antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2017 6 comments

Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна

нийтлэсэн Admin

Түрүүч нь Туулын тархинд тачигнасан моторт хөрөөний жимээр…/1/

Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутаг Туул голын эхэнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас модбэлт­гэсэн сурвалжлагыг хүр­гэж байгаа билээ. Мод бэлт­гэлийн талаар олон нийтийн дунд янз бүрийн ойл­голтбий. Нэг хэсэг нь мод бэлтгэл бизнес болж хувир­сан, ашиг хонжоо хайж Монголын ойг хя­налт­гүй сүйтгэж байгаа, түү­нээс үүдэн гол мөрөн шир­гэж байна гэхэд нөгөө талд ойн цэвэрлэгээг зайлш­гүй хийх ёстой, эс тэг­вэл ойдтүймэр дэгдэх, хор­тон шавьжинд идэгдэх гол нөхцөл болно гэж тайл­барладаг. Энэхүү хоёр талын байр сууринаасханд­сан мэдээлэл газар дээрээ хэр бодитой бо­лохыг бид тодруулахыг зорь­сон юм. Түүнээс гадна Хатан Туулхэмээн шүтэж та­хиж ирсэн голын эхэнд мод бэлтгэх болсон нь илүү их анхаарал татаж байна.

А.Төмөрсүх: ГАНЦ БҮДҮҮН МОД УНАГААХАД ОЛОН ЖИЖИГ МОД СҮЙДДЭГ

Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Хан Хэн­тийн улсын тусгай хам­гаа­лалттай газраас “ЭБЭ” гэх компани ойнцэвэр­лэгээ хийж байна. Тэд Цахир цагаан чулуут, Зуухт гэх хоёр уулнаас мод бэлт­гэж байхад нь манай сур­валжлах багийнхан таар­сан билээ. Зуухт уулын арын энгэрт хэд, хэдэн отог байрлаж, энд тэнд­гүй ца­хил­гаанхөрөө тачиг­наж модод сүрхийн унах чи­мээ сонсогдож бай­лаа. Шинэхэн тайр­сан хо­жуу­лууд ч олон харагд­сан. Гол нь зөвхөн ургаа модод тайрч байгаа үйл явц тэнд өрнөж байв.Шатсан, унанги, шавьжинд идэгдсэн модод газраар хөглөрнө. Тэднийг мод бэлтгэлийн ажилтнууд ер тоох шинжалга. Харин зөвхөн ургаа моддыг л тайрч цагаалж бэлтгэсээр байв. Зарим тайрч унагаасан модод голдоо өмхидсэн байх аж. Тийм моддыг тэр чигт нь орхижээ. Компанийн ажилтнууд хуурай мод бэлтгэж байна гэж мэлзэх чгазар дээрээ нойтон хуш унагаасан байхтай нь бид таарсан юм. Түүнчлэн жижиг зулзган модод бэлтгэлийн явцадсүйрсэн харагдсан. Энэ тухайд Эрдэнэ сумын II багийн иргэн А.Төмөрсүх “Ойн цэвэрлэгээ хийж байгаа энэ газарунанги ховор, сийрэг хуш модтой. Мод бэлтгэлийн явцад хуш унагаасныг бид газар дээр нь харлаа. Дандаа ургаамодыг унагааж байна. Ганц бүдүүн мод унагаахад хажууд нь өчнөөн жижиг мод сүйддэг. Гэтэл энд ямар ч хяналтбайхгүй байгаад гайхаж байна” гэв. Нээрээ л бидний ажилласан бүтэн өдрийн сурвалжлагын явцад хяналтын, албаны нэг ч хүн мод бэлтгэлийн талбайд ирээгүй юм. Ямар модыг хэрхэн сонгож унагааж байгаа, тэр явцад бусадмод өртөж байгаа эсэх, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчинд нөлөөгүй тээвэрлэлт хийж байгаа, хэрхэмжээтэй модыг нийслэл рүү тээвэрлэж байгаа зэрэгт хяналт алга.

МАЛЧИД ДЭЭВЭРГҮЙ МАЛЫН ХАШААТАЙ БАЙХАД ДЭРГЭДҮҮР НЬ ТОМ МАШИНААР МОДЫГ НЬ ЗӨӨНӨ

Зуухт уулаас бууж бид нутгийн малчдын гэрээр оров. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын бүсэхэлснээс цааш айл амьдрах битгий хэл мал бэлчээрлэх боломжгүй, хуулиараа ч хориотой. Харин хамгаалалтынбүсээс наана нутгийнхан хаваржиж байна. Хоёрдугаар багийн иргэн О.Эрдэнэчулуун гуай энэ нутгийн унаганиргэн. Хүүхэд ахуй цагаасаа энэ голын хөндийд тоглож өссөн нэгэн аж. Нэг үгээр тэрээр нутгийнхаа онгон дагшинбайгалийг шүтэж, нутгийнхаа нэг ч чулууг хөдөлгөхөөс эмээж өссөн хууччуулын нэг. Хан Хэнтийг дархалснаас хойшнутгийнхан бүр ч илүү шүтэх болсныг тэрээр ярьж байна. Гэвч сүүлийн үед хүнд даацын автомашинууд дархалсангазраар нь хөндлөн гулд давхилдах болсонд ихээхэн бухимдалтай байв. Тэрээр “Ойн цэвэрлэгээ хийж байна гээд лсүүлийн үед машинууд давхилдах болсон. Гэхдээ энэ нутагт нийслэл хотыг усаар хангадаг Туул голын ундаргабайгаа. Голын ундарга дээр мод бэлтгэх нь маш буруу. Нутгийн иргэд бид ч эндээс мод бэлтгэх эрхгүй. Ямарсайндаа л малынхаа хашааг дээвэрлэж чадахгүй, даавуу татчихсан байхав” гэж байна. Залуу малчинЗ.Жаргалболд ч ийм байр суурьтай байлаа. Түүний ярьснаар мод бэлтгэлийн ажил Шинэ жилийн баярын дарааханэхэлсэн гэж байна. Ямар учиртай хүмүүс болохыг нь лавлахаар “Яамны зөвшөөрөлтэй. Та нарт хамаагүй” гэдэг аж. Өөрийн хэрэгцээнд хэдэн гоожин бэлдээд баригдсан нутгийн нэг нөхөр ял авч байсан удаатай гэнэ. Түүнээс хойшмод бэлтгэх тухай нутгийнхан бодох ч эрхгүй болж. Ер нь монголчуудын өнөөгийн дүрх ийм. Газар, байгалийнбаялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заасан ч амьдралд хэрэгждэггүй. Он удаан жил амьдарч буй нутгаасааганц, хоёр мод аваад хэрэглэх эрхгүй малчид дээвэргүй малын хашаатай сууж байхад дэргэдүүр нь хаа холынсураггүй нөхөд том том машинаар модыг нь зөөгөөд гэрийнх нь хаяаг дайрах шахам өнгөрөх нь шударга явдал уу?

“ЭБЭ” КОМПАНИ 880 ШОО МЕТР МОД БЭЛТГЭХ ЭРХТЭЙ ГЭНЭ

Ойн тухай хуулиар ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалынсайд жил бүр гаргадаг аж. 2017 онд мод бэлтгэх тушаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд гаргажээ. Угтушаалаар бол Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээний огтлолтоор 240 га-гаас 6000 шоометр мод бэлтгэхээр дээд хязгаарыг баталсан байна. Харин Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Туул голын эхэнд 880 орчим шоо метр мод бэлтгэх зөвшөөрлийг “ЭБЭ” компанид олгожээ.Мод бэлтгэлийн компанийг хэрхэн сонгодог талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсынтусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад тусгайлсан тендер зарладаггүй гэж байна. Компанийн ажлын туршлага, техник төхөөрөмжийн хангамж зэргийг харгалзаж сонгодог юм байна. Тодорхойхэмжээний сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн боловч хэзээ, хэчнээн компани өрсөлдсөн болох мэдээлэл бүрхэгбайв.

Бидний олсон мэдээллээр “ЭБЭ” компани 2008 оны үед салбарын яамнаас мод бэлтгэлийн чиглэлээр тусгайзөвшөөрөл авчээ. Богдхан уулын Төрхурхын аманд 2014 онд ойн цэвэрлэгээ нэрээр мод бэлтгэж байж. Мөн тэрондоо Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил ГорхиТэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэжээ. Гэвч тэдний өмнөх ажлуудын хувьд нутгийн иргэд болонбайгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд тийм ч таатай ханддаггүй аж. Төрхурхын аманд мод бэлтгэх үедхууль зөрчсөнөөс байгаль орчны иргэний нийгмийн байгууллагаас очиж үйл ажиллагааг нь зогсоож байсанудаатай аж. Хууль, журмын дагуу ойн цэвэрлэгээ хийж мод огтолж байгаа компани 100 шоо метр мод бэлтгэхтутамд хоёр га газрыг ойжуулах үүрэгтэй. Харин тэд Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэхдээнөхөн сэргээлт хийгээгүйг нутгийн иргэд хэлж байлаа. Компанийн ажилтан ч үүнийг баталсан юм.

Н.Мөнхсайхан: КОМПАНИ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЖ МОД БЭЛТГЭСЭН

Эрдэнэ сумын Засаг даргын шийдвэрээр энэ долоо хоногийн эхээр мод бэлтгэлийн талбайд шалгалтын багажиллуулжээ. Учир нь тус компани мод бэлтгэлийн талаар сумын захиргаанд ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээражлаа эхлүүлсэн байна. Нутгийн иргэд сумын удирдлагуудыг энэ ажилд хардаж сэрдэж байгаа нь ч нөлөөлсөн гэжбайна. Тиймээс ямар зөвшөөрөлтэй компани, хууль ёсыг хэрхэн сахиулж байгааг газар дээр нь шалгажээ. Энэталаар Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.Ажлын хэсгийнхэн ямар шийдвэртэй ирэв?-Засаг даргын орлогчоор ахлуулсан байгаль орчны байцаагч нарын хүмүүс оролцсон ажлын хэсэг ажиллаадирсэн. Нөгөө талаас ч хүмүүс байлцсан. Компани энэ сарын 15-нд ажлаа дуусгах гэрээтэй юм билээ. Ажлынхэсгээс компанийг 15-наас эхлээд мод унагаах ажлыг зогсоож, мод бэлтгэсэн талбайд цэвэрлэгээ хийхийг үүрэгболгосон. Бэлтгэсэн модыг постны дэргэд тээвэрлэж, хурааж, хэмжихэд бэлэн болго гэж мэдэгдсэн. Постон дээрбуулгасан модыг хэмжиж, хот руу тээвэрлэлт хийхийг зогсоосон.Байгаль орчин сүйдсэн асуудал бий юү?-Ой тодорхой хэмжээгээр сүйтгэсэн. Ойн цэвэрлэгээг хангалтгүй хийсэн. Компанийн зүгээс гэрээгээ үргэлжлүүлнэгэсэн санал гаргасан ч манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь мод бэлтгэж байгаа талааророн нутагт заавал мэдэгдэх ёстой. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, орон нутгийн удирдлага, компанихамтран гурвалсан гэрээ хийх ёстой. Ингэж байж аль аль талаас хяналт сайжирна. Гэтэл ямар ч хяналтгүйгээражиллаж байсан. Удахгүй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт очиж тооцоо нийлнэ. Хэдий Хан Хэнтийнтусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр мод бэлтгэж байгаа ч ойн нөөц ашигласны төлбөрийн 60 хувь нь ороннутагт орох хуультай. Гэтэл одоо хүртэл тус мөнгө орж ирээгүй. Мөн компанийн бэлтгэсэн мод нь зөвшөөрсөнхэмжээнээс хэтэрсэн гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Энэ асуудлуудыг тодруулна.

Үргэлжлэл бий.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Ц.ЭЛБЭГДОРЖ (March 17, 2017 10:34:26 am )

    ЯАХЫН ТА НАР . НААДАХ ЭБЭ ЧИНЬ МИНИЙ КОМПАНИ ШҮҮ .

  • Батмөнх (March 17, 2017 11:09:24 am )

    Улсын хууль,харьяа яам,цагдаа, хяналтууд хаачсан бэ авлига авцгаав уу? яагаад зөвшөөрөл өгөөд багааг,усны нөөц багасч байгааг яагаад ойлгодоггүй албан хаагчид,шуналтангууд бэ?

  • Балдан (March 17, 2017 4:13:04 pm )

    Манайхаас өөр газар гол усаа загас жараахай мал ахуйтай нь бохирдуулсан алт олборлож
    байгаль сүйтгэсэн компанид маш өндөр торгуул ноогдуулж үйл ажиллагааг нь зогсоогоод
    хариуцсан яамны сайдыг нь огцруулсан байгаа Гэтэл энэ Оюунхорол авгайд мод огтлох
    ус бохирдуулах хамаагүй юм шиг байна. Ичих нүүргүй болсон пизда гэж хэлэхээс өөр үг алга

  • иргэн (March 17, 2017 6:41:05 pm )

    Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг гэгч хүнийг сайн шалгах хэрэгтэй.

  • зочин (March 18, 2017 11:21:20 am )

    Нутгийн иргэд байтугай нийслэл орчмынхны ундны эх үүсвэрийн талаар нутгийн иргэд мэдээлсэн байхад засаг дарга нь зөвхөн мөнгөний талаар яриад байх юм.Би өөрийнхөө эрх үүргийн дагуу ийм арга хэмжээ авлаа гэх юм алга шүү дээ усгүй бол хүн мал яаж амьдрах вэ

  • Og (March 20, 2017 9:47:49 am )

    Яармагийн гүүрийн тойрог- хавийн туул голын эрэгийн сайхан бүдүүн ургасан моднууд байсан энэ өвөл бүгдии нь тайраад хожуул болгосон байна лээ арай дэндүү юмаа энийг хариуцдаг хүн байнуу таминээ тэр хавиин байгалийн гоо сайханыг алдагдуулж* бас туул голын усны ундарга татрана шүүдээ энэ моднуудыг ямар зорилгоор хэн тайрдаг байнаа ариа дэндүү юмаа

antalya rent a car