antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 Comments are off

Байгалийн “хог”-ийг амьдруулагчид

нийтлэсэн Admin

Б.ЗАЯА

Унанги модны мөчир, гишүү, хожуулаар гайхалтай урнаар сийлсэн сувинер, аяга, сандал гээд хүний ахуйд хэрэглэх бүхий л зүйлсээр баян үзэсгэлэн худалдаа өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийв. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн, худалдаанд 21 аймгаа төлөөлж ирсэн нөхөрлөлүүд бүтээлээ дэлгэсэн юм. Баян-Өлгийнхөн уран шаглаат хувцас хэрэглэл, Увсынхан чацарганы иж бүрдэл, Сэлэнгийн бүх төрлийн модны үр жимсээс гадна бүх аймгийнхан унанги модны үлдэгдлээр хийсэн элдэв янзын хийцтэй шувууны үүр үзэсгэлэнгийн талбайг чимж байв.

 

Д.Оюунхорол: БАЙГАЛЬ ХАМГААЛАХ АЖИЛ ЗӨВХӨН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ БИШ

Үзэсгэлэн, худалдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кевин Д.Галлахер, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм болон 21 аймгийг төлөөлж ирсэн нөхөрлөлүүд оролцов. Үзэсгэлэнг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Юуны өмнө нөхөрлөлүүдийн үндэсний хэмжээний чуулган маргааш /өнөөдөр/ болно. Чуулганыг угтаж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1600 орчим ойн нөхөрлөл, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг иргэдийн оролцоотой байгуулагдсан төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор үзэсгэлэн зохион байгуулж байна. Ойн нөхөрлөлүүд байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн хийснээ улаанбатарчууддаа, Монголын ард түмэнд сурталчилах боломжийг олгож байна. Нөгөө талаас өөр хоорондоо туршлагаа солилцох өргөн боломж юм. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгоход ойн нөхөрлөлүүдэд зааж сургах, туршлага солилцуулах арга хэмжээ хамгийн чухал. Байгаль хамгаалах ажил зөвхөн төрийн байгууллагын ажил биш” гэв.

Орон даяар байгалиа хамгаалж, цэвэрлэж олсон түүхий эдээрээ амьдралдаа ашиг болохуйц бүтээгдэхүүн болгох нь хэн бүрийн хийх ажил биш. Байгалиа хамгаалах сэтгэлтэй, ур чадвартай иргэд сайн нөхөрлөл байгуулж үр ашигтай ажиллаж чадна. Энэ талаар Нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм “Холбооноос барьж байгаа гол зорилго нөхөрлөлүүдийн орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа ургаа мод огтлохгүйгээр унасан болон хатсан мод, хожуул, мөчир, гишүү ашиглаад нөхөрлөлийн гишүүд юу хийж чаддагаа өнөөдөр дэлгэн харуулж байна. Ойгоос нэг хожуул авч ирээд түлээ болгож бэлдвэл 5000 төгрөг, харин хоёр өдрийн хөдөлмөр хүч, ур ухаанаа шингээхэд 40-50 мянган төгрөгөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн болгох боломжтой. Тиймээс цаашид дотоодын зах зээлд, гадаадын хэрэглэгчдэд нөхөрлөлийнхөө бүтээгдэхүүнийг нийлүүлдэг сүлжээ, төв дэлгүүрийг бий болгож, үзэсгэлэн худалдааг хавар, намар ээлжлэн зохион байгуулах нь зөв юм” гэв.

ҮХСЭН ХАТСАН БОЛГОН ХОГ БИШ

Унасан модны мөчир, гишүү, хожуул зэрэг нь зүгээр л байгалийн хог биш аж. Сэтгэх чадвар, хийх зүтгэл байхад түүгээр элдэв төрлийн эдлэл хэрэглэлийг бүтээж болдгийг баян-өлгийчүүд, хөвсгөлчүүд, сэлэнгийнхэн тодоос тод харуулж байна. Бусад аймгууд ч ялгаагүй, өөрсдийн нутгийн байгалийн баялгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээр нийслэлчүүдэд бэлэг барьсан шиг бахдалтай зогсоцгооно. Ж.Чулуунбаатар ахлагчтай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Цахир нөхөрлөлийнхний гол бүтээгдэхүүн сийлбэр. Мөн л ялгаагүй унасан модны уг, үндсээр 12 жил, хуур, лимбэ, сав суулга, боорцог еэвэнгийн хэв хийгээд худалдаалж байна. Цахир нөхөрлөлийнхөн 22 өрхийн 23 гишүүнтэй, долоон жил тогтвортой ажиллаж байгаа гэнэ. Сийлбэр хийнэ гэдэг амаргүй ажил учир хугацаа шаардана, тэр хэрээр боломжийн орлого олчихно гэж Ж.Чулуунбаатар ахлагч ярилаа.

Байгальд хог болж үлдэх ямар ч зүйл байдаггүйг харуулсан дараагийн нөхөрлөл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Уранбайгаль нөхөрлөл. Ахлагч Ч.Туяагийн ярьснаар Тус сумынхны 1335 га талбайн 625 га нь газар модны хулгайчдын хөлд үрэгдсэн учир байгаль хамгаалах ажил эрчимтэй явуулах шаардлагатай байгаа гэв. Тус нөхөрлөлийнхөн янз бүрийн хэлбэртэй хусны ургацаг мөөгөөр хийсэн лааны суурь, ганга, газрын хаг зэрэг эмийн ургамал, жимсний модны үрийг худалдаалж байв. Мандал суманд 29 нөхөрлөл ажилладаг бөгөөд ес нь үндэсний чуулганд оролцохоор нийслэлийг зорьж иржээ.

Байгалиас үлдэж хаягдсан мод, чулуунаас гадна жимс, жимсгэнээр иж бүрдэл бүтээгдэхүүн болгоод зах зээлд худалдаалж байгаа “Ус-Эрдэнэ” компанийнхан Увсаас зорин иржээ. Байгалийн зэрлэг чацарганаараа ялгардаг Увс аймгийнхан энэ удаа иж бүрдэл бүтээгдэхүүн болгосон нь зах зээлд хамгийн эрэлттэй байгаа аж. Цайны иж бүрдэл гэхэд чацарганы цай, арвайн гурил, цайны хужир, нуурын жамц давсаас бүрдэнэ. Чацарганын тостой, шүүстэй иж бүрдлүүд ч байна. Савлагаа, өнгө хийцийн хувьд маш цэвэрхэн харагдахаас гадна байгалийн органик бүтээгдэхүүн учраас эрэлт маш их байдгийг “Ус-Эрдэнэ” компанийн борлуулалтын менежер М.Оюунбат ярьсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car