antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2017 3 comments

Б.Бат-Энэрэл хүүд зориулсан хандивын тоглолт болно

нийтлэсэн Admin
МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хүүд зориулсан “ЭЭЖИЙГЭЭ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ТОД ХАРАХ МЭЛМИЙ ХАЙРЛААРАЙ” нэртэй хандивын тоглолт МҮЭСТОрдонд 2017 оны тавдугаар сарын 20 -ны 19 цагт болно. Төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон Б.Бат-Энэрэл хүү саяхан эгчийн хамт гадагшаа явж нарийн шинжилгээнд оржээ. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болсон гэнэ.

Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууг “Мобиком”-ын хэрэглэгчид “Hitone”-доо татаж тоглуулснаар хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах юм байна.  Мөн олон нийт бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүсвэл “Хаан” банкны  Сэдрагчаа Рэнчинпагма 5005705589 дансанд сэтгэлийн өргөл өгөх боломжтой юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • 888 (May 01, 2017 6:31:30 pm )

    хөөрхөн шүү амжилт хүсье

  • Цэцэг (May 01, 2017 7:47:41 pm )

    Амьжилт хүсий дүүдээ

  • tyuat (May 02, 2017 3:40:31 pm )

    sain bna uu ? ta buhend ene odriin mend hurgiy ymar emchilgee hiilgesnee ur dungiini ergej medegdeerei guiy ach huu maani yg bBAT ENEREL SHIG ym bna goridlogo teej ywna daa minii ach 20 sm orchim l hardag ymaa

antalya rent a car