antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2017 9 comments

У.Хүрэлсүх: Гашуунсухайт – Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр: Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны баярын захидлыг уламжилсанд талархал илэрхийлье гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно.

Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ. Онцгойлж үзэх нэг асуудал нь сүүлийн саруудад Гашуунсухайт – Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж  байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэх нь  хоёр орны хооронд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх “Бүс ба зам” санаачилгын саадгүй худалдааг хэрэгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн үзэж байна.

Манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр улам идэвхтэй хөгжсөөр байна. Оюутан залуусын солилцоо өргөжиж байгаа нь иргэдийн харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи анхны уулзаж байгаа Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхааралдаа авна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • ХУЖААГ ЯЛНАА (October 24, 2017 9:57:18 am )

    АЗИЙН ДАЙСАН ШОВИНИСТ ОРОСЫН НАЦИСТ ХҮРГЭН УРИАЛЖ ЛООЗОГНОДГООРОО ЭНЭ ХУЖААГ АЛЬ ХЭДИЙН АЛЧИХААГҮЙ БАЙЛГААД БАЙГАА ЮМ УУ? МОНГОЛЫН МУУ БҮХЭНД ХУЖААНУД АМЕРИКЧУУДТАЙ БУРУУТАЙ ГЭЖ ЖЕНКО ӨӨРӨӨ МОНГОЛЧУУДАД СУРГАЖ ИРСЭН ДЭЭ!

    • Gg (October 27, 2017 12:22:56 am )

      Iimerhuu yumiig yamar hun bichdeg yum boldoo

  • dnnn (October 24, 2017 10:27:19 am )

    Хятадын элчинг хүлээн авч уулзсан нь маш зөв алхам. Хүрэлсүх ерөнхий сайд зөв юм хийлээ. Өмнөд их хөрштэй эвсэг харьцахгүй болохгүй шүү. Жэнко шиг элдэв хэрэггүй үгс хаях нь хоёр орны харилцаанд хохиролтой

  • asa (October 24, 2017 10:32:02 am )

    Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа…. Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал… Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй…

  • bobbi (October 24, 2017 10:38:02 am )

    yag ynen 2 horshiin asuudal bol hamgiin ehnii alham ene 2 too yyrd hamt bhaas hoish olon yum yarij oorsdiigoo zovooh hereggyi

  • zochin (October 24, 2017 12:20:25 pm )

    Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ

  • зочин (October 24, 2017 12:21:08 pm )

    У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

  • Mongol hun (October 29, 2017 10:12:08 pm )

    Ene humuus sonin shu elbegdorj eronhiilogchiig hyatad ulsad dolidognoloo hujaa ged l bainga doromjlood bdag bsan tgsen battulga ged l hyatad durgui eronhiilogch garad irsen bas durguitsed bhin tgsen hernee bas hurelsuh hyatdiin elchind tal zassahniih ni toloo bayraltsgagad

  • permainan Judi online (October 30, 2017 3:26:44 am )

    Thanks foor the marvelous posting! I truly enjoyed reading it, you happen to
    be a great author.I wiill be sure to bookmaгk your blog and will eventuɑⅼly come back very soon. I want to encourage
    continue yoour great ᴡriting, һave a niϲe afternoon! http://cephemantolamafiyatlari.net/blog/208192-permainan-roulette-ini-merupakan-permainan-yang-paling-kondang-di-indonesia-sebab-terdiri-dari-situs-judi-online-permainan-judi-online-cara-judi-online-yang-melingkar-di-berdasarkan-papan-permainan-yang-dijadikan-kawasan-gadaian.html

antalya rent a car