antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 Comments are off

Тупак Шакур “Рок-н-роллын алдрын танхим”-д багтлаа

нийтлэсэн Admin
ВАШИНГТОН./BBC/.Алдарт рэппер асан Тупак Шакур, 1960-аад оны нийгмийн байдлыг шүүмжлэгч дуучин Жоан Бэйз, гранж, альтернатив хөгжмийн домог болсон Пёрл Жэм нар “Рок-н-роллын алдрын танхим”-д заларлаа.
Нью–Йорк хотод болсон ёслолын ажиллагааны үеэр болсон тоглолтод ELO, Journey болон Yes хамтлагууд ая дуугаа өргөжээ.  Тупакт олгосон шагналыг түүний найз, реппэр Snoop Dogg гардан авсан бөгөөд тэрбээр Тупакийг Лас-Вегаст буудуулж амиа алдсанаас хойш 20-иод жилийн турш түүнд олгосон шагналуудыг гардан авч байгаа юм.
Тэрбээр Тупакийг “бүх цаг үеийн хамгийн шилдэг реппэр” хэмээн дурсан яриад “хүн байна гэдэг бол хүчтэй бөгөөд эмзэг, ухаантай, зоригтой бөгөөд аймхай, энэрэнгүй бөгөөд чанга шийдэмгий гээд олон янзын шинжийг агуулсан байхыг хэлдэг, тиймдээ ч бид бол хүн байхын төлөө тэмцсэн хоёр хар арьст хүү байлаа” гэжээ.
Ёслолын ажиллагааны үеэр өнгөрсөн сард 90 насандаа таалал төгссөн рок-н-роллын анхдагчдын нэг Чак Берригийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Өмнө нь хөгжмийн ертөнцийн энэхүү нэр хүндтэй танхимд “The Beatles”, “The Rolling Stones”, Элвис Пресли, Боб Дилан, Арета Франклин зэрэг домогт уран бүтээлчдийг оруулж, алдрыг нь мөнхжүүлсэн байдаг.
Сонирхуулан хэлэхэд,  “Рок-н-роллын алдрын танхим”-д багтахын тулд тухайн уран бүтээлч анхны цомгоо гаргаад 25 жил болсон байх ёстой.
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car