antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 5 comments

МУГТ П.Сэрдамба удган эхнэрээ дагаж, онгодоо хүлээн авчээ

нийтлэсэн Admin

5734Дэнжийн мянгаас гаралтай П.Сэрдамбын амьдрал боксын спорттой холбогдсоноор хөлс хүчний үнэ цэнийг мэдэрсэн өдий дайны амжилтын өндөрлөгт хүрсэн. Бээжингийн олимпийн дэвжээнээс нутаг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөсөн хийморьтой аавын хүү тэрбээр хүүхдэрхүү, цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж байв. Түүнээс хойш буурь сууж, хүний хань, хүүхдийн эцэг болсон гавьяатын амьдралд сонин содон зүйлс ихэд тохиолджээ. Ёс төртэй хамтын амьдралаа эхлүүлсэн П.Сэрдамбад эхнэр Золзаяа нь хөөрхөн охин төрүүлж өгсөн. Удаан үерхэж бие биеэ хангалттай таньж байж амьдралынхаа шийдвэрийг гаргасан гэдэг түүний гэргий царай зүс, бие хаа тэгш сайхан бүсгүйн сацуу бөөгийн онгод тэнгэрээ хүлээж авсан эгэл биш нэгэн. Лондонгийн олимпод одгүй оролцож, ганзага хоосон ирсэн гавьяат тамирчин маань ирснээсээ хойш эхнэрийнхээ хамтаар уул усанд залбирал мөргөл үйлдэн сар шахам хугацаанд тайллага тахилга хийж яваад иржээ. Манай олны танил эрхмүүд, урлаг соёлынхон төдийгүй улс төрчид хүртэл бөөгийн онгод сахиусаа хүлээж авч удган зайран болсон нь их. Тэгвэл спортынхноос энэ буухиаг Бээжингийн олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба эхлүүлж, их амжилтынхаа од хийморийг дуудаад байна. Түүний багш дасгалжуулагчид Лондонгийн олимпийн бэлтгэл маш сайн, хувийн сахилга бат сайтай, манай боксын шигшээгийн ахлагчаар сонгогдсон хэмээн ярьж байснаас нь үзвэл тамирчны хувьд сэтгэл зүйн талд ямар нэгэн асуудал байсан байж болох юм. Зарим нь түүнийг олимпийн тэмцээнд явахаасаа өмнө онгодоо хүлээж авсан бөгөөд ёс төртэй үйлийг нь дутуудуулснаас өөд үзэхгүй байгаа хэмээн мэдэмхийрэх нь ч байгаа юм. Гэхдээ тэр Лондон явахаасаа өмнө Ганданд тавгийн идээ сэлттэй ном хуруулаад олны дунд явж байсан.  Монголчууд сэжиг сүжигт гарамгай улс хойно доо.Ямартаа ч эхнэрээ даган бөөгийн шашинд эргэлт буцалтгүй орсон гавьяат боксчин маань зан үйлийнх нь дагуу чамгүй хугацааг байгаль дэлхийгээ аргадаж үдсэн байна. Үүндээ ч сэтгэл нь сэргэж, хийморьтой яваа түүний хэр сайн бөө болсныг цаг хугацаа харуулах биз ээ.

Zuun.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

5 Comments

  • shaman (June 04, 2013 7:59:40 am )

    ianaaa tanidag meddeg hun bolgon *** bolj bn neg musun mongol bish *** uls bolbol iasan yum be

  • зочин (June 04, 2013 8:39:46 am )

    Пүрэвбат ламын номон дээр чинь бөө шүтвэл үхээрийн бузар болно гээд биччихсэн байсандаа

  • GH (June 04, 2013 8:51:55 am )

    Oh…er n boo shutdeg gazriin humuus dandaa yaduu, tarchig bdiishd. Sn ***n zuil bs bol shn l bh bs. Dandaa uhej uregdsen hunii sunstei holbogddog zuil yaj sn bhavdee.

  • Anonymous (June 04, 2013 11:26:50 am )

    za arai ugui bgui dee

  • chawaasaa (June 04, 2013 7:23:18 pm )

    xairan ***irchin ingeed xog deer garlaadaa vxsen xatsanii chin boo we boo ymar gedgiig sudlaj vzmeer ymdaa ene xvmvvs oo ger bvleeree boo ymu neg ger bvl xairan ymdaa

antalya rent a car