юм. МАН-ын дийлэнх нөхөд улс орноо гэхээсээ илүү хувийн ашиг сонирлоо хөөж явсан. Яаж өчнөөн жил төр барьчаад ард түмнээ ийм дорой амьдралтай, улс орноо хөгжилгүй байлгаж чадсан байнаа, хэлэх ч үг алга

  • Mike Chang's Afterburn Fuel Reviewed (September 08, 2013 2:46:12 am )

    744660 **4402I believe this web site contains some extremely fantastic info for everybody : D. 683879

  • work at home jobs for moms (September 08, 2013 4:36:21 pm )

    211066 616791It is hard to uncover knowledgeable men and women on this subject even so you sound like you know what you are talking about! Thanks 801**8

antalya rent a car