antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2017 Comments are off

АНУ-д болсон байгалийн гамшгийн улмаас 13 хүн амиа алджээ

нийтлэсэн Admin

АНУ-д болсон байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн  тоо 13-т хүрчээ. Энэ тухай даваа гарагт “Associated Press” агентлаг мэдээллээ.

Өөр хэд хэдэн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа ба өмнө нь байгалийн гамшгийн улмаас 7 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм.

АНУ-ын нутгийн өмнөд болон төв хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд хур тунадас ихээр орж, хар салхи дэгджээ. Байгалийн энэ гамшиг Техас, Миссури, Миссисипи, Арканзас, Алабама, Оклахома, Луизиана муж улсуудын нутгийг хамарсан байна.

Техасын зүүн нутаг гамшигт хамгийн их өртөж, “Торнадо” хар салхи 56 км урт, 24 км фронтоор замдаа таарсан болгоныг хуу хаман сүйтгэлээ. Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтэл бэртэл авсан байна. “Асар их хохирол учирлаа. Энэ гамшгийн дүр зураг нүд халтирам аймшигтай байна” гэж ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Даллас хотоос зүүн тийш 80 км-ийн зайд орших Кантон хотын дарга Лу Энн Эверетт ярьжээ.

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car