antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2017 31 comments

Зайсан дахь баячуудын ходоод бохирын цэвэрлэх байгууламж болжээ

нийтлэсэн Admin

Манай баячууд тансаг хороололд амьдарч байвал хүний өтгөн шингэнээр бохирдсон ундны ус хэрэглэх нь хамаагүй байдаг бололтой. Уг нь тэдний гэдэс дотор хогийн тантан, бохирын сав биш байлтай. Тэгвэл “Эм Си Эс”-ийн захирлууд болон баячууд амьдардаг “Белла Виста”, Ерөнхий сайд асан С.Баяр нарын томчууд амьдардаг “Сөүл Роял Гарден”, Тагнуулын газрын дарга Б.Хурц нарын данстай “Сарнайх” зэрэг тансаг зэрэглэлийн орон сууцны ундны усыг хангадаг худаг, усан сантай бөөрөө нийлүүлсэн  бохирын худаг байх нь хачирхалтай.

Байршлыг тодруулбал, “Белла Виста” хотхоны чанх өмнө замын урьд талд, Бурхантай хөшөөний зүүн хойд талд жижигхэн Хүнсний дэлгүүр, Цайны газар байдаг бөгөөд тус Цайны газар бохирынхоо худгийг хаяандаа буюу дээрх тансаг хорооллын баячуудыг ундалдаг ундны усны сан, худагтай хаяа дэрлүүлэн ухсан нь даанч зүйд нийцэхгүй. Тус бүр 250 куб метрын багтаамжтай хоёр ч усан сангийн нэг нь эртнээсээ ХААИС-ийн данстай, тэдний сургууль, мянга мянган оюутнуудыг ундалдаг усан сан ийнхүү өтгөн шингэний савтай нэгэн хөрсөн дор нэвчиж уулзсаар. Харин нөгөө худаг нь хувийн компанийн эзэмшилд байдаг бөгөөд тансаг хорооллуудыг ундалдаг байна. Гэтэл энэ усан сангуудад 20 хүрэхгүй метрт н.Өлзий гэх эмэгтэйн Цайны газар, Хүнсний дэлгүүрийн бохирын нүх байх юм. Энэхүү Хүнсний дэлгүүр, Цайны газрын зүүн бөөрөнд жижигхэн өргөтгөл маягийн улаан тоосгон оромж байгаа нь тэдний нууц Бие засах газар бололтой. Энэ бохирын нүхийг дэлгүүрийнхээ ард таглаад нууцхан байрлуулсан нь хаа нэг газраас зөвшөөрөл аваагүйг илтгэнэ. Уг нь Улсын, Нийслэлийн гээд Мэргэжлийн хяналтын газар байх учиртай. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын нүд нь сохорч, чих нь дүлийрсэн мэт суугааг харахад эмэгнэлтэй.

Албан харъяаллаар нь байршил тогтоовол Зайсан толгой орчим буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хорооны нутаг дэвсгэр юм. “Эм Си Эс”-ийн бариулсан гэх “Белла Виста” гэхэд нэг метр квадрат нь 4500 орчим ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн харш. Нэгэнтээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэхүү хороололд орон сууц түрээслэн амьдардаг хэмээн хүн итгэмээргүй зүйл ярьж ам руугаа алгадуулж байсан гэхээр уншигч та санах байх. Нэг метр квадрат метр нь 4500 ам.долларын үнэтэй тансаг харшид хэн амьдрах нь ойлгомжтой. Ямартай ч эгэл борчууд биш. “Эм Си Эс”-ийн удирдлагууд, Оюутолгойн гадаад удирдах ажилтнуудаас эхлээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж маань хүртэл түрээслэн амьдардаг байх нь. Бүр тодотговол өдгөөгөөс хэдэн жилйин өмнө Оюутолгойн гэрээг үзэглэхэд харийнханд ашигтайгаар зөвшөөрч гар барьсны шанд С.Баярын танхимын сайдуудад энэ тансаг хорооллоос тус бүр нэг орон сууц өгсөн гэх мэдээлэл дэгдэж, мань Ц.Нямдорж баригдахдаа тулахаараа “түрээслэдэг юм би” гэж тулгамдаж байхав дээ. Ингэхээр уншигч та бүр ч тод санах байх.

  “Сөүл роял гарден”-д УИХ-ын гишүүн асан Д.Зоригт болон “АПУ”, “Шунхлай”-н гэх мэт мөнгөлөг компанийн боссууд амьдардаг. Энэ хорооллын нэг метр квадратын үнэ гэхэд л 3500 ам.доллар гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хэсэг хороололд Монгол Улсын толгой баячууд амьдардаг гэдэг нь тодорхой байна. Харамсалтай нь баячууд маань хэдийгээр тансаг харшид амьдарч байгаа ч хүмүүсийн өтгөн шингэнтэй холилдсон усаар зоог барьж байгаа нь жаахан тиймхэн. Ингэхээр монголын толгой баячууд, улстөрчдийн маань ходоод бохирын цэвэрлэх байгууламж шиг л болжээ. Тэдний хувьд тансаг харшид амьдарч Өлзий гэх эмэгтэйн ажилтнууд, тэнд хооллогсодын өтгөн шингэн ууссан усаар ундалж байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ.

Уг нь Богд хан уулын олон амны нэг нь Зайсан толгой драхна цаазтай газрын дансанд байдаг ч жилээс жилд нэмэгдэх хотын утаанаас зугтсан хөрөнгөтэй, бас ч үгүй нэлээд бийлэгжүү амьдралтай хүмүүс бүгд энд ирэх хэрээр төвийн цэвэр усны шугамын багтаамжгүй болж, тэд ийнхүү тусдаа усан сангаас ундалдаг ч хаяа дэрлэсэн өтгөн шингэний сан байгааг мэддэггүй бололтой.

Олон жилийн өмнө төр засгаас Зайсанг аялал зугаалгын бүс болгох ерөнхий төлөвлөгөө баталж, түүнийхээ дагуу жуулчны бааз, амралтын газрын зориулалттай газар олгох заалттай байсан юм. Харамсалтай нь нэртэй баячууд, төр засгийн түшээд тэс өөр зориулалтаар эзэмшиж, өдгөө энд орон сууцны олон хороолол сүндэрлэжээ. Хамгийн гол нь ундны усыг нь бохирдуулж эхлээд байгаа нь аймшигтай.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • irgen (August 09, 2017 1:21:24 pm )

    baliar yum be meddeggui bsan sh dee yamar baliar yum be

  • Anonymous (August 09, 2017 1:32:34 pm )

    Мэргэжлийн хяналт гэж байгууллага байна уу эрхий нь хураагаачээ энэ заваан газрын

  • бохирын гамшиг вирус (August 09, 2017 2:33:04 pm )

    ийм газрууд хотоор дүүрэн

  • unshigch (August 09, 2017 2:39:25 pm )

    yamar goe medeelel ve? bolj muusain uud kkk harin ter HAAIS-iin huduunii ouytnuud i huurhii bna daa

  • зочин (August 09, 2017 3:36:21 pm )

    Энэ заваан газарт томчууд амьдардаг нь сайн байна. Өөрсдөө усаа цэвэршүүлэн , худаг энэ тэрээ засуулах байлгүй дээ.

  • Зочин (August 09, 2017 3:51:54 pm )

    Бичих юм аа олж ядаж дээ. Баячуудын ходоодноос илүү монголд асуудал мундахгүй байхад. Баячууд баян юм чинь ундны усаа худалдаж аваад уудаг байлгүй дээ.

  • Anonymous (August 09, 2017 4:46:31 pm )

    “ZANBARAAGVI ZAISAN”gej garchig uguh baij .

  • yyga (August 09, 2017 5:51:23 pm )

    Hohi nee muusain baychuud. Nugel buyan gdg bdg da.

  • Г.Батнасан (August 09, 2017 8:05:39 pm )

    Үнийг тун хялбар шийдчих байх. 1. Тэр хүнсний дэлгүүр мухлаг зэргийг хааж орхино. хармсалтай тэдгээрийн эзэд орлогогүй болно. 2. Энэ мөчөөс эхлээд баячууд дэлгүүрийн цэвэр усаар ундаалж эхэлнэ. 3. Энэ бүгдийн эцэст нийслэлийн МХГ-аас цөөнгүй хүнийг ажилгүй болгоно.

  • Anonymous (August 09, 2017 8:40:45 pm )

    Гоёо байшинд сууж байвал баас идэж шээс уух юу ч биш болтой заваарсан юм

  • (August 10, 2017 7:07:16 am )

    Энэ нэг сурвалжлага шиг юм хийсэн Х.Баатар гэх хуурамч нэртэй хүүр юун долгинуур баас вэ. Өмхий луйварчид баасаа иднэ үү, шээсээ ууна уу та бид 2-т юуны хамаа байна. Харин ч бүр сайн хордуулах хэрэгтэй, өмхий шаарнуудыг. Гэхдээ тэд бүгд зөөврийн цэвэр ус, олон дахин шүүгчтэй кранттай. Хөөрхий ХААДС-н оюутнууд л хэцүү юм даа. Арай өөр өнцгөөс бичих байсан юм, бялдууч, долдой минь!!!

  • Зочин (August 10, 2017 9:53:41 am )

    Иймэрхүү жорлон зайсан толгойг тойроод өчнөөн байгаа жижиг хүнсний дэлгүүрүүд,машин угаалагын газар /гэртэй айлууд/ гээд бүгд л байрныхаа хаа нэгэн газар нууц жорлонтой байдаг.дээр бичсэн хүмүүс ашгүй баячууд муу ус уугаад үхэг гэж бясаж байх шиг байна. Энд бид монголчууд л байгаа тэхээр хууль дүрэм үйлчилдэг бол шат шатныхаа арга хэмжээг л авах нь зөв болов уу?

  • zochin (August 10, 2017 10:16:45 am )

    Хахахахахаха угаасаа зайсангийн хороололоос өмхий үнэртдэг ш дээ

  • баагий (August 10, 2017 10:44:58 am )

    Зүгээрээ, баян тансаг л харагдаж байвал наад улс чинь баасаа идэнэ үү, шээсээ уунуу ард бидэнд хамаагүй шүү дээ. Тэнэг юм хөөрхий.

  • Зочин (August 10, 2017 10:51:35 am )

    ойрхон байж болно ш дээ яагаад болохгүй гэж. Ундны усны худгийн гүн буюу худгийн цооногийн гүн багадаа 50-80 м байгаа. Бохирын худаг үсрээд л 2 м байгаа. Ундны усны цооногийн гүн их бөгөөд усны шүүрийн яндан дор хаяж 30-70 м -т байгаа иймд хөрсний ус бохиртой холилдох боломж байхгүй.

  • Зочин (August 10, 2017 10:52:53 am )

    юм мэдэхгүй байж Х.Баатар гуай олон хүнийг худлаа төөрөгдүүлж сүржигнэх хэрэг байхгүй.

  • Anonymous (August 10, 2017 12:00:06 pm )

    Баячуудын ходоод алзахгүй шүүс сайтай шүү дээ.

  • Anonymous (August 10, 2017 12:09:32 pm )

    Х Баатар гэж хэн бэ
    Өөрөө Баячуудын мөнгөөр ходоодо угааж бгаа биз муу новш цайны газар гэлтгүй зайсан тэр чигтэээ бохир нь ийм л бгаа мдээ ядарснаа оролдхын м доо хөөрхий баячуудын бөгсыг ух новш минь

  • Medeelgch ni (August 10, 2017 12:10:01 pm )

    Х Баатар гэж хэн бэ
    Өөрөө Баячуудын мөнгөөр ходоодо угааж бгаа биз муу новш цайны газар гэлтгүй зайсан тэр чигтэээ бохир нь ийм л бгаа мдээ ядарснаа оролдхын м доо хөөрхий баячуудын бөгсыг ух новш минь

  • Medeelgch ni (August 10, 2017 12:17:33 pm )

    Зсангын газрын бүгд төвын шугамд холбогдоогүй баячууд бохир гол ржу оржгоо энэ чинь 2митр явад хөрсөндөө шингэнэ мал аа энэ зайсангын газрыг гүндалай баяндалай ах дүү хоёр тогложгоо гэж үнэн л юм бн даа муу новшнд цадаж хагдгү бхдаа

  • Anonymous (August 10, 2017 1:18:24 pm )

    hohni muusain luivarchid ulsiin mungiig idcheed ,odoo harin baas sheestei us uuj bga ni shan medee bna,,, uhej dald oroosoi muusain baychuud

  • Зочин (August 10, 2017 4:03:32 pm )

    Баячуудын амьдардаг газар болоод автобусны буудалыг хүртэл өөрчлөсөн юм байна л даа баячуудыг биш ард түмнийг бодоод автобусны буудалыг хуучин хэвээр нь болгоочээ хотын дарга Батболд энэ дээр анхаарах хэрэгтэй

  • Зочин (August 10, 2017 4:57:46 pm )

    Ханаж цаддаггүй баячуудын гэдэс баас шээс идэж уугаад ч болов дүүрч байг. Зөв юм хийсэн байна ийм газрыг нь дэмжиж өргөжүүлмээр байгаа юм да. ха ха ха

    • Баячууд үх (August 10, 2017 5:48:39 pm )

      Энэ буруу ташаа мэдээлэл бна хөөрхий амьдрах гэж ядаж явааа эгч хажуу талдана барилга баригдаж бгаа муу сайн баячуудын явуулга машин зам зогсоол хийх гээд газрын луйвардаж бхгү новшнууд үхээсээ

  • зочин (August 10, 2017 5:50:32 pm )

    худгийн уснаас ууж болохгүйг мэдэж байгаа байх ус нь маш өндөр хатуулагтай шүү дээ

  • Хохино (August 10, 2017 5:56:34 pm )

    Зайсан төвийн шугамд холбогдоогү угааса өвөлдөө уурын зуухаар халдаг бохир оо бүгд соруудаг шдээ хохиноо новшнуудаа

  • Зочин (August 10, 2017 6:32:43 pm )

    Монголын тэргуун баячуудын ходоод гэдэс нь наад жорлонгоор чинь бохирдохооргуй ариун болоод тоохгуй байгаа биз! Хэрвээ ядуу ардууд бол наад жорлонгийн уснаас нь амсаад л бурхны оронд залрах байсан биз… ккккккккк…

  • зочин (August 11, 2017 9:10:32 am )

    хохь нь гэдэсний өвчин аваасай

  • зочин (August 12, 2017 12:38:42 pm )

    Өөрсдөө мэдэг дээ. Бурхан хагас нь хүний шээс уугаад гоё хувцас өмсөөд гоё машин унаад сайхан байранд амьдар .Бусад нь цэвэр ус уугаад жириййн гэр хороололд ч юмуу арай өөр газар амьдар гээд зурсан бхаа.

  • Pamela (August 15, 2017 11:06:48 pm )

    Great place to order cheap team canada jerseys by Paypal.
    wholesale Barkevious Mingo jerseys

  • quero emagrecer 7 Kilos em uma semana (August 16, 2017 10:02:00 pm )

    Eu sou não tenho certeza onde é ficando seu
    informações, mas grande tópico. Eu precisa gastar algum tempo aprendendo mais ou mais compreensão.
    Obrigado por fantástico informação eu estava procurando
    por isso informação para a minha missão. http://Www.Nadeem.dk/ardguest_1.8b/index.php

antalya rent a car