antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 1 comment

Р.Болд “Цахилгаан холбоо”-ноос хувь эзэмшдэг юм биш үү?

нийтлэсэн Admin

ТЕГ-ын дарга Р.Болд тэргүүтэй нөхөд агентлагийнхаа харьяа байгууллага болох Төрийн холбооны газрыг хувьчлах гээд   улайрчихаад байгаа тухай бид мэдээлсэн.

Нууцын зэрэглэлтэй өрнөсөн Төрийн холбооны газар /ТХГ/-ыг хувьчлах ажлыг ТЕГ-ын дарга Р.Болд, ТХГ-ын дарга Н.Баатархуяг нар гардан гүйцэтгэж, энэ сарын тавны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан.

 

Гэвч луйврын шинжтэй булхай нь илчлэгдсэнээр хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм.

Р.Болд, Н.Баатархуяг нарын гол зорилго нь ТХГ-ыг төрийн өмчит «Цахилгаан холбоо» ХК-д хувьчлах явдал байв. Энэ ч утгаараа Төрийн холбооны газрыг 2012 он хүртэл хувьчлагдах төрийн байгууллагуудын жагсаалтад хүч түрэн оруулж чаджээ.

Харин Р.Болдын ТХГ-ыг «шахах» гээд зүтгээд байгаа «Цахилгаан холбоо» ХК-иас Солонгосын «Кореа телеком» компани хувь эзэмшдэг болсноос хойш 16 жил өнгөрлөө. Одоогоор Засгийн газар 14.143.604 ширхэг, «Кореа телеком» компани 10.348.110 ширхэг хувьцаа эзэмшдэг бол үлдсэн 1.378.651 ширхэг хувьцаа нь бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд
байдаг аж.

Хамгийн гол нь наанаа асар их мөнгө, цаанаа улсын нууцтай холбоотой асуудал хөвөрч буй ТХГ-ын хувьчлалаас ТЕГ-ын дарга Р.Болд, ТХГ-ын дарга Н.Баатархуяг нар ямар ашиг хүртэх бол гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Яг үнэндээ Р.Болд, Н.Баатархуяг нарыг «томчуудын» утсан хүүхэлдэйн үүргийг гүйцэтгэж байгаа гэх.

Гэлээ ч энэ том ажлыг амжуулчихвал хоосон хоцрохгүй л дээ. Хувьчлал явж явж нөгөө «Цахилгаан холбоо» ХК-ийн хувьцаа эзэмшигч нарт л ашигтай болж таарч байна. Гэхдээ мэдээж төр биш. 40 хувийг эзэмшдэг солонгосчууд ч юм уу, эсвэл үлдсэн жаахан хувийг нь эзэмшдэг дотоодын хувь нийлүүлэгчид.

Магадгүй «Цахилгаан холбоо»-ны 1.378.561 ширхэг хувьцааг эзэмшдэг жижиг хувь эзэмшигчид дунд ТЕГ-ын дарга Р.Болд, үгүй юм аа гэхэд түүний «дарга» нь байдаг ч юм бил үү. Хэн мэдлээ.

Төрийн үнэ цэнтэй мэдээллийг дамжуулахын тулд 6.5 тэрбум төгрөгөөр байгуулагдсан ТХГ-ыг өнөө маргаашгүй хувьд очих гэж байгаа компанид өгчихөөр нөгөө төрийн нууцад хамааралтай мэдээ, мэдээллүүд юу болж таарах вэ. Иймд Р.Болд даргын хувьчлахаар зүтгээд буй ТХГ чухамдаа ямар нууц агуулдаг, ямар үйлчилгээ үзүүлж хэр хэмжээний ашигтай ажиллаж, бусдын шуналыг хөдөлгөдөг талаар цухас өгүүлье.

ТХГ эрхэм зорилгоо «Төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай, нууцлал, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан, олон улсын чанар, стандартад нийцсэн мэдээлэл, харилцаа холбооны шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх» хэмээн тодорхойлжээ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь «Төрийн мэдээлэл, холбооны аюулгүй байдлыг хангаж. Энэ чигэлээр ч үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн газар, тэдгээрийн ажлын албад, яам, агентлагууд зэрэг төрийн томоохон байгууллагуудыг мэдээллээр холбодог.

Иймээс ч ТХГ гэдэг байгууллага харилцаа холбооны салбарт асар том зах зээлийг эзэлж байна. Одоогийн байдлаар 150 гаруй байгууллагын 3040 хэрэглэгч орон нутаг дахь төрийн болон тусгай газар хэлтсийг нууцлалтай тусгай холбоогоор, 885 хэрэглэгчид утасгүй суурин телефон холбоогоор /9200хххх/ үйлчилдэг аж.

Үйлчилгээний үнэ тарифын хувьд энгийн суурин сүлжээ рүү 11 төгрөг, хотын дотор үүрэн телефоны сүлжээ рүү 38 төгрөг, утасгүй телефоны сүлжээ рүү 15, орон нутагт суурин сүлжээ рүү 120, үүрэн телефоны сүлжээ рүү 38, утасгүй телефоны сүлжээ рүү 120 төгрөгийн үнэтэй байдаг юм байна.

Төсвөөр тэжээгддэг төрийн агентлагуудыг «сааж», жил бүр сая саяар нь мөнгө хүүдийлдэг ийм нүсэр зах зээлийг авсан ямар ч компанийн үйл ажиллагаа илт сэргэх нь ойлгомжтой. Мэдээж ТХГ хувьд очсон ч дээрх байгууллагуудын утасны шугамаар цэрэг, цагдаагийн байгууллагаас эхлээд төрийн бүхий л нууц мэдээлэл цаг наргүй урсах нь дамжиггүй.

Тэгэхээр ТЕГ-ын дарга Р.Болд Монгол Улсын нууцыг агуулдаг төрийн тусгай объектыг гадны хувьцаа эзэмшигчтэй компанид «зарах» гээд зүгээр байна.

Энд чинь мөнгөнөөс илүүтэй Монгол Улсын нууц яригдаж байна шүү дээ. Иймээс ч Засгийн газар энэ асуудлыг хойшлуулсан биз. Бид дараагийн дугаартаа ТХГ-ын хувьчлал түүнийг авахаар санаархаж буй төрийн өмчит компаниудын талаар мэдээлэх болно.

 

Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 26, 2011 11:04:04 am )

    Bur TEG -iin darga ni uuu

antalya rent a car