antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 3 comments

“Монцемент” шиг үндэсний хэмжээний том төслүүдээ төр дэмжих ёстой!

нийтлэсэн Admin

Төр засгийн бодлого тодорхой хийгээд тогтвортой байх нь хөгжил дэвшлийн нэг үндэс.  Мэдээж зөв, эрүүл зорилттой байх ёстой. Нэгэнтээ бодлого гаргаж, ажил хэрэг болгох ёстой хүмүүс харалган байж ирснээс үүдэж улс орны эдийн засаг тааруухан, нөхцөл байдал сайнгүй байгаа ийм үед төрийн зүгээс дэмжих ёстой салбаруудаа дэмжсэн шиг дэмжих нь эргээд улс орондоо хийж буй том хөрөнгө оруулалт гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой юм. Гадны зах зээлд өрийн бичиг гаргаж, босгосон мөнгөө улстөрчид нь үрээд дуусах бус улсад хэтдээ хэрэгтэй, олон хүнийг ажлын байраар хангах, тэр хэрээр нийгэмд үүргээ гүйцэтгэх томоохон төслүүддээ өгөх нь зөв л дөө.

Манай улс Чингис бондыг олон улсын зах дээр гаргаж, мөнгө босгох үедээ, орж ирэх мөнгийг нь юунд зарцуулахаа тооцож, тодорхой болгоогүй байсан гэдгийг албаны эх сурвалж хэлдэг. Зүй нь бол эхнээсээ бүх зүйлийг нарийн тооцож байж өрийн бичиг гаргах ёстой л доо. Тиймээс ч Чингис бондын зарцуулалттай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл халуун сэдэв байж ирсэн. Тэгэхдээ энэ бондын мөнгийг бүгдийг нь салхинд хийсгээгүй. Зөв зүйтэй зүйлсэд зарцуулсан байна.

Онцолж хэлбэл, “Монцемент” төсөл юм. УИХ-ын гишүүн Б.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанийн охин компани гэдэг утгаар нь “Монцемент” компанийн нэр хүндэд халдсан, илтэд худал гүтгэсэн мэдээллүүд хэвлэлүүдээр цөөнгүй гарч байсан. Тэгвэл  МонголHD телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр “Их эргэн төлөлт” сэдвээр Хөгжлийн Банкны бондуудын зарцуулалт болон үр өгөөжийн талаар олон эх сурвалжуудын байрь суурийг хүргэсэн хэлэлцүүлэг боллоо. Тус нэвтрүүлэгт оролцсон эх сурвалжуудын байр сууринаас үзэхэд үндэсний үйлдвэрлэгч “Монцемент Билдинг Материалс” компани бондын мөнгөнөөс санхүүжилт авснаасаа хойш 3 хан жилийн дотор нийт зээлийнхээ 60 хувийг эргүүлэн төлөөд байгаа юм байна.

“Их эргэн төлөлт” сэдэвтэй тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, эдийн засагч Т.Доржханд, МИАТ компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал И.Даваасүрэн, Монцемент Билдинг  Материалс компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат нар оролцсон юм.

“Монцемент” төсөл бол дэлхийд данстай том төсөл гэдгийг хэлэх нь зөв байх. Монцемент Билдинг Материалс ХХК нь Монполимет ХХК болон ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтайгаар Монцемент төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авсан зээлийн төлбөрөө хугацаанаас нь өмнө тогтвортой төлж,  1000 гаруй ажлын байр бий болгож, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа энэ төслийг гадныхан уг төслийн ач холбогдлыг олж хараад ингэж дэмжээд байхад, манай төр бондын мөнгөнөөсөө эл төслийг дэмжиж яагаад болохгүй байх билээ.

“Монцемент”компанийн хувьд зээлийн  эргэн төлөлт нь хуваариасаа түрүүлж, илүү төлөлттэй явж ирсэн байдаг. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн Банкнаас Нийт 65 сая ам.доллар зээлснээс өнөөдрийн байдлаар 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт, 12,6 сая ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт эргэн төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 хувийн төлөлт хийсэн байгааг Хөгжлийн Банкны мэдэгдлээс харж болох юм.  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монцемент төсөл нь тухайн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл болсныг тогтоосон байдаг.

Тэгэхээр бусаддаа ийн үлгэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниа зориудаар харлуулан гутаалгүй, болгож, бүтээж байгаа сайн талыг нь үнэн зөвөөр мэдээлэх нь чухал юм.

Монгол Улс хөгжилд тэмүүлж байгаа. Хөгжилд түүчээлэх хүмүүс бол үндэсний үйлдвэрлэгчид гэдэгтэй маргах юун. Тиймээс ч тэднийгээ төр нь дэмжих нь зүй ёсных билээ.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • С.Баяр (November 01, 2017 3:37:57 pm )

    Манайхан хийж бүтээж байгаа нэгнийгээ хар буруугаар харлуулах хэрэггүй дээ, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе Бид муу сайн хужаа нар гэж хараан зүхдэгч тэднээс наад захийн хэрэглээ мэтчилэнгээр татсаар авсаар байна. Энэ их бүтээн байгуулалтын үед тэр дундаа барилга Замын салбарын боссуудаа ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжицгээе.

  • Irgen (November 02, 2017 9:44:37 am )

    Ard tumniihee itgeliig bitgii aldaarai Garmaa gishuuneee

  • Залуу (November 02, 2017 9:45:44 am )

    Монголын байлгаар байжиж хөлжсөн бол одоо ард түмнийхээ төлөө хийж бүтээх цаг болсон Гэдгээ ухаараарай

antalya rent a car