antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2017 35 comments

  Сошиалаар хэмлэлдэж биш, соёлтойгоор мэтгэлц=Ялагч нь бид!

нийтлэсэн Admin

 

Тэдэнд сонгогдох эрх бий. Бидэнд сонгох эрх бий. Эрх гэдэг ойлголттой үргэлж хамт явах ёстой зүйл бол үүрэг. Тэр ч утгаараа сонгогчдод сонгох эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх үүрэг эрх мэдэлтнүүдэд байгаа.  Тун удахгүй Монгол Улсын иргэд шинэ Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд оролцоно. Нэр дэвшигшид ч сонгуулийн сурталчилгаагаа удахгүй эхлэх гэж байна. Бодит нөхцөл байдлыг харвал нэр дэвшигчдийн штабууд, пиарын баг энэ тэр нь сошиал давалгаанд ихээхэн ач холбогдол өгч, тэр хэрээр бохир арга барилаар уралдах шинжтэй байгаа нь ил байна л даа. Гол нь энэ бүхний эцэст сонгогчид СОНГОХ ЭРХ-ээ эдэлж чадах уу гэдэг чухал асуудал байна л даа. Нэр дэвшигчдийн талаарх элдэв цуу яриа, фотошопдсон зураг сэлтэд иргэд сонголтоо мэдүүлэх үү, ер нь сонгуулийн сурталчилгааны ийм бохир деталиуд сонгогчдын сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэхчлэн асуудлууд мэдээж яригдах ёстой байх. Гэхдээ энэ тухайдаа түр азнаад хэлэх гээд байгаа цөм санаандаа анхаарал хандуулъя.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг жинхнээс нь мэтгэлцүүлэх нь тун зөв шийдэл юм. Манай тухайд мэтгэлцээн гэж бий ч, тэр нь уг чанартаа ямаршуухан юм болоод өнгөрдөгийг бид мэднэ. Гэтэл дэлхийн улс орнуудын сонгуульд мэтгэлцээн ямар чухал байр суурийг эзэлж байна вэ. Шаталсан мэтгэлцээнүүдийн дараа сонгогчдын сэтгэлзүй, саналын байдалд ямар өөрчлөлт ордог вэ гэдгийг бид АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиас бэлхнээ харсан шүү дээ. Гол нь мэтгэлцээнээс иргэд үнэн зөв мэдээлэл олж авах ёстой болохоос биш хэдэн нэр дэвшигч эгнэж зогсчихоод  хэн нь мундаг гэдгээ харуулах жүжиг биш гэдгийг улстөр судлаач хэлж байгаа юм.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна… “  хэмээсэн бол МУИС-ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Оюунчимэг ярихдаа “Мэтгэлцэгч талууддаа хүндэтгэлтэй, үзэгч, сонгогчдодоо хүндэтгэх, асуудалд баримт нотолгоотой, бодитой хандах, логик уялдаатай, системтэй, товч тодорхой гаргах зэрэг үндсэн зарчмыг баримтлах ёстой. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч талаа баримт нотолгоогүй, үндэслэл муутай, алдаатай үр дагавар авчрахаар, эсвэл ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй  нь холбоогүй зүйл яривал  сонсоогүй мэт байж болдоггүй бол бас уухайлан дайрах зохимжгүй.Ялангуяа хувь хүний талаас нь дайрч давшиж хэрхэвч болохгүй. Ингэж ёс зүйтэй байх нь өрсөлдөгчөө хүндэлж байгаагаас гадна тухайн нэр дэвшигч өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ сонгогчдод буруу ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. “Би, яагаад таныг төрийн тэргүүнээр сонгох ёстой вэ” гэдэгт хариулт өгөх нь уг мэтгэлцээний гол зорилго. Таныг сонгох нь зөв юм байна гэдгийг мэтгэлцээнийхээ үеэр харуулах ёстой. Тэгэхийн тулд хөтлөгчийн тавьсан асуултад оновчтой, эмх цэгцтэй, цагаа барьж хариулах нь чухал байдаг. Эхлээд асуудлын талаар тойрч нуршилгүй шууд оновчтой хариулт өгөөд үлдсэн хугацаанд нь түүнийгээ дэлгэрүүлж, эцэст нь зөв төгсгөх нь нэн чухал. Ингэж богино хугацаанд оновчтой хариулж сурахын тулд тодорхой бэлтгэл хэрэгтэй.” хэмээн ярьсан байна.

За мөн Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг нийтлэлдээ “Хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр удаа мэтгэлцсэн. Эхнийх нь анхан шатны сонгуульд өрсөлдөж буй 11 нэр дэвшигч оролцсон 4 цагийн турш үргэлжилсэн халз мэтгэлцээн байсан бөгөөд үүнийг “Агуу мэтгэлцээн” гэж францчууд нэрлэсэн. Энэ мэтгэлцээнээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн асуудлуудаас гадна Европын холбооноос гарах уу, үгүй юу, цагаачдын урсгалыг яах вэ гэх мэт хамгийн хурц асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн бөгөөд Францын түүхэнд байгаагүй олон нэр дэвшигч оролцсон хурц мэтгэлцээн болсон билээ.” хэмээн бичжээ.

Тэгэхээр манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн яагаад тийм “агуу” мэтгэлцээнтэй байж болохгүй гэж. Ардчилсан улс гэх тодотголтой юм бол, иргэдэд сонгох эрх хуулиар бий л юм бол, бодит боломжийг нь бүрдүүлээд өг л дөө. Сошиалаар талцаж бие биенээ хэмлэж өрсөлдөх биш, бодлогоо, хэрхэхээ, дөрвөөр тогтохгүй жилийн дараачийг хэрхэн зураглаж харж буйгаа соёлтойгоор хэлж ярьж, мэтгэлцэж болно шүү дээ. Мэтгэлцээний ялагч нь ард түмэн байвал тэгээд гүйцээ.

Эх сурвалж:  Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • иргэн (May 19, 2017 11:05:19 am )

    яг дарааллаар нь дуудъя . энэ 3 гурвуулаа мал. БУХ, АЗРАГА, ХУЦ 3 байна. БУХ төрсөн эм бяруугаа хүртэл шаадаг, ХУЦ харсан ямаа болгоноо шаадаг, АЗРАГА харин алаан дундаас дийлсэн нь хамгийн гоё байдсаа өөрийн болгодог. БАЯНХОНГОР аймгийн ХҮРЭН ХАР ЖЭНКО АЗРАГЫГ л сонгхоос доо.

  • зочин (May 19, 2017 11:40:20 am )

    Энэ бичсэн нөхөр эрүүл болов уу. Хөөрхийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхсэн

  • БОЛД (May 19, 2017 1:14:01 pm )

    ЯАЖ БОДСОН БОНГОЛ БАНХАР НЬ ДЭЭР

  • Zorigoo (May 19, 2017 1:42:06 pm )

    Omg Neg Tairtas buugaad Bas neg tairtas. Mongolchuud uulan tiim jijeg hvmvvs bishdee.

  • Anonymous (May 19, 2017 3:34:36 pm )

    Хулгайч дахин бүү сонгоорой иргэд минь МАНАН бол итгэж болохгүй Элбэгээг дагаж хошгороод юу боловдоо иргээд 26 жил явсан замаа нэг хар

  • ЗОЧИН (May 19, 2017 3:36:37 pm )

    БАТТУЛГА АРАЙ Ч БИШ ЭЭ. НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛДЭГ ЮҮ БИЛЭЭ.

  • ХУЛГАЙЧ (May 19, 2017 3:52:00 pm )

    ХУЛГАЙЧ ЖЕНКО БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХАШИЖ ЧАДНА МОНГОЛЧУУДЫГ ИХ Л БАСАМЖИЛЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ДАА

  • Кк (May 19, 2017 4:34:20 pm )

    Нэг улсын нүүр царай болох ерөнхийлөгч хүн гаднах царай нүдэнд дулаахан байдал гэр бүл тогтвортой эсэх мэдлэг боловсрол, ажлын улс төрийн туршлага, ерөнхий бж бгаа хөдөлгөөнүүд жишээ нь ам хамар гар хөл яаж хөдлөх гээд. Удам судар, хийж бүтээсэн ажлын туршлага, идэж уусан авилга хээл хахууль гээд бүгдийг харж бж сонгох хэрэгтэй. 1.50 см хүзүүгүй, гар хуруу хагас тэнийдэг худалч ч юм шиг сонин хүнээс 8 жилийн дараа салаад бас нэг гаж муу хүнийг сонгочвол нэг хэсэгтээ монгол өөдлөхгүй. ЗӨВ СОНГОЛТ ЧУХАЛ

  • АНУ аас (May 19, 2017 4:38:14 pm )

    Дээрх зүйлүүдэд нэмж хэлэхэд женко ам нь яг онгироо бацаан шиг хөдөлж сүртэй яридаг нь тэнцэхгүй. Бас хоолой сөөнги сонсоход төвөгтэй гадныхан бол залхана үг хэлүүлэхгүй бх. Олон авгай сольсон. 250 сая долларын хэрэгтэй. Монголын баахан том үйлдвэрүүдийг залилж авсан тэхээр тохирохгүйнээ хэхэ. Ганбаатар бүүүүр бишээ нэг ч юм нь тэнцэхгүй. Миеэ хүү нүд эвгүй хялар юм бусад нь гайгүйн бн

  • Зочин (May 19, 2017 4:39:39 pm )

    ЗА ЯАЖ Ч БСАН ЭНХБОЛД Л ГАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. НӨГӨӨ 2 ЭВГҮЙ ГАДНЫХАН ДООГ ШООГ ХИЙНЭ ИЧИЖ БН.

    • хийрхэл (May 22, 2017 6:19:05 am )

      Газарын наймаачин. Хотын түгжрэл замбхаагүй газар олгож хөлжсөн шилэн нүдэт

  • зочин (May 19, 2017 9:38:09 pm )

    НЭР ЦЭВЭР, ГАР ЦЭВЭР ГАНБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА ТЭР БОЛ 10 ГАРУЙ ЖИЛ ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ДУУГАРЧ ТЭМЦЭЖ БАЙСАН ЭХ ОРОНЧ, ХАРВАРД ТӨГССӨН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ НӨХРӨӨС АРД ТҮМНИЙХЭЭ ДУНД БАЙСАН АМЬДРАЛ МЭДЭХ ГАНБААТАР НЬ ДЭЭР БАЙХ АА ДЭМЖИЖ САНАЛАА ӨГНӨ

  • зочин (May 19, 2017 9:42:34 pm )

    man amlaltaa yaj bieluulj baigaag bugd l medej bga sh de, tetgevert oroh nasiig nemchlee, huuhdiin 20 budaa, 7 torliin tatvar nemchlee ingej amlaagui baisan biz de teheer songolt bol G

  • зочин (May 19, 2017 9:43:23 pm )

    ok ok

  • иргэн (May 20, 2017 11:26:50 am )

    Ганбаатар нь дээр биздээ, ядаж л үнэн юм ярьдаг. Нөгөө хоёр нь дандаа л худлаа ярьж монголын төрөөр, ард түмнээрээ тоглоод л явж байгаа шүүдээ. Одоо ч ялгаагүй

  • 0000 (May 20, 2017 12:07:56 pm )

    Энэ гурваас ард олний дунд хулгайч биш эх оронч Босоо гэж нэрлэгдсэн ганц хүн Ганбаатар байна МАН -АН хоёорт олог жил хууртлаа одоо ямарч гэсэн өөр сонголт хийх нь дээр Яамар ч гэсэн төрийн бодлогод нэг өөрчлөлт оруулна хулгайч нарын их шуналд хазаар болно гэж бодож Ганбаатарыг сонгоно

  • Anonymous (May 20, 2017 12:16:32 pm )

    Энхбол бол хамгийн хамгийн том хулгайч СБаяр ТБадамжунай Элбэгдорож гэх мэт чинь хумсаа хуусан МАНАН бүлэглийг толгой юм шүү дээ иргэдээ Тэд таа нарт сонуулаар хэлэн өдөрийн гол зогоох төдий хоол хаяж өгөөд саналын чинь авч насаны чинь хоолыг булаана булаасаар байна МАН ийн сонгуулаар амалсан амлалт өнөөдөр онигоо болсон хууртаж ханахгүй байна уу бүү хулгайч нарын бөхс долоо Давхар мэх гэж байдаг даа өгсөнийг нь заа гээд аваад бай саналаа бүү өг

  • зөв , гэхдээ (May 20, 2017 5:45:18 pm )

    БИ сонгогчийн хувьд 17 чингэлэг спирт болон газрын тодотголтой АН, МАН ын гишүүдийн төлөө саналаа өгөх сонирхол алга. Оюу толгойн гэрээг эргэж харж, авлигачдыг төрөөс зайлуулах ГАНБААТАРТ саналаа өгнө. АН, МАН ынхан 27 жилд өр, ядуурал л авч ирсэн шүү дээ. ИРГЭД мартах ёсгүй

  • Го (May 20, 2017 7:24:02 pm )

    Энхболд хятадын эрлийз Баттулга Баянхонгорынх гэдэг боловч орос эхнэртэй, Габаатар мүүнчин бас худалч, бид хэнийг сонгохов. Ямар ч байсан Монгол цустай ерөнхийлөгч хэрэгтэй

  • зочин (May 21, 2017 9:38:15 am )

    Сонгомоор хүн нэр дэвшсэнгүй. Санал өгөхгүй.

  • ulaanbaatar (May 21, 2017 1:18:31 pm )

    yag uneng helhed enkhbol jenko feng shu avah ym alga MONGOL ULS suirj bna zasag gedeg togloom bish yu hiij bgagach medehgui ; hedhen mongol hunee ardana bga gedgeech medehgui ARCHAAGUI MONGOLCHUUD HYTADIIN ESVEL OROSIIN door orj uhsene deer ym bna

  • Argaa barsan hunii ug (May 21, 2017 1:25:41 pm )

    teneg mongol azgui mongol archaagui mongol lalariin mongol hulgaich mongol amia hicheesen uruvdultui mongol azgui archaagui tsustai mongol 3 hulgaich heleltgui mongolchuud bugd archaagui lalaruud uur heleh ug alga

  • zochin magnai (May 21, 2017 1:28:44 pm )

    kkk
    mogol hun bugd songogdoh erhtei yagad uur hun bj bolhgui gej yadj BI bsan bol

  • zochin magnai (May 21, 2017 1:40:30 pm )

    hun bolgond gej hudla helhgui ulsa gej yavna icheh nuurtei bj chdna nadad hun bolj tursun yah gej amidarch bga yah gej ur udmaa uldej bga hun gedegin mun chanar yund bgan hulgaich bj uheh ymuu amidral zuvhun uuriihniiguu bodoj uheh bsan ymu esvel DELHII deerh amidral bugd iim bdag ymu esvel Dahiad mongol zai;

  • Дорж өвгөн (May 21, 2017 2:58:04 pm )

    Монгол Банхар Баттулгаа сонгоно шүү .Хүмүүс ээ. Монголын төрд хужаа эрлийз ноходыг гаргахгүй шүү. Үүнийг нам харгалзахгүй шийдэцгээнэ шүү. Монголчууд аа.

  • МЭТГЭЛЦЭЭН (May 21, 2017 4:25:01 pm )

    ЖЕНКО БАТТУЛГА 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ ЯАЖ УС БОЛГОСОН ЯАЖ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙСНЭЭ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙСНЭЭ ЯРИХГҮЙ ЮМ БОЛ ТҮҮНД ӨӨР ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

  • зочин (May 21, 2017 9:55:35 pm )

    НЭР ДЭВШИГЧ 3 ХҮНИЙГ АРД ТҮМЭНТЭЙ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ОРУУЛЖ УУЛЗУУЛАХ УУ, ТЭДНИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР, БОДЛОГЫН ТАЛААР

  • зочин (May 21, 2017 9:56:25 pm )

    Ganbaatariig demjij bna

  • Anonymous (May 22, 2017 6:22:16 am )

    Босоо Гамбаа нь цэвэр юм даа. Нөгөө –
    2 дэндүү шуналтай хулгайч нар. Энхболд бол дэндүү худалч хулхи сонгуулийн амлалт яалаадаа татвар гэж сөхрүүлж байна. Опшорчидтойгоо хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй адилхан хулгайч юм хийхүү

  • Anonymous (May 22, 2017 10:07:11 am )

    Монгол Улсын тэргүүн тулхтай нягт улсынхаа нүүр царай болох хүн байх ёстой, нөгөө талаар боловсрол, соёл их чухал шүү дээ. Яаж бодсон ч М.Энхболд л байна даа. Элбэгдорж бол Х.Баттугыг хүүхэлдэй болгож байна. сонгуулийн дундаас сэжигтэн гээд СЕХ-д бичиг явуулаад нэрийг нь татуулна. Ганбаатарийн хувьд бол Х.Баттулгаас бол аль ч талаар дээр шүү гэхдээ гарах магдал тун муу харагдаж байна. гол алдаа нь хөнгөн, хийсвэр, орон гаран, гаргасан шийдвэрүүд нь тогтворгүй, ард түмэнд нийцэхгүй их л хэцүү дээ….?

  • МОНГОЛЫН АРДЧИЛАЛ (May 22, 2017 12:12:04 pm )

    МОНГОЛ АРДЧИЛСАН ОРОН ГЭЖ ТУЙЛШРААД МОНГОЛЫН ЦАГДАА МОНГОЛДОО НОТОЛЖ БАТЛААД МОНГОЛДОО БОЛОН ДЭЛХИЙ ДАЯАР БАТТУЛГЫГ ХУЛГАЙЧ ГЭЖ ЗАРЛААД БАЙХАД БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙДАГ МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ШҮҮЛТҮҮР ДЭНДҮҮ ТОМ НҮХТЭЙ ХУЛГАЙЧ ХҮН ЧӨЛӨӨТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛНО ГЭДГИЙГ ИЛ ТОД БАТАЛЖ МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД АРЧААГҮЙ ДОРОЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА ДАА

  • Anonymous (May 22, 2017 3:04:30 pm )

    Сайн байна уу Баттулгаа би чамд саналаа өгөхгүй уучлаарай…

  • зочин (May 23, 2017 7:55:04 pm )

    uuchlaarai MAN AN-d 26 jil huurtlaa ted eeljlen 26 jil tor barilaa, yamartaa ch Ganbaatariig songono, hayad yavsan setgelgui torson etsgees, setgeltei hoid etseg deer baidag biz de tuunii negen adil gadaadad togsson mundag sain geed baisan bayartsogt saihanbileg yav belhen jishee bol zahaasaa avaad bna tiim bolhoor ard tumniihee dund baisan ard tumniihee zovlon jargaliig medeh huniig songono, mongotei setgelgui talhnii une meddeggui hun hereggui e

  • зочин (May 23, 2017 7:57:51 pm )

    Нэр цэвэр гар цэвэр ард түмэндээ худлаа ярьдаггүй хүнийг сонгоно до боловсрол энэ тэр гэж туйлшрахгүй сонголтоо бол хийсэн байгаа

  • зочин (May 23, 2017 7:58:47 pm )

    ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ ОЛОН ТВ-ЭЭР ГАРГАЖ ӨГӨӨЧ

antalya rent a car