NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны эхний тоглолтууд Бостон Селтикс – Вашингтон Визардс багуудын тоглолтоор эхэлсэн билээ. Тэгвэл өнөөлөр аваргаа хамгаалан тоглож буй Кливлэнд Кавальерс талбай дээр “Торонто Рэпторс” багийг талбай дээрээ хүлээн авлаа. Өнөөдөр “Морьтон цэргүүд” Канадын залуусыг 115-105 харьцаагаар хожин цувралын эхний ялалтаа байгууллаа.
Талбай дээрээ тоглож буй Кливлэндийн залуус эхлэлээ сайн хийж эхний үед 30-18 харьцаагаар хошуучилсан нь багт нь томоохон боломж үүсгэв. дараагийн хоёр үе 32-30, 34-26 оноо авсанаар 96-74 харьцаагаар сүүлийн үе эхэлсэн.
Сүүлийн үед Торонто оноогоо нөхөхийг хичээн 31 оноо авсан цаг тэднийг хүлээсэнгүй.
.
Өнөөдөр талбайн эздээс ЛеБрон Жэймс 35 оноо 10 самбар, Кевин Лав 18 оноо 9 самбар, Кайри Ирвинг 24 оноо 10 оновчтой дамжуулалт, Т.Томпсон 11 оноо, 14 удаа самбараас бөмбөг шүүрэн үүргээ онц биелүүлэв.
Торонтогоос ДеМар ДэРозан 19 оноо Кайл Лаури 20 оноо авсан байна. Уг цувралын хоёрдахь тоглолт Пүрэв гарагт Огайо мужийн Кливлэнд хотноо явагдана.
Холбоотой мэдээ
Comments are closed.