antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2017 26 comments

ЕС болохыг санаархагч У.Хүрэлсүх ба түүний “нөхөд”

нийтлэсэн Admin

10 гаран хоногын өмнө засаг огцорч, шинэ засгийн бялуунаас хүртэх гэсэн МАН-ынхны дотоод тэмцэл албан ёсоор эхлээд удаж байна. Ж.Эрдэнэбатын удирдаж буй засагт багтаж ажиллаж чадахгүй хэмээн өргөдлөө өгсөн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд шууд суулгахгүй ээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх түүний тэмцлийн ард хүч нэмэн, дэмжиж байсан намынх нь бусад бүлэглэлүүд М.Энхболдын тэргүүлдэг Хотын бүлгийн эрх мэдлийг хэрхэн яаж хуваарилж авах тухай сэдэвт ид анхаарал хандуулж буй нь дамжиггүй.

Тэрчлэн Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Н.Энхболд, Сү.Батболд,  Ц.Нямдорж,Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх гэсэн 5 хүний нэр яригдаж буй юм. Тэгэхээр шинэ ЕС-д яригдаж буй энэ хүмүүсийн  байр суурьт анхаарал хандуулъя.

Ухнаагийн Хүрэлсүх

У.Хүрэлсүх хэлж ярьж байснаараа намын даргын суудал руу тэмүүлэх нь тодорхой байгаа. Харин Ерөнхий сайдад түүнийг томилох асуудал тодорхой бус байгаа ч, түүний нэр энэ марафонд зайлшгүй байх ёстой юм. Учир нь У.Хүрэлсүхийн тэмцэл, эсэргүүцэл дээр дөрөөлөн засгийг унагах бослого амжилт олсон билээ.  Энэ хүртэл У.Хүрэлсүх нэлээд юм үзэж яваа. Ж.Эрдэнэбатад тагнуулсан гэх түүнийг үнэн хэрэгтээ зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн хэмээн АТГ-аас мэдэгдээд байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээр бол прокурор түүнд холбогдох хэргийг хянаж буй. Түүнийг төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь мөрдсөн гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс хэвлэлээр тараасан гэдгийг тогтоож, уг үйлдлийг нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллагдагчаар татах ёстой гэж үзсэнээ АТГ мэдээлж байсан юм. Мөн түүнийг намынхаа эсрэг ажилласан гэх хар бараан толбо насан туршид нь дагалдах нь зүйн хэрэг болчихоод байгаа.

Нямаагийн Энхболд

Н.Энхболд  “Би нам доторх бүлэг, фракц гэдэг үзэгдлийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Нам үзэл баримтлал, зарчим, зорилго, итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэг л бүтэц байх ёстой. Энэ хүрээн дотроо арга барилын юм уу эсвэл асуудлыг харах өнцгөөрөө ялгаатай байх хэвийн зүйл. Харин аливаа бүлэг, фракц нь дандаа л албан тушаал, эрх мэдэл хувааж авах арга хэлбэр болдог, тэр нь эргээд нам дотроо бие биендээ барьцаалагдсан, төрийг ёс зүйгүй болгосон, иргэдийн ардчилсан сонголтыг үгүйсгэсэн, аливаа асуудлыг намынхаа цар хүрээгээр биш цөөн хэдэн бүлэглэлийн хуйвалдааны замаар шийдсэн үр дүнд хүргэдэг. Надад бүлэг фракц байхгүй, надад нам л бий. Намын даргын алба бол хүнд алба, үүрэх ачаа нь их. Тэр тусмаа улс орны хувь заяа хамаардаг намын даргын ажил бүр хүнд. Тэвчээр, сахилга, хариуцлага шаардана. Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө өөрчлөх, хувийн эрх ашгаа золиослох ч үе таарна. Энэ бүхнийг бодсон. Хүмүүс санал болгосон гэхээс илүү, намын хамт олон итгэл хүлээлгэвэл энэ ачааг үүрэх хэрэгтэй гэж өөрөө шийдсэн” хэмээн ярьж байсан удаатай. Чухам харин удахгүй эмхлэгдэх засагт тэр хэрвээ ЕС-өөр ирэх бол ярьдаг шигээ байж чадах уу гэдэг асуулт мэдээж анхаарал татна. Гадаад хэргийн сайд,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр ямартай ч ЕС-ын сунгаанд давхиж байна.

Дамдины Хаянхярваа

Засгийг огцруулахын эсрэг байсан Д.Хаянхярваагийн нэр ЕС-ын марафонд ороод иржээ. Уг нь тэрбээр нам доторх мөргөлдөөнөө Засгийн газрын ажилтай хутгасныг шүүмжлэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг өөд өөдөөсөө харж суугаад зөвшилцөхийг уриалж байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тэрээр ирэх онд манай улс 660 орчим сая ам.долларын гадаад бондыг хөрөнгө оруулагчдад төлөх хугацаа тулсныг сануулж байсан. Тэгвэл одоо ЕС болж мэдэх нөхдүүдийн нэгээр яригдаж байна.  Тэрбээр намын бүлгийн даргын хувиар хэлэхдээ “манай бүлэг бол улс төрийн ямар ч шийдэл гаргасан олонхио л дагадаг. Тийм учраас бид аливаа асуудлыг хэлэлцэж, бас дахин хэлэлцэж байгаад гараа өргөөд эцсийн шийдвэрээ гаргадаг. Ингээд шийдвэр гарсан л бол асуудал эцсийн болж хувирдаг. Түүнээс биш бид дотроо фракц, бүлэглэл болчихоод, гаргасан шийдвэрийг нэг нь очиж нураагаад явдаг улс төрийн хүчин биш. Дотооддоо сайн ярилцаж байгаад шийдвэр гаргаж чадаж байна гэдэг нь энэ нам эрүүл байгаагийн шинж” хэмээн ярьж байсан удаатай. Гэвчиг эрүүл биш гэдэг нь сүүлийн үед тодорхой болоод буй билээ.

Сүхбаатарын Батболд

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж асан Сүхбаатарын Батболдын нэр ЕС-д яригдаж байна. Ерөнхий сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилж байсан билээ. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Хөрөнгийн зах зээл хөгжлийн хөшүүрэг” гэхчлэн уриа дэвшүүлж, ажиллаж байсан ч, тоймтой өөрчлөлтийг дагуулж чадаагүй. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр тэрээр намын дарга болон ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгч байсан билээ.

Цэндийн Нямдорж

Ц.Нямдоржийг их шударга хүн гэх ойлголт нийгмийн тодорхой хэсэгт байдаг нь ажиглагддаг. Тэгвэл MEC судалгааны байгууллагаас “Улстөрийн барометр 2017.07” судалгааг хийж, “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид” гэсэн асуулга тавихад хамгийн олон саналаар нэр хүнд муутай улстөрчөөр тодорсон таван хүний 3 дугаарт Ц.Нямдорж бичигдсэн байсан юм.  Парламентад хамгийн олон удаа улиран сонгогдсон тэрбээр УИХ-ын дарга,  Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Өдгөө УИХ-ын дэд даргаар ажиллаж буй. Сая засаг огцрох асуудал дээр идэвхтэй байр суурьтай байж дэмжсэн. Тэрчлэн шинэ Ерөнхий сайдаар түүнийг томилогдох магадлал өндөр гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • L (September 19, 2017 12:30:03 pm )

    Olon um bichejgui baival taarna Hurelsuh hiij chadahaa huruulsan shuu dee

    • Агаа (September 20, 2017 3:53:30 pm )

      хаааарин тийн

  • зочин (September 19, 2017 12:54:22 pm )

    У.Хүрэлсүх л чадна шүү,,, МАНАН бүлэглэлийн эсрэг зогсож

    • Шудрага (September 20, 2017 6:17:06 pm )

      Хүрэлсүх Монголыг сөнөөнө

    • zochin (September 20, 2017 7:08:41 pm )

      AN-tai huivaldsan hun yaaj MANAN-giin esreg zogsdog yum be? Yumny uchryg olj baij hutsaj bai! malaa.

  • tuya (September 19, 2017 1:00:42 pm )

    Hurelsuhiig demjij bna chadna zorigtoi shudarga shuu

  • zochin (September 19, 2017 10:29:43 pm )

    Хүрэлсүх шиг зоримог шийдмэг хурдтай хүн энэ засгийг авч явж чадна, түүнээс биш дүлэгнээд удаан гаргасан шийдвэртээ эргэж буцсан улс бол хэцүү бид бэлхнээ харлаа ш дэ

  • zochin (September 19, 2017 10:30:51 pm )

    Hurelsuhiig demjij bna

  • tur (September 19, 2017 10:46:52 pm )

    HURELSUH L MONGOLIIN TURIIG ERUUL BOLGOHOD ZORIGTOI ALHAM HIIJ CHADNA

  • Anonymous (September 20, 2017 9:44:13 am )

    У.Хүрэлсүх 1994 онд Удирдлагын акдем төгсөн гэж намтарт нь байх юм. Би 1993-1994 онд төгссөн хүндээ надтай хамт төгсмөөр юм

    • Агаа (September 20, 2017 3:52:54 pm )

      чи диплом худалдаж аваад мэдэхгүй л байхгүй юу даа

  • ard (September 20, 2017 10:44:57 am )

    HVRELSVHII DEMJIJ BAINA ARD TVMEN AM SAITAI BAIGAA ARAI ARD TVMENII ITGELIIG ELBEGDORJ ENHBOLD C.BAYR NAR SHIG ARCHHGVI ZAGNAH HVN BUSH HVRELSVHIIG 100 HUWI DEMJIJ BAINA BUSAD NI HETEGGGVI DEE ELBEGDORJ ENHBOLD CBAYR NARIIN HVN SHVVDEE HVRELSVH SHUDARGA DAICHIN ZIRIMOG ZALUU

  • зочин (September 20, 2017 10:46:55 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.!

  • зочин (September 20, 2017 10:47:12 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • зочин (September 20, 2017 10:47:29 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

  • зочин (September 20, 2017 10:47:56 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна. !

  • зочин (September 20, 2017 10:48:15 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 20, 2017 10:48:35 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

    • Агаа (September 20, 2017 3:51:42 pm )

      хуц 60-н тэр бумааа

  • зочин (September 20, 2017 10:48:51 am )

    Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/

    • батаа (September 20, 2017 3:51:09 pm )

      шаа хулгай чаа 60-н тэр бумаа

  • батаа (September 20, 2017 3:50:34 pm )

    хэ хэ Хүрэлсүхээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ гээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ л байхадааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа ккккккккккк

  • зочин (September 20, 2017 5:16:02 pm )

    У.Хүрэлсүх чадна, хотын мафи-н эсрэг зогсож,,,,, өөр хүн чадахгүй шүү,,,

  • zochin (September 20, 2017 7:12:06 pm )

    Hurelsuh ES bolbol MAN suirne. Tiim uchraas tuuniig tued buu oirtuul!!!

  • irgen (September 21, 2017 1:34:20 am )

    Erunhii said ediin zasgiin bolovsrol medlegtei hun baih heregtei shuu de. Erunhiilugch gej bolovsrolgui, erunhii said ni bolovsrolgui ene hoer ni hoeulaa oyunlag bish, turiin hunii eos judaggui, zangaraggui, lider bish eh oron yah bolj bnaa.

  • ахмад эмч (September 23, 2017 7:44:59 pm )

    хүрэлсүхийг сонгож сүүлд нь харамсаж суухгүйгээ мэдэх байлгүйдээ дахин дахин том алдна гэж үү

antalya rent a car