antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2017 Comments are off

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

нийтлэсэн Admin

Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ, казах анд нөхөддөө өнө эртнээс уламжлагдсан ирсэн Наурызын баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баярыг үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор өлзий бэлгэтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурлуудынхаа сургаал айлтгалыг сонсон, хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг уламжлалтай билээ.

Наурызын баярыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар 3000 жилийн түүхтэй Олон улсын баяр болгон баталгаажуулж, бүртгэсэн билээ.
Наурызын баярыг өдөр, шөнө тэнцэж наран наашилсны, урин цаг эхэлж, ногоон буян дэлгэрч байгалийн үр шим дэлгэрсний, амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэсэн улирал гийсний баяр хэмээн бэлгэшээн тэмдэглэдэг учир ЮНЕСКО-с “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн авч, байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр гэж хүндэтгэн зарласныг харахад Наурызын баярын ач холбогдол, цар хүрээг илтгэн харуулж байдаг.

Наурызын баярыг дэлхий дахинд 300 гаруй сая хүн тэмдэглэж байгаагаас Монгол оронд маань 100 гаруй мянган казах иргэд үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Казах иргэд маань Үндсэн хуульд заасны дагуу төрөлх хэлээрээ сурч боловсрох, шашин шүтэх, ажил хөдөлмөр эрхлэх, сонгох сонгогдох зэрэг үндсэн эрхээ эдэлж соёл, ёс заншлаа хадгалан хөгжүүлсээр байгаа ажилсаг хөдөлмөрч уламжлалаараа бахархан, хамтын хүчээр улсынхаа хөгжил цэцэглэлтэд улам идэвхтэй оролцож, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсыг цэцэглүүлэн хөгжүүлэх, урлаг соёл, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг бий болгоход казах иргэдийн маань оруулсан хувь нэмэр их бөгөөд Та бүхний дундаас төрөн гарсан үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд үлэмж үүрэг гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Угтан золгож буй алтан унжлагат тахиа жил Монгол улсад маань ээлтэй, ач буян ихтэй, амар тайван, амжилт бүтээл, баяр баяслаар дүүрэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.

Хөх мөнх тэнгэрээр омогшин бадарч, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн Та бүхэн маань сайхан баярлаарай.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
ТӨМӨРБААТАРЫН АЮУРСАЙХАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car