antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2017 1 comment

Ким Жөн Ун: Бид үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо

нийтлэсэн Admin

ПХЕНЬЯН. /TASS/. Ким Жөн Ун “бусад улс орнуудад боловсруулагдсан энэ салбарын технологиос үл хамаарах үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо” гэж зарлалаа. Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төрийн тэргүүн энэ тухай Пхенан-Пукто мужийн Сохэ космодром дээр пуужингийн шинэ хөдөлгүүрийн туршилт явуулсны дараа мэдэгджээ.

Ким Жөн Ун туршилтын өмнө уг хөдөлгүүрийн техник үзүүлэлтүүдтэй биечлэн танилцсан ба энэ нь “хиймэл дагуулыг сансрын орон зайд гаргах хэрэгслийг дэлхийн түвшинд хүргэх” боломжийг тус улсад олгож байгаа юм. БНАСАУ-ын явуулсан Солонгос загварын энэхүү хүчирхэг хөдөлгүүрийн туршилтын ач холбогдлыг дэлхий удахгүй мэдэх болно” хэмээн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын даргын тэмдэглэн хэлснийг тус мэдээллийн агентлаг дурджээ.

Өнгөрсөн он болон энэ оны эхний саруудад тус улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэл урьд хожид байгаагүй их ололт амжилт гаргасныг” Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр онцгой талархаж байгаагийн илэрхийлэл болгон тус туршилтанд оролцсон эрдэмтэд, технологчдийн хамтаар зургаа татуулжээ.

О.Барс

Эх сурвалж: МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • кк (March 20, 2017 1:18:30 pm )

    30 жил тасралтгүй Ардчилал ярьж байгаа монголчууд бид 100 мм-н хадаас үйлдвэрлэх үйлдвэргүй атлаа аж үйлдвэрийн яамтай Ёстой их эрээ авгайтай нохойтой гэгчээр ккккк

antalya rent a car