antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2017 61 comments

Б.Дэлгэрсайханд “бурантаглуулсан” Т.Энхтүвшин дарга

нийтлэсэн Admin

Тойргоос сонгогдсон гишүүд УИХ-ын танхимаас аймаг бүү хэл сум багийг удирддаг жишиг нэгэнт тогтожээ. Арай л хэний хүү хэнтэй гэр бүл болохыг заах нь халаг болсон байна. Энэ тухай ч орон нутгаас мэдээлэл ирүүлж, халагласаар. Өнгөрөгч 2012 оны сонгуульд пропорцониаль буюу томсгосон тойргоор өрсөлдөж байснаа 2016 онд ухарч, мажоритар буюу жижиг тойрогт өрсөлдсөн нь ийнхүү сонгогчдынхоо хөнжлийг хүртэл сөхөн үзэхэд илүү нөлөөлж байгаа бололтой. Тойргоос сонгогдсон гишүүд аймгийнхаа удирдлагуудад өөрийн хүнээ томилоод зогсохгүй, аймгийн хэлтэс, газар агентлаг, сумын дарга нарыг хүртэл өөрийнхөө хүнийг томилохыг шахдаг үзэгдэл бий болоод уджээ.

Тиймээс өөрийн толгойгүй, УИХ-ын гишүүний үгээр ажлаа явуулдаг Засаг дарга нар цөөнгүй байгааг эх сурвалж хэллээ. Тэдний нэг нь монголын тэргүүн баячуудын нэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан аж. Түүний томилж орхисон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин яг л утсан хүүхэлдэй шиг Б.Дэлгэрсайханы дохио зангаагаар ажиллаж байдаг тухай эх сурвалж хэллээ. Т.Энхтүвшин даргад өөрийн мэдэж хийсэн томилгоо гэж бараг л үгүй юм байна. Бүх томилгоог Б.Дэлгэрсайхан гишүүн Төрийн ордноос хийдэг тухай ч дурдаад авсан. Чухам хэн хэнийг ямар замаар хэрхэн яаж томилсныг хэн мэдлээ.

Дорноговьчууд маань ийнхүү гишүүнээр бурантаглуулсан нэг муу ат шиг ажлаа хийж байгаад л хамаг учир бий. Т.Энхтүвшингийн хувьд нас залуу, ажлын дадлага туршлагаар ч тэгтлээ хүний дор орохгүй нөхөр хэмэн нутгийнхан хэлсэн. Гэвч залуу хүний шинжгүй, бусдаар хөтлүүлэн яваад нь дорноговьчууд халаглах төдийгүй Б.Дэлгэрсайхан гишүүнд ч таагүй хандаж эхэлжээ. Арга ч үгүй биз, Хууль тогтоох дээд байгууллагын тахимд хууль хэлэлцэж, улс орны өмнө тулгамдсан асуудал шийдэж байх ёстой хүн биз ээ. Хамгийн наад зах нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил гэх мэтээр асуудал тавьж, шийдэж байх ёстой гишүүн маань ийнхүү аймгийн, сумын дарга томилж, газар хэлтэстэй зууралдаж байгаад сонгогч олон харамсаж байна. Уг нь аймгийн Засаг даргыг Иргэдийн хурлын олонхийн саналаар тодруулаад Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг хууль дүрэмтэй. Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд бус Б.Дэлгэрсайхан гишүүн батламжилсан мэт аашилж байгааг юу гэж үзэх вэ.

Засаг дарга Энхтүвшин ийнхүү бусдад бурантаглуулж явахаар өөрийнхөөрөө бодлого шийдвэрээ гаргаад Гүйцэтгэх засаглалынхаа тэргүүний өгсөн жанжин шугамаар ажлаа хиймээр байна. Үүнээс гадна Т.Энхтүвшин дарга аймгийнхаа МАН-ын хороог хооронд нь хагалан буталгаж, хоёр хуваасан гэж намын гишүүд нь ярьж байна. Үүнээс болж саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч түүхэндээ анх удаа Дорноговь аймагт ялалт хүлээсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд Дорноговь аймаг МАН-аас нэр дэвшигчид байнга 60-аас дээш хувийн санал өгч ирсэн гэдгийг ч ард олон мэдэж буй. Харин энэ удаад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд түүхэндээ анх удаа ялагдал хүлээсэн нь аймгийн МАН-ын хороо ард иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгааг хэлж өгч байна.

Т.Энхтүвшин дарга бусдаар бурантаглуулж, МАН-ын хороог дунд нь хагалаад байх юм бол айсуй 2020 онд Дорноговь аймагт МАН ялагдал хүлээх нь дамжиггүй. Саяхны болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ялагдлын хөрсөө усжуулаад бордчихлоо. Өдгөө энэ хөрсөн дээрээ тариа будааныхаа үрийг лавтай суулгасан бололтой. Энэ тариа будааны үр соёолоод ирэхийн цагт тасдах арга хэмжээ авахгүй бол айсуй сонгуулиар ямар ургац хураах нь ч тодорхой болж байна. Тасдаж байна гээд хүнд харагдах хэсгийг тасдан жүжиг тавих юм бол тасдуулсан үр дахиад л соёолно. Тэгэхээр бүр үр үндсээр нь ухаж авах хэрэг гарна. Тэгэхийн тулд Дорноговь аймагт, аймгийн МАН-д шинэчлэл хийх цаг нь болсон. Шинэчлэлийг заавал дарга цэрэг сольж огцоруулснаар болохгүй байх. Гэхдээ Энхтүвшин мэт бусдаар бурантаглуулсан нөхдийг зайлуулж байж л эрүүл болж таарна. Тэгэхгүй бол нэгэнт бий болсон хөрсөн дээр ялагдлын үр соёолон ургасаар байх болно. Толгойг нь ишийг нь хэчнээн тасдаад ч нэмэргүй.

Аливаа намын ялагдал яах аргагүй өдгөө Дорноговь аймагт болж буй процессоос болдгийг хаа хаанаа мэдэх болсон буй заа. Энэ завхарсан хэлхээг таслаж, бага дээр нь эрүүлжүүлж байхгүй бол намын үнэт зүйл, гишүүдийн итгэл саармагжих буурах нь улам л их болдог шүү дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

61 Comments

  • ЗОЧИН (August 06, 2017 2:19:14 pm )

    энэхтүвшин түмэнбаяр хоёриг эртхэн холдуулахгүй бол манай нам ирэх сонгуульд будаа болно хөрс нь тавигдчихсан шүү

    • Сайншандын хөгжил (August 08, 2017 1:35:45 pm )

      өөрөө нүдгүй болоод тархигүй хар шаар байнад өө
      ЭНЭ хүн юм хийж явааг харахгүй хаагуур нь яваад байгаан эсвэл АЙМГАТАЙЙ БАЙХГҮЙ ХҮМҮҮС ШИГ ХӨГЖЛИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ЯВААД БАЙНАУУ
      ЦЭЦЭРЛЭНТ ХҮРЭЭЛЭН ГЭРЭЛТҮҮЛЭГ
      МЕГА ТӨСЛҮҮД/ ХАТАНБУЛАГ, МАНДАХЫН ТОГ ЦАХИЛГААН /
      1000 АЙЛЫН ОРОН СУУЦ ЭНЭ бүхэн харагдахгүй мэдрэгдэхгүй байна уу

    • хөгжил (August 08, 2017 1:44:56 pm )

      энэ хүмүүс ихийг хийж бүтээж байгаа харинч АЙМГААСАА ГАРСАН ГИШҮҮН ОРОН НУТАГТАА ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ ЯВАА БУСАД АЙМГИЙНХАН БҮҮ АТААРХАА

  • MAH (August 06, 2017 3:00:27 pm )

    Ugaasaa l ireh songuulid manai nam suraggui bolno yu unen ene l unen shuu

    • МОНГОЛ АРДЫН НАМ (August 08, 2017 1:37:58 pm )

      чам шиг нэрээ хуурамчаар хийсэн хүн манай намынх бишээ
      Бид итгэл үнэмшлээрээ болоод Монголынхоо ТӨЛӨӨ үе уламлалаа даган Эцэг өвгөдийн сургааль мэдлэг дээр тзшиглэн ЭНЭ асар их түүхт НАМЫН төлөө зүтгэж яваа хүмүүс
      шүү БИД хэзээд МОНГОЛ орноо МАНДУУЛЖ ирсэн.

      • UNEN (August 08, 2017 1:46:17 pm )

        SAIN BUHNIIG SAAR NI DAGADAG HORVOO
        ene humuusiig hiisen buteesen ni busad aimgiig hol hayjildee tegeed l zarim neg humuus ni ataarhaad hiij chadaj baigaa negnee chaddag BALIAR ARGAARAA unagaah gesen bashir arga ni yawahgui baigaandaa

  • Mi (August 06, 2017 10:35:58 pm )

    eo ter DTime.mn geed sait ni unen ineedtei ymar ch tentsvertei medeelel bgui heterhii neg taliig barisan aimgiin ner barisan ymnuud haaval taarna esvel medeelelee tsentsvertei bolgobol taarna comment bichvel ustgana haana ineedtei

    • Улаанбаатар (August 08, 2017 1:41:06 pm )

      Энэ тэнцвэрт байдал хаа хаанаа адилхан алдагдсан байгаа Ардчилман намын доор та мэдээ оруулаад сонирхоорой ТА ижл хариу авна зарим нэгэн муу муухай мэдээлэл бичдэг хүмүүсээс сэргийлж Соёлгүй үйлдлийг таслан зогсоож буруу ташаа мэдээллийг устгадаг нь зарим хүний эрх ашигт нийцэж байгаа.

    • hutsoo (August 08, 2017 1:42:09 pm )

      enn shuurhaichini hurtel dandaa l neg talig barisan medee oruulj biagaazdee bas l neg zahialgat hunii mongonii toloo bosson site shdee

  • sss (August 06, 2017 11:59:18 pm )

    Энэ ман намын хувьд хаа газар х vнээ зэв олж их хурлын болгоогvйгээс ихэнх аймаг алдсан дандаа менгетэй шунналын туламууд гаргасан одоо хар бvgdэл менгее олж авах гээд ажилж бна

  • Ganbaa (August 07, 2017 10:36:52 am )

    Ene tsuvdaa nariig odoo tord ajiluulhaa bolimoor yumaa.

  • Anonymous (August 07, 2017 10:43:38 am )

    Ugaasaa MAN budaa bolson

    • ухаантай хүн (August 08, 2017 1:43:36 pm )

      үгийг бодож байж хэлдэг харин та хэлсэн хойноо АМАА баридаг нэгэн

  • Anonymous (August 07, 2017 11:01:11 am )

    Дэлгэрсайхан нь Хятадуудад бурантаглуулсан гэхээр яахуу. Одоо хятадуудаа жийгээч ганц сурсан монгол зангаараа. Даанч тийм хоншооргуй лдээ. Хятадууд емнее тонгойлгож байгаад толгой дээр нь тоншоод байхад худлаа инээгээд л байдаг дорд боолдоо энэ амисгаа. Ингэж амьд яваад яадаг байнаа ур удмынхаа емне юу гэж хэлдийн бол

  • ЗОЧИН (August 07, 2017 11:44:12 am )

    ДОРНОГОВЬ ТҮҮХЭНДЭЭ ИЙМ МУНХАГ ДАРГА НАРТАЙДАА ИЧИХ ЮМ

  • zochin (August 07, 2017 12:29:42 pm )

    Урьд нь ч их хурлийн гишүүд нь сонгогдсон аймаг сумын дарга нараа эрх мэдэлдээ авдаг сольдог бсн тэрийг одоо мэдэцгээж бга юмуу, ер нь монголд маань бүх л зүйл нэг л биш буруу гольдролоор яваад бга одоо харин энэ зоригтой ерөнхийлөгчийн үед л зөв тийш нь эргүүлж авахгүй бол дэндүү оройтох болно гэвч хэцүү лдээ,, эх орондоо хайртай шудрага залуучууд улс төрчид нь нэгдмэл байж нэг талдаа гарч байж жоохон өөрчлөгдөх байх даа

  • зочин (August 07, 2017 1:01:03 pm )

    МАН-ын засаг ямар ч байсан эдийн засгийн уналтыг зогсоож сэргэх зүгрүү оруулж чадсан шүү, энэ бол том амжилт, одоо харин эдийн засгийг унагааж граммын эдийн засагт оруулсан АН нэртэй луйварчдаас холхон байвал улс орон маань, амьдрал ахуй маань дээшлэх юм шиг байна шүү, түмэн олон минь

  • иргэн (August 07, 2017 4:02:31 pm )

    Aimag sumiin udirdlaguud esiin zasag sergej baikhad ard olnoo hundlej zasgiin zasraa demjij , hamtarch ajillaj nutag orniihoo amidraliig deeshluulehsen .

  • Anonymous (August 07, 2017 4:34:28 pm )

    УБТЗ ын Жигжиднямаа дээрээс Энхтувшин Дэлгэрсайханыг хятадууд хянана ?

  • ЗОЧИН (August 07, 2017 4:53:12 pm )

    ЛАНД УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН

  • zochin (August 07, 2017 4:54:09 pm )

    za boliochdee araichdee harinch manai nutagt delgersauhan enhtushin hoyor nuteen baiguulaltiig erchimtei hiij bgaashdeee bolimoor bugd medej bgaashd

  • serdee (August 07, 2017 4:55:44 pm )

    ene yaag ardchilsan namiin yavuulga bhaa shandiihan bugd medej bgaa harinch sum nutagtaa yum hiij bgaa humuusiig yah gej ingej bdag bnaa

  • zochin (August 07, 2017 4:57:18 pm )

    nutag orondoo ih buten baiguulalt hiij bga shuudee

  • bolimooriin (August 07, 2017 4:57:39 pm )

    ene shar medeeniihan hudlaa unen yum bichihee bolimoor yum harinch urdnii bsan humuusiig bodvol nudend haragdaj gart barigdah yum hiij bgaashdee

  • me (August 07, 2017 4:58:18 pm )

    gishuun zasag darga 2 hamtarch ih zuil hiij bga shuudee ardchilsan namiin yavuulag shdee

  • zochin (August 07, 2017 5:00:20 pm )

    huniig ingej hamaguu bichij bolohguu shdee harin ch busad humuusees iluu ih yum hiij buteej bga hun shdee

  • bolimoor iin (August 07, 2017 5:04:00 pm )

    shandiihan bugd hiij buteej bga zuiliin harj baharhaj yavj bga shdee boliochee ardchilsan nam ingej huniig gutgej bolohgei

  • zochin (August 07, 2017 5:04:42 pm )

    yor ni tegeed uridnii zasaglal bidend yu uldeesiin nil or hudlaa amlaltuud belenchleh setgelgee yum bol mongo taraana ajil yavuulah geheer zaaval hahuul avdag dandaa baliar negniigee doosh ni hiisen yumnuud bolioch ta nar ingej hudlaa unen yum bichij hiij bgaa buteej bgaa humuusee hoish ni tataj bhaa unendee bol ardchilsan namiihan ene baliar hudlaa unen har pr aa odoo boliul taarna zavharsan yumnuud tiim mundag gemgui tsailgan tsagaan bsiin bol 2016onii songuuliar ard tumen dahiad songood l garaad irhel bsiishd

  • bondgor (August 07, 2017 5:07:17 pm )

    nutagtaa ih l zuil hiij bgaashdee oron suutsjuulj bna zaluusiin amarah talbai ntr geed zondoo l yum hiij bna ene 2 hun hamtdaa l erviih derviiheer l hamtarch ajilj bnshd

  • bolimoor iin (August 07, 2017 5:10:05 pm )

    hun bolgon l hiij bga zuilin harj demjij bga shdee

  • baljidmaa (August 07, 2017 5:11:33 pm )

    dotor ni bgaa yum shig bichih yumaa odoo naad baliar zavaan hunii bogs uhsan yum bichihee bolioch mongo avjil bval heniigch hamaagui ingej bichdeg ene metiin setguulchid olon boljdee hudlaa unen yum bichij humuusiin tolgoig ugaahaa l bolichih heregtein bgaanshd

  • bondgor tuulai (August 07, 2017 5:11:52 pm )

    ardchilsan nam arai heternee hiij buteej bga huniig ingehee bolih heregtei

  • xaxaxa (August 07, 2017 5:14:47 pm )

    pee ene humuus morooroo ajilaa hiij bgaa humuusiig ingej yadag bnaa dornogoviihon bugd medej bgaa hiij bgaa zuiliig ni harj bgaashd nutagaa hogjuuljil bgaa ni unen buur bariad buteegeed bhad uur ni hureed bdiimuu yadiin hiij bgaa buteej bgaa humuusiig ingej hoish ni tatahaa bolimoor yum

  • me you (August 07, 2017 5:15:57 pm )

    hiij buteesen zuiliin hun bolgon medej bga

  • зочин (August 07, 2017 5:18:34 pm )

    чи ингэж хүний хөдөлмөрийг нурааж хийж байгаа зүйлийг мохоолоо гээд өөрт чинь ямар ашиг байнаа зүв зүгээр ингэж бодож бичихгүй л байх бичүүлсэн хүн нь шх мөнгө төлсөн байхдаа

  • araichdee (August 07, 2017 5:20:52 pm )

    iim yum bichij suudag zavtai setguulch nar bolimoor yumaa uursnu ochij haraagu baij ingej hun gutgeh gj

  • hahaha (August 07, 2017 5:23:41 pm )

    ingej bichij bdag uhamsar doroi yumnuud

  • suhee (August 07, 2017 5:24:37 pm )

    ENE TUGJIL BATSUURI, GAZRIIN NAIMAACHIN GANHUYG NAR UHEH NI DEE NAAD ZALUU CHIN MUULAH TUSAM AIMGAA HUGJUULUH SETGELTEI ZALUU DAA. BAIGUULSAN KOMPANUUS NI CH AMJILTTAI YBAAA. MASH SAIN ZALUU DORNOGOBICHUUD AZTAI

  • suhee (August 07, 2017 5:25:00 pm )

    ENE TUGJIL BATSUURI, GAZRIIN NAIMAACHIN GANHUYG NAR UHEH NI DEE NAAD ZALUU CHIN MUULAH TUSAM AIMGAA HUGJUULUH SETGELTEI ZALUU DAA. BAIGUULSAN KOMPANUUS NI CH AMJILTTAI YBAAA. MASH SAIN ZALUU DORNOGOBICHUUD AZTAI

  • зочин (August 07, 2017 5:26:09 pm )

    хүний хийсэн хөдөлмөрийг хүндлээч

  • suhee (August 07, 2017 5:28:38 pm )

    MINII NUTGIIN ARD TUMEN AZTAI UDAM SAITAI MEDLEGTEI BOLOVSROLTOI SAIN ZALUUGAAR AIMGAA MANUULCH CHADSAN. urid nuhuduudiin 8 jil hiigeegui ajiliig jil hurehgui hugatsaand hiij chadsan daa. AMJILT HUSIE.

  • zoooz (August 07, 2017 5:29:17 pm )

    mongolchuud neeree sonin uls shuu negniigee bnga doosh ni tataj bdag bolichih heregteishd

  • zochin (August 07, 2017 5:31:27 pm )

    ene TUGJIL BATSUURI, GANHUYG, nar uheh ni ee MUULAH TUSAM NAAD ZALUU CHINI SAIN AJILLANA. Uneheer mundag zaluu ene aimgiig jinhene bosgono Ta nar bitgii gai bol

  • Anonymous (August 07, 2017 5:33:09 pm )

    Энэ Дорноговь аймгийн АН-ын явуулаж байгаа ээлжит аргаа барсан зүйл арай л атаархаад байгаа юм биш үү. Хүн наан чинь хийж бүтээгээд нутаг орноо хөгжүүлээд байдах хөлнөөс нь битгий чирээд бай. Өмнө ЭКС Засаг дарга П.ГАНХУЯГ нь юу хийж гийгүүлсэн юм. Олигтой нохооны ч орож бариаагүй байж ингэж хийж байгаа хүнийг захиаалгаар бичүүлж бай.

  • GALAA (August 07, 2017 5:33:32 pm )

    Ene ardchilsan namiin garuud 8 jil yu ch hiigeegui baij Odoo Zasag maani aimgaa hugjuuleed ehelheer sandarch baigaa ym baihdaa. Ene hun bol sain ediin zasagch hun Hurungu orlogiinhoo meduulegiig zuv shudarga bugluj ee. Zarin garuud bainga l nuuj yvdag shuudee.

  • man (August 07, 2017 5:37:34 pm )

    Ene zaluu MANiig tolgoilj baigaa ued Ardchilsan nam Dornogovid 20 jil garahgui ee. Ene zaluu Dornogoviig hugjuulen aimgaa aimag shig bolgon oo

  • Suhee (August 07, 2017 5:39:04 pm )

    Dagra daa amjilt husie . Tamirchin hun ene zergiin ymiig harin ch saihan huleej abna shuu. Ulam sain ajillaarai

  • Mart (August 07, 2017 5:41:36 pm )

    Ta ih shudarga shuu . Hurungu orlogoo unen zuv bugluj ugch ee. IIM darga nar olon boloosoi

  • alimaa (August 07, 2017 5:42:31 pm )

    Tanid amjilt husie. Aimag maani ih saihan bolson baina lee

  • Anonymous (August 07, 2017 5:45:15 pm )

    Enkhtuvshin chin 3 jil kompaniin zahiral hiisen hun shuudee Ulaanbaatart . Taniig muulaad baigaa garuud chin urid ni 8 jil yuch hiigeegui garuud bolood ataarhaad baigaa ym baina daa

  • Tulga (August 07, 2017 5:47:51 pm )

    Enkhtuvshin chin 3 jil kompaniin zahiral hiisen hun shuudee Ulaanbaatart . Taniig muulaad baigaa garuud chin urid ni 8 jil yuch hiigeegui garuud bolood ataarhaad baigaa ym baina daa

  • amaa (August 07, 2017 5:50:09 pm )

    ATAARHAJ UHLEE ULAM SAIN AJILLAARAI

  • NARAA (August 07, 2017 5:53:03 pm )

    Ydarsan ail urhiin huuhduudiig ta neg udaa demjeed surgaltiin tulburt ni demjleg uzuulehiig bodooroi . Ta buhen ih zuiliig hiij baigaad amjilt husie

  • BBQ (August 07, 2017 5:53:43 pm )

    Dornogovichuud yamar ch bsn unuudur busad aimgiig derged ogtsom hugjij bgaa n haragdaj bna. Tiimeed hun yamar ch aldaagvi onoogvi bna gej bhgvi urid n Dornogovi aimagt vzeed ugii ch gesen sonirhol tataad bhaar zvil bgaagvi n unen.

  • admin (August 08, 2017 11:18:15 am )

    Ta nar huniig ajlaa hiihed ni yostoi sain demjij tulheh yumaa
    BI MAH namin gishuun hun DORNOGOVI AIMAG YALAGDAJ UZEEGUI BOSOO AIMAG YALAGDAAGUI ODOOCH HURTEL YAWSAAR BAINA

  • do (August 08, 2017 12:06:12 pm )

    Түмэнбаяр гэгч мангар нөхрөө зайлуулахгүй бол говьчууд 20 онд АН бүрэн ялагдах байх шүү

  • Anonymous (August 08, 2017 1:09:49 pm )

    setguulch medeellee zuw bicheechee. dornogovi aimagt erunhiilugchiin songuuuliar M.Enhbold yalsanyg medchiheed medeellee oruulaach. yasan ch yadmag yu ch bichih geed bgaa ni oilgomjgui uruvdultei medee ve. huurhii duu

  • sain tal (August 08, 2017 1:32:44 pm )

    Сайн байна уу, Аймаг орон нжтгийн хөгжлигй харвал энэ хүний хийсэн бүтээсэн нь их олон харин хөлсний болон харь этгээдийн аманд ороход энэ мэт худал мэдээ мэдээлэл л олдож байгаа байх.
    Бидний ажлыг үр ашгийг хүртэж яваа та нарт гэж хэлэхэд сэтгүүл зүйг сайн ажиллуулахгүй бол өөрөөс чинь болоод нэр нүүрээ алддаг үе эхлэж байна.
    Сэтгүүлч хүний эрхэм чанар өөрт чинь бага үнэлэгддэг бололтой.
    Бидний нэр хүндийг энэ мэт худал болоод бичгийн чадваргүй нэгний жишгээр унаж яваа нь таалагддгүй юм шүү.
    Дорноговь аймгийн сэтгүүлч

  • Иргэн (August 08, 2017 7:15:29 pm )

    Энхтүвшин Ж.Батсуурийг дагаж явсан үедээ харинч их юм сурч их газраар явж нүдээ нээсэн Батсуурь гуай ч их зүйлийг хийснийг аймгаараа мэднэ тэр үед аймгийн төсвийг дангаараа бүрдүүлж улсын төсвийг хөнгөлж байсан Батсууриас сурсан зүйлээ одоо л үзүүлэх цаг чинь болжээ, ядаж цаг нарийн барьдаг, хариуцлага гэдгийг мэдрүүлж байсныг нь сураагүй байналээ шүү, Батсууриа хаясан шиг мөд Дэлгэрсайханаа хаях байлгүй гэхдээ мөнгөнд нь уягдаад яваад байх бол уу

  • kk (August 10, 2017 9:49:16 am )

    hairan nutag min

  • Гана (August 10, 2017 12:14:18 pm )

    Энэ асуудал ганцхан Дорноговьд байгаа юм биш. Жишээ нь Хөвсгөл аймагт элдэв томилгоо,тендерийн асуудлыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд мэддэг болсон.Аймгийн засаг даргын орлогчыг төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй Галт сумын харьяат “товарищаар” Энхамгалан гишүүний шахаасаар тавьсан нь одоо тендерийн зарга хийгээд давхиж явна.2012 оны сонгуулийн дараа аймгийн ИТХ-ын даргаа сонгоход,нэг намын 2 нөхөр өрсөлдөж,иргэдийн төлөөлөгч 4 хүний саналыг тус бүрд нь 10 сая төгрөгөөр худалдан авсан нөхөр дарга болж байв.Мөн онд аймгийн засаг даргаа сонгоход/ИТХ/ АН-аас нэр дэвшсэн нөхрийнхөө эсрэг, уг намын гишүүн 6 “журмын нөхөр” нь саналаа тус бүр 60 сая төгрөгөөр /нийтдээ 360сая/ худалдаж,МАН-ын хүн дарга болж байв.Иймэрхүү асуудалд хамгийн их хор найруулдаг гишүүн Энхамгаланг гэх юм билээ .2016 оны ИТХ-ын даргын сэнтий 200 сая төгрөгийн үнэ хүрсэн сурагтай.

antalya rent a car