antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2017 Comments are off

Хөдөө аж ахуйн салбарын Хангайн бүсийнхэн сургалтад хамрагдав

нийтлэсэн Admin

Царцаа, дэвхрэгийн дуу чихнээ сонсогдон, бүлээн салхи нь хацар, нүүр зөөлнөөр үлээн намар цаг хаяанд ирснийг эрхгүй санагдуулна. Тал дүүрэн бэлчих хонин сүрэг, сүндэрлэн харагдах уулсын дундуур хурдлан давхисаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирлээ. Биднийг ирэхэд хэдэн өдөр зүсэрсэн бороо дөнгөж зогсоод байв. Харин маргааш өглөөний наран мандахад өчигдөрхөн мэлтэлзэн байсан тогтоол ус аль хэдийнээ ууршин арга болжээ. Бороо зүсэрсэн зуны нэгэн намуухан өдөр Монгол Улсын хойд хязгаарыг зорьсон маань учиртай. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын мэргэжилтнүүдэд зориулсан бүсчилсэн сургалт, уулзалтыг аймгуудад зохион байгуулахаар болсон юм.

Энэ хүрээнд Хангайн бүсийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлгийн үржлийн тасгийн албан хаагчдад зориулсан сургалт тус аймагт зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан сэтгүүлч би бээр энд хүрэлцэн ирсэн нь энэ юм. Сургалт аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон юм. Энд Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймгийн 290 гаруй анхан болон дунд шатны мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ.

Тус сургалт сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтан болон аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын мэргэжилтнүүдэд салбар яамны  бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг танилцуулж, цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар мэдээлэл өгөх зорилготой ажээ. Энэ талаар салбарын сайд П.Сэргэлэн “Өвөлжилт, ургац хураалтад хүндрэл гарч болзошгүй байгаа энэ цаг үед долоон аймгийн мэргэжилтэн, албан хаагчдаа заавар зөвлөмж, нэгдсэн удирдлагаар хангаж, ажил хэргийн ойлголцлыг төрүүлэхийн тулд уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.

Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой манай салбарын хувьд яамны бодлого, газар дээр нь ажиллаж буй ажилтан албан хаагчдын бодлоготой нийлж байж амжилтад хүрнэ. Тиймээс яамны болон салбарынхаа бодлогыг уялдуулах зорилгоор энэ  бүсийн уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Салбар яам нь олон зорилт, зорилгийг өмнөө тавьсан ч, мэргэжилтнүүд нь мэдээлэл хомс, нэг хүн шиг ажиллаж чаддагүйгээс болж алдаа гаргадаг байсан. Тиймээс энэ уулзалт, сургалт өндөр ач холбогдолтой” гэлээ.

Харин сургалтын эхэнд салбарын бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөлтийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Уранчимэг танилцуусан юм. Тухайлбал, тус салбарт хэрэгжиж буй урт хугацааны бодлогын баримт бичиг болох  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, дунд хугацааны буюу төрөөс хүнс хөдөө аж ахуй, малчдын, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тайлбарлалаа. Мөн салбарын гол баримт бичиг болох “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020”-аас гардаг жил бүрийн үндсэн чиглэлүүдийг тайлбарласан юм.

Үүний дараа мал аж ахуйн салбарын бодлого хэрэгжилтийг мэргэжилтнүүдэд хүргэлээ. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын 87.8 хувийг мал аж ахуйн салбар эзэлж буй ажээ. Өнгөрсөн онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар  61.5 сая толгой мал тоологдсон байна. Харин оны эхний хагаст 21.9 сая төл хүлээн авчээ. Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн жил таван сая толгой мал тоолуулж, малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд хоёрт орсон байна. Энэ зуны хувьд 6.7 сая гаруй толгой мал зуншжээ.

Булган аймгийн таван сум ургац алдах магадлалтай байна

Энэ жил улсын хэмжээнд 485 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнд 381.6 мянган га талбайд үр тариа, 23.6 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га талбайд тэжээлийн таримал, 28.6 мянган га талбайд тосны ургамал тарьжээ. Газар тариалангийн салбарын ихэнх хувийг эзэлдэг үр тарианы салбарын хувьд “Атрын гуравдугаар аян”-ны хүрээнд техник, технологийн 80 хувийг хангаад байгаа аж.

Тус салбарыг нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас бүрэн чөлөөлжээ. Тухайлбал, зоорийн, усалгааны, гурилын үйлдвэрийн, хөдөө аж ахуй тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Түүнчлэн гаалийн албан татварыг чөлөөлөх хугацаа өнгөрсөн онд дууссан байсныг дахин сэргээхээр хэлэлцэж байгаа аж. Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалтаараа нилээд дээгүүрт ордог Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан “Манай аймаг 48 мянган га-д үр тариа хүнсний ногоо тариалснаас 43 мянган га-д улаанбуудай тариалсан. Манай аймаг аймгийнхаа улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангадаг. Нийт долоон гурилын үйлдвэртэй. Үүнээс илүү гарсан бүтээгдэхүүнээ Хангайн бүсийн аймгууддаа нийлүүлдэг. Энэ жил аймгийн хэмжээнд нийт нутгийн 10 хувь зуншлага сайн, 40 хувь нь гандуу, 50 хувь гантай гэсэн дүгнэлт гарсан. Ер нь Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Хишиг-Өндөр сумд ургац алдах хэмжээнд хүрээд байна.

Цаашдаа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол улаанбуудайгаа малын тэжээл болгон малчдад нийлүүлэх талаар ярилцаж байна. Энэ нь малчид болон тариалчдын хэн хэнд нь ашигтай. гэлээ. Харин сургалтын төгсгөлд салбарын сайд П.Сэргэлэн мэргэжилтнүүдийн асуусан асуултад хариулан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, харьяа салбарынханд яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгож байлаа. Тухайлбал, зарим малчдын дансанд арьс, ширний урамшуулал нь одоог хүртэл ороогүй байгаа аж. Түүнчлэн арьс, шир,  ноосны урамшуулал нь татварын орлогод нэмэгддэг бөгөөд үүнийг цаашид сумдын хөдөө аж ахуйн салбарт зарцуулдаг болоход анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байлаа. Үүний хариуд П.Сэргэлэн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой урамшууллыг олгож эхэлсэн.

Гэтэл ченжүүдийн гараар дамжин асуудал үүсгэх боллоо. Үүний дагуу хяналт шалгалт хийсэн. Энэ дагуу асуудлаа Засгийн газарт өргөн барьж шийдүүлнэ. 2018 онд энэ арьс, шир, ноосны урамшуулалд асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаарна. Харин давсан орлогыг сумандаа үлдээх нь маш зүйтэй. Үүнийг шийдвэрлэж, ямар нэг үр дүнд хүрнэ” гэлээ. Мөн сумдын Мал эмнэлэг, үржлийн газрын мал зүйч нарын нийгмийн асуудал хүнд байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Харин нөгөө талаас салбарын сайд “Мал амьтаны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Эдгээр хуулиндаа энэ асуудлыг ч мөн тусгасан. Бид салбарынхаа бүхий л асуудлыг багтааж чадсан. Энэ хууль батлагдсаны дараа өөрчлөлтүүд гарах байх” гэж хариуллаа.

Мөн энэ үеэр Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүдийн дунд малын гоц халдварт өвчний үеийн үзүүлэх сургалт явуулсан юм. Сургалтын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн үед ямар арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрхэн тогтоож, тарилга тариа, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх талаар заавар өгсөн юм. Цэцэг өвчин бүхий хонин сүрэг, малчны хотыг зохиомлоор бий болгон хорио цээрийн дэглэм тогтоосон байлаа. Цэцэг өвчний үед тухайн хонинд халуурах шинж тэмдэг илэрдэг байна. Хэрэв энэ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өвчтэй болон эрүүл гэж үзсэн малаас дээж авч лабораторын шинжилгээнд өгдөг аж. Хэрэв лабораторын шинжилгээгээр өвчин илэрсэн нь тогтоогдвол өвчтэй малыг устгалд оруулдаг ажээ. Устгалын цэгийг тухайн сум орон нутгийн засаг захиргаа, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагатай хэлэл­цэн тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг байна.

Лабораторын шинжилгээнд хамруулсны дараа малыг устгалд оруулж, өвчин гарсан суурингийн хашаа, хороо, өтөг бууц болон өвчтэй мал хүрсэн байж болзошгүй газруудыг халдваргүйжүүлсэн юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн ХХААГ-ын халдвартын эмч Ж.Өлзийжаргал “Малчдад тавих хяналт сайн байснаар малын гоц халдварт өвчин гарахгүй байх боломжтой. Малчид мал худалдан авах шаардлагатай бол мал эмнэлгийн лабораторын шинжилгээнд бүрэн хамруулах хэрэгтэй. Манай аймгийн хувьд гоц халдварт өвчин гарахгүй байхад анхаарч тандалт шинжилгээг тогтмол хийдэг. Мөн хил залгаа бусад аймаг, сумдын малыг тандалт, шинжилгээнд оруулдаг” гэлээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car