antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 Comments are off

Өнөөдрөөс гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

нийтлэсэн Admin

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн 50-100 хувь хөнгөлөхөөр боллоо. Хөнгөлөлтийг өнөөдрөөс эхлүүлж, ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм.

Ингэхдээ нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Тодруулбал, 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 700 кВт/цаг, 380 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 1500 кВт/цаг байх аж. Үүнээс илүү гарсан хэрэглээг нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцохоор журамд заажээ. Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон юм. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй байна.

Энэхүү Уг хөнгөлөлтийг эдлэхийн тулд өмнө нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх шаардлагатай ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car