antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2017 Comments are off

Монголын “Сэлмэн хөлт” бүсгүй Германд уралдаан зохион байгуулжээ

нийтлэсэн Admin

Монголын сэлмэн хөлт тамирчин бүсгүй буюу О.Саранчулуун нь Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр олон арван сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэгч нэгэн юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай тэмцэхээс гадна гүйлтийн спортоор хичээллэдэг энэ бүсгүй Германд 4км зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар Берлиний Шоенефелд дvvргийн сонинд мэдээлжээ. Энэхүү мэдээнд юун талаар бичсэнийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.

Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаас санаачлан Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулууны 4 км гүйлтийг Берлин хотын ЭСЯ болон Вилли Белгерийн дэмжлэг ивээн тэтгэлгээр амжилттай зохион байгуулжээ

О.Саранчулуун нь Варшаваас, Н. Солонго нь Мюнхенээс ирж, уг спортын арга хэмжээг зохиосон бөгөөд тэд Белгер зочид  буудал байрлажээ. Энэ зочид буудал нь Монгол Улсын нийслэл дэх Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаатайгаас гадна монгол иргэдийн зочлох дуртай газрын нэг хэдийнэ болжээ.

Н.Солонго Монгол Германы хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулсан, О.Саранчулуун Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч. Тэд Хегжлийн бэрхшээлтэй, иргэд хүүхдүүдэд тусладаг хүмүүнлэг олон нийтийн ажил хийдэг ба энэ тэмцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэднийг урам зоригжуулах ажлынхаа талаар ярилцсан юм хэмээн тус сонинд бичсэн байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car