antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 17 comments

Залуусаа экспортлох төрийн бодлого зөв үү

нийтлэсэн Admin

Гурван өдрийн турш Өмнөд Солонгос улсад ажиллах 1500 иргэнийг сонгохын тулд 8000 орчим иргэнийг бүртгэлээ. Хөдөлмөрийн  гэрээгээр ажиллах 1500 иргэний нэгд багтчих гэсэн бараг 8000 орчим иргэн хонон өнжин байж бүртгэлд хамрагдав. Нэг иргэнээс 24 ам.долларын бүртгэлийн хураамж авсан нь төдий хэмжээний мөнгийг Солонгос улс руу оруулж буй нь мэдээж. Эд хийж бүтээх насны залуус болох 1977-1999 оны залуусыг тус улсад хөдөлмөрийн гэрээ нэрийн дор хар бор ажил хийлгэхээр бүртгэж байгаа юм.

Монголдоо ажил олдохгүй, олдсон ч цалингаа өгөхгүй, цалин авлаа ч тэр нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа гэх олон шалтгаанаас үүдэн залуус Солонгост 2 саяас дээш төгрөгийн цалин авахын тулд хамаг л хар бор, хүнд хүчир ажлыг хийхээр зүтгэж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Хайран сайхан, эд хийж бүтээх насны залуусыг экспортлох нь хэнд ашигтай юм бэ. Тэд чинь Монголын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хамгийн ихээр гар бие оролцох ёстой бус уу.

Эдийн засаг хямарсан, сэргээхийн тулд бид бүсээ чангалах ёстой болсон. Засгийн газар ОУВС-гаас тусламж авч, тодорхой татваруудыг нэмж иргэдийнхээ нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлэхийг зөвшөөрчихсөн. Энэ мэт шийдвэрүүд нь залуусыг харь орныг зорьж, хар ажил хийж, ар гэрээ тэжээх хэмжээнд хүргэж байна.

Манай улс Оюутолгой, Тавантолгой, Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал, төмөр зам, автозам, барилга гээд л бүтээн байгуулалтын ажил ихтэй. Гэтэл барилгын ажилд залуусыг авахаасаа илүү хятадуудыг нууцаар шахуу ажиллуулж байдаг нь нууц биш ээ.

Эх орондоо аюулгүй, тайван, санаа зовох зүйлгүй, мөрөөрөө ажлаа хийгээд, цалингаараа амьдарч чадахгүй байгаа нь эрх баригчдын алдаатай бодлого, буруу ажлынх нь гор юм. Алдаагаа засахын оронд залуусаа экспортолж байгаа нь зөв үү?

М.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • archaagvi MAH (March 09, 2017 1:01:20 pm )

    zaluusiig gargaj orondn hujaag oruulj ireh Enhboldiin zahialgat ajil shvv zaluusaa.edniig ogtsruulahl heregtee.

  • Anonymous (March 09, 2017 1:03:54 pm )

    энэ бол туйлын буруу . Төрийг толгойлж байгаа нөхөд хужаагийн бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм бишүү .

  • hi (March 09, 2017 1:16:29 pm )

    ulsaa zarj ideh gej baigaa hereg baina daa. ene hed her ih munjgutei bsan ch manj shig hujaad udahgui usan biz dee \ eh ornoo hairlaya

  • zochin (March 09, 2017 1:37:32 pm )

    Харамсалтай байна соц нийгмийн үед эх орондоо элэг бүтэн хайрлаж дурлан хөдөлмөрлөж сэтгэл тэнүүн бардамхан амьдарч үр хүүхдээ өсгөн эвтэй найртай нөхөрлөн амьдарч байлаа одоо бол үгүй нийгмийн өөрчлөлтөндөө биш өөрчлөгдөх л байсан ганцхан би бид хийсэн гэж хашгичах хүмүүст харамсаж байна эд нар өөрчилөлтийг өмчилж хувийнхаа эрх ашгиййг бодож харийнхний гар хөл болж улсаа худалдаж бодлогоор ядууруулж байна зөв эх оронч сэтгэлээр удирдаад явбал цөөхөнч гэсэн дэлхийд гайхагдах оюуны хүч чадал бас төрөлхийн авьяаслаг ард түмэн шүү дээ харийн оронд боол биш эх орондоо эзэн нь болж амьдрах эрхтэй шүү дээ монгол хүн эрх баригчидаа татвараар дарамталж хүсэл зоригийг нь мохоохийн оронд хүү бага хугацаа урт орон сууцны зээл хөтөлбөрт хамруулан орон сууцаар хангаж цалин боломжийн ажлын байрыг нэмэгдүүлбэл энэ их оюуны өмч хөрөнгө маань харьд биш монгол улсдаа үлдэнэ иргэд нь хөгжиж дэвжиж байж улс орон хөгждөг дэлхий нийтийн жишгийг бид харж байна иргэнээ өмөөрч дээдэлмээр байна бид эх орноороо бахархаж эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж сайхаан амьдармаар байна шүү Монгол улс хямраагүй цөөн хүмүүс санаархаад байх шиг байна Гурван сая хүрэхтэйгүй шүү

  • zochin (March 09, 2017 1:52:27 pm )

    үнэн зөв энэ их борлуулалтгүй байрыг улс аваад зөв бодлогоор хуваарьвал ч гэрэл гэгээ тусна шүү хамгийн гол нь ажлын байр сайн цалингаар хангачихвал сахилга бат өөрөө тогтдог жамтай монголчууд хийвэл чаддаг шүү дээ эх орондоо амьдрах эрхийг нь төр засаг олгох ёстой

  • MAH (March 09, 2017 2:58:12 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

  • Anonymous (March 09, 2017 3:19:21 pm )

    төр барих нэрийдлээр хэдхэн олгихархиуд хагартлаа баяжаад ард түмний авдаг цалин нь ч бага, амьдрахын эрхээр харийн оронд боол болохоор явж байгааг нэг бодмоор байна.

  • зочинЗочин (March 09, 2017 6:06:23 pm )

    МАН гээд байх юмгүй АН нийлээд МАНАН монгол улсыг туйлдуулж байна. Энэ 2 том хүчнээс төрсөн тэрбумтнууд, офшор дансанд монголын баялагийг нууж, хэдхэн олигархууд баяжиж ард түмэн туйлдаж байна. 3 хан сая хүн амтай Монгол Улс уул уурхай байгалийн баялагаараа баян орон шүү дээ. Залуучуудаа ажлын байраар хангаж, амар амгалан амьдруулж эх оронд нь үлдээгээч ээ төр засгийн удирдлагууд юу хийж байна вэ

  • зочин (March 09, 2017 9:24:05 pm )

    хөөрхий минь монгол улсад өөр юу байна ажилгүй хүн алт бүртэгэнэ гээл бөөн мөнгө авна тэр нь төрийн хэдэн даргын дөрвөөс найман жилийн цалин хангамж өөр бүтээгдхүүн алга бараг хэдэн жилийн дараа шиндллерийн хэрэг гэж кино шиг манай мажийсан хэдэн удирдагчийн булшин дээр солонгосд дүрвэрж амь тээсэн монгол улсын иргэдийн хойч үе чулуу нэмж тавих байх

  • Зочин (March 09, 2017 10:32:07 pm )

    Тусгай хамгаалалттай газар нэрээр хүчингүй болгосон лицензээ ашиглаад маш олон ажлын байр бий болгох боломж байна.Төсөвт маш их орлого оруулах боломж нээгдэх ба ялангуяа уг лицензүүдийг ашиглавал орон нутгийн төсөвт асар их мөнгө төвлөрүүлэх боломжтой.Үр дүнд нь ажилтай иргэд бий болж цалин тэтгэвэр нэмэх ч нөхцөл бий болно.Иргэд маань гадаад руу явж хар бор ажил хийх нь багасах нь дамжиггүй.

  • Баярбилэг (March 10, 2017 12:07:28 am )

    Иргэнээ хүний газартт боол болгож гаргаж байгаагаа бахархан ярьж байгаа ,,,,,,,,Бид нараар тоглогсодыг үзэн ядаж бн ,,,,,Үүнээс болж хичнээн залуу гэр бүл салж цаана нь хичнээн үр хүүхэд салсан гэр бүлийн золиос болж амьдрал нь ирээдүйгүү болж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг байгаа хятадын эрлийзүүдийг үзэн ядаж бн

  • Баярбилэг (March 10, 2017 12:23:58 am )

    Элбэгдорж сонгуулиар савалгаа болонгуут ээжийгээ гаргаж байгаад гарч ирсэн дээ Тэр эмэгтэй олон хүү гаргасан үнэн Гэтэл Чинбатын ээж жинхэнэ монгол эмэгтэй ээж хүн ,,,,,Анх хотод ирэхдээ малаа зовоохгүй гээд малаа дагаад 21 хоног явж анх хотод орж ирж байсан гэсэн Органик хүнсний төлөө Гацуурт ажиллаж бн

  • Баярбилэг (March 10, 2017 12:34:42 am )

    Хятадууд ,,,,,90 ээд оны үед Хятадад хамаатан нь байгаа хүнд Хөдөө Аж Ахуйн банкаараа дамжуулж их хэмжээний зээл олгосон гэдэг Тэр зээл авсан хүмүүс биднээр тоглож бн доо

  • Баярбилэг (March 10, 2017 2:10:53 am )

    Одоо бид нар хятадын мэдэлд орж байндоо Төмөр зам хамааралгүй болчихлоо Женко хичнээн тэмцсэн Эрдэнэт хамааралгүй ,Газ гэдэг юм нь Монголыг тойроод явчихлаа Орос ах нарт хамааралгүй болгож чадлаа Одоо яаж бн Хятуудыг оруулж ирэхий төлөө Оюунхорол гм нараас санаа тавиад ,,,,,

  • Anonymous (March 10, 2017 3:58:57 am )

    nerteigeer ni buh mongolchuudiig bool bolgon yvuulchaaraa

  • СО (March 10, 2017 8:09:55 am )

    ЗӨВ БАС ӨРӨВДӨЛТЭЙ

  • Наран (March 10, 2017 9:23:00 am )

    Улс орон минь ямар байгааг л харуулж байна. Хөөрхий залуус амьдрахын төлөө мөнгө олох гэж л л энэ шүү дээ Эх орондоо ажилтай орлогото байвал юунд ингэх вэ дээ өрөвдмөөр юм аа яана даа Төрийн түшээд маань сэрээч Хувийн хэвшлээ дэмжиж Ажлын байр бий болгоочээ

antalya rent a car