antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 Comments are off

“Ганган Төгс”-ийн портнёрт “Хуан жу гэг” тоглоно

нийтлэсэн Admin

“Кино код” төслийн хүрээнд Манжийн дарлалын эсрэг тэмцэгч шилийн сайн эрсийн тухай өгүүлэх “Ганган Төгс” киног бүтээхээр болсон билээ. Гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн уг шалгаруулалтын эцсийн шатанд дуучин, жүжигчин М.Мягмар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, УДЭТ-ын жүжигчин А.Алтантөр, УДЭТ-ын жүжигчин П.Баттөр, “Кино код” проб шоуны оролцогч Г.Бямбадорж нарын таван авьяастан тунаж үлдээд байсан билээ. Тэгвэл саяхан тус шоуны ялагч буюу гол дүрд тоглох жүжигчнээр  УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг сонгосон байна. Мөн жүжигчин А.Алтантөрийг харин “Ганган Төгс” киноны гол гурван дүрийн нэг, эсрэг талын гол дүрийн баатар Тугаагийн дүрд тоглуулахаар болсон бөгөөд “Тусгай салаа” киногоор олонд танигдсан жүжигчин П.Баттөр ч энэхүү киноны нэгэн дүрд оролцохоор болжээ. Мөн нэгэн нууцыг задлахад тус киноны эмэгтэй гол дүрд “Хуан жу гэг” киноны “баатар” БНХАУ-ын жүжигчин Жао Вэй тоглох гэнэ. Учир нь тус кино нь Хятад, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтаар хийгдэх юм байна. Харин киноны уран бүтээлчдийн хувьд энэ талаар багагүй нууцалж байгаа аж. Кино зураг авалт ирэх онд эхлэх бөгөөд жилийн дөрвөн улирал дамнан зураг авахаар төлөвлөөд байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car