antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2017 1 comment

Нийслэлд хүнсний бүтээгдэхүүн ямар үнэтэй байна вэ

нийтлэсэн Admin

Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 9-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6170 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7270 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.1 хувиар буюу 195 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.1 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2017 оны 9-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 9-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 3.9 хувиар буюу 85 төгрөгөөр, байцаа 1.1 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 15, 2017 5:38:33 am )

    Ene mercury gej neg buzariin gazar baina ard tumen min bitii ene buzartai davartsan hun ardiig muljdug gazaraar uilchluul zugeer l orhoo l bolchih, hujaagin baraa Dubain delguuriin uneer yadarsan mongolchudad zardag baliar gazar shuu ezen ni medej hulgaich l baiga l daa

antalya rent a car