antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 Comments are off

“Грекийн сүйрэл Францыг хүлээж байна” хэмээн сануулав

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, экс Ерөнхий сайд Франсуа Фийон Корсик аралд айлчлах үеэрээ улс орны эдийн засаг Грекийн сүйрлийг давтаж магадгүй байна хэмээн санууллаа. “Бид 2.2 их наяд еврогийн өртэй дампуурсан улс болчихоод байна. Францын нэг иргэнд 30 мянган еврогийн өр ногдож байна” хэмээн тэрээр мэдэгдэв.

Фийоны үзэж буйгаар, Франц улс Испани, Итали, Португал, бүр Грекийн араас ч орж болзошгүй байгаа аж. Үндэсний фронт намын лидер Марин Ле Пен Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Европын эдийн засаг Грекийн хямралаас тав дахин илүү хүчтэй цохилт амсана хэмээн UBS фирмийн шинжээчид мэдэгдсэн байна. Цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг Үндэсний фронт намын нэр дэвшигчийн нэр хүнд дээшилсээр байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car