antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2017 1 comment

Сирид зарины хий хэрэглэн дайралт хийсэн нь “Илт” байна гэв

нийтлэсэн Admin
Энэ сарын эхээр Сирид босогчдын байршилд цохилт өгөх үеэр ашигласан химийн зэвсэг нь зарины хий эсвэл заринтай төстэй химийн бодис болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр ”маргаангүй” тогтоогдсон гэж Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдэгдлээ.
10 хохирогчоос авсан шинжилгээний дээжийг дөрвөн лабораторид шинжилсэн гэж тус байгууллагын тэргүүн Ахмет Узумчу хэлэв.

Сирийн Идлиб мужийн босогчдын хяналтад байдаг Хан-Шейхун сууринд агаараас цохилт өгөх үеэр наад зах нь 87 хүн амь үрэгдсэн билээ. Иргэдэд, тэдний дотор хүүхдүүдэд амьсгал боогдох, амнаас хөөс сахрах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн юм.

Уг халдлагыг Сирийн засгийн газрын цэргүүд үйлдсэн гэж АНУ тэргүүтэй улс орнууд үзэж байгаа боловч үүнийг Дамаск эрс үгүйсгэн няцаасаар байна.

Сирийн холбоотон ОХУ-ын мэдэгдсэнээр, агаараас цохилт өгөх үеэр босогчдын химийн зэвсгийн агуулах дэлбэрсэн аж.

Химийн довтолгооны хариуд АНУ Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн билээ.

Химийн зэвсгийг хориглох байгууллагын тэргүүн А.Узумчу хэлэхдээ “манай байгууллагын дөрвөн лабораторид хийсэн шинжилгээний хариуг үзвэл, зарин эсвэл түүнтэй төстэй химийн бодис ашиглан дайралт хийсэн нь илэрхий байна” гэв.

2013 оны эхээр Дамаск хотоос холгүй орших газарт химийн дайралт хийж, олон хүний аминд хүрсний дараа буюу мөн оны сүүлчээр АНУ болон ОХУ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Сири улс химийн зэвсгийн нөөцөө хураалгасан билээ.

Г.Доржханд
Эх сурвалж: Моцнамэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (April 20, 2017 3:49:42 pm )

    АХМЕД УЗУМЧУ НЬ ӨӨРӨӨ СИРИЙН АЛАН ХЯДАГЧДЫН ТАЛЫН ХҮН БИШ ҮҮ.АЛАН ХЯДАГЧДЫГ ЭРТХЭН УСТГАХГҮЙ БОЛ ЖИРИЙН ИРГЭН ХҮҮХДҮҮД ОЛНООРОО ЗОЛИОС БОЛЖ БАЙНА ШҮҮ.

antalya rent a car