Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох үүднээс дахин шинэ уулзалт хийхээр төлөвлөжээ.
Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 12.30 цагаас “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй уулзалт зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтын эхнийх нь өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.