antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 25 comments

ЗГ-аар хэлэлцээгүй Дубайн гэрээнд гарын үсэг зурж, 4.4 тэрбум долларын өрд оруулсан Б.Бямбасайханыг хэн шалгах вэ

нийтлэсэн Admin
5d9e2bac8e497b7foriginal_500x500
-Удирдлагууд нь “Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз-

2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар, “Рио Тинто” групптэй “Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ажиллагаа Арабын нэгдсэн Эмират улсад болсон байдаг. Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нүсэр их ажил одооноос хөдөлж, ажиллагаанд орж эхлэх нь хэмээн тухайн үед мэдээлж байсан юм.

Тэгвэл Дубайн гэх тодотголтой гэрээ нэлээд асуудал дагуулсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Дубайн гэрээг АББХ-оор хаалттай хэлэлцлээ. Энэ гэрээ энэ Засгийн газрын хойдохыг нь уншжээ. Харамсаж байна” хэмээсэн бол С.Ганбаатар “Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Тус гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бус “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зурсан нь анхаарал тухайн үед сенсаци болж байв. Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Гэсэн ч мань эр 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ёстой л ногоон гэрлээр албан тушаал дэвшсэн нэгэн.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Оюу толгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна. “Оюу толгой” компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мѳрдѳж байгаа. Мөн дотоодын худалтан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. “Оюу толгой” бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь” хэмээн ярьж байв.

Тэгвэл түүний тодорхойлсон Монголын компаниас Монголын иргэд мэдээлэл авахад өнөөг хэр нь хаалттай байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл удирдлагууд нь “Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч хачир дээрээ 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэдэг. Тэгэхээр мань эр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурж, 100 мянган долларын цалин авч, давхар Монгол компани удирдсан гэхээр өөрийнхөө амьдралыг л “өөд нь татсан” юм биш үү.

Мань эр “Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан, өөр зүйл байхгүй. Оюу толгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго. Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна. Бид бүгдээрээ хувьцаа эзэмшигчид” хэмээн том ярьж байсан ч өдгөө байдал ямар байгааг Б.Бямбасайхан захирал өөрөө харж байгаа биз ээ. Ямартай ч түүний цээжээрээ хамгаалсан гэрээ одоогоор монголчуудын амьдралд нөлөөлсөн л юм алга. Учир нь дээрх гэрээгээр орж зээл, хөрөнгө оруулалтын асуудлыг тухайн үед гарын үсэг зурсан хэд л захиран зарцуулах эрхтэй гэсэн хардлага бий.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг өчигдөр /2017.01.17/ телевизийн нэвтрүүлэгт оролцож, Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа хэмээсэн ч мэргэжилтнүүд “Төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан нь ноцтой асуудал. Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюу толгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ” гэдгийг хэлсээр байгааг дурдах нь зүйтэй биз ээ.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (January 17, 2017 3:53:39 pm )

    Очсон хумуусийг нь шалгаж монголоо ернеес гаргах хэрэгтэй ард тумэн Улам ядуурч Байна

    • Зочин (March 16, 2017 5:37:39 pm )

      ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ НАР ЯАГААД ЭГЭЛ АРДУУДЫН ДУНД ЗҮГЭЭР ЯВААД БАЙНАА

  • төрөө цэвэрлэе (January 17, 2017 4:11:25 pm )

    Энэ баялаг хүний хоол болсон. МАН ын, АН ын олон луйварчин гэрээ хийх явцад авлига авч баяжсан. АН ын баярцогтын 9,2 сая доллар, МАН ын баярын 7 хаус нэг юм хэлнэ. Эдгээрээс гадна олон хүн хувь хүртсэн.

  • Anonymous (January 17, 2017 4:13:52 pm )

    Монголын Засгийн газар ашиглалтын лицензи бүрэн өгөөд татвараа гүйцэд аваад явж болдоггүй юм уу. Баахан их мэддэг эх орончид байх юм. Дүр эсгэсэн эх орончдоос сүйрч байна.

  • irgen (January 17, 2017 7:21:58 pm )

    Hytad ulsiin turiin udurdlagiin ajilchidiig ni gadaadad yvahkiig ni horilodog yum baina lee.tiim uchiraas mungnii ursgal ni zuvhkun ehk orondoo, zartsuulagddag. Manai ihk hurliin 76 gishuudiig ahk duu hamaatan sadang gadagshaa yvahkiig ni hoig tavibal .mungnii ursgal ni mongoldoo hynalttai baina shuu dee. Odoo 76 gishuun gadaadad uursdiinhkuu biznesiig urgujuulehk geed , guilga guigaad nudnii bulai bolj baina shuu dee .uls oronoo bodoj baigaa hunhovor baina haramsaltai ni .ard tumen ta nart itgel naidvar ugsun .getel nihkl tengerees buugaad irsen aytai ihk zantai uls baihk yum

  • Би (January 17, 2017 7:33:05 pm )

    Өөрсдөө дараа нь гадааддаа гарч аиьдрах юм байхдаа.

  • tur. (January 17, 2017 7:34:58 pm )

    76 gishiin bolon ,Mongol ulsiin irgen burt hynalt tavihk heregtei .Gadaadad irgen buree hyndag yum baina lee.jisheelbel : irgen heden $ soliualhk , burt ni ner ovog ni irgenii unemlehktei tulgaj temdegldeg yum baina lee.uur hunii ner deer soliulahk bolomj baihkgui gesen ug.manaihk bas irgedee bolon avlagchidiig hynaj bolno shuu dee.gadagshaa mungniihkee ursaliig gargaad hynalt alga .tur anhkaarahk heregtei .

  • Hun (January 17, 2017 7:38:48 pm )

    Mongoloo suiruulcheed oroh gazar n oldoh l yum baihdaa

  • Иргэн (January 17, 2017 10:37:51 pm )

    шууд барьж аваад эрүү шүү Бүгдийг илчил МАН аа Та бүхэнд бид итгэл хүлээлгэсэн шүүү

  • zochin (January 18, 2017 11:28:16 am )

    Gahai hamarlasan ene zaluud uuriin geh tolgoi medel baihgui. Da.Ganbold, Saihanbilegiin nariin umnuus zoliond hayagdsan teneg huuhed. Alsdaa muugaa uzne dee

  • Хэрээ Гомбо (January 18, 2017 2:50:13 pm )

    Монголын төр авилгалч хулгайч нарыг хаацайлж хамгаалдаг болсон.Дархлагдсан хулгайч нарт дарлуулаад суугаад байх хэрэг үү.Шударга ёсыг шаардья.Босоё.Тэмцэе.Авилгачдын эрх ашгийг хамгаалсан төр шургалсан хулгайч нартай тооцоо хийе.

  • Улс тор судлаач. (January 18, 2017 3:28:09 pm )

    Энэ Б.Бямбасайхан гэдэг нохор чинь АН-ын ч хун биш, зовхон Ч.Сайханбилэгийн даалгавраар л ажилладаг, эдийн засгийн ч боловсролгуй орчуулагч хун шуу дээ. Ер нь Ч.Сайханбилэг нь дунд сургуульд байхдаа л улаан буч зуусэн, багшийн омно худал хэнхэг цариалж “Сайн” сурагч болж харагддаг, сурагчид дотроо нэр хунд муутай, багш нараар дандаа дунгээ засуулж явдаг сурлага тааруу, охидууд голцуу хуухдуудтэй найзалддаг, сонин хуу байсандаа. Дунд сургуулиа тогсоод математик, физик, хими гэх мэт шинжлэх ухааны мэдлэг шаарддаггуй, тодорхой мэргэжил олгодоггуй ч гэсэн хун амьтаны урьд хойно, худал унэн ярьж байгаад ХЯЛБАРХАН тогсчих Консомолийн сургуульд суралцах болсон юм. Зуныхаа амралтаар бага ч гэсэн монго олохын тулд “Найрамдал” зуслангийн багш нарыг “Хошигруулж” байгаад жил бур 2 сар орчим “Уйлчлэгч, цэвэрлэгч”-ийн орон тоо дээр булгийн удирдагчаар ажилладаг байсан. Одоо харамсалтай нь тэр уеийн нэг ч багш, ажилтанг санадаггуй гэсэн. Консомолийн сургууль тогсож ирээд “Сайн багш нарын ачаар МХЗЭ-ийн Тов Хороонд ажилсан ч тун удахгуй С. Баярцогт, Г.Ганболд зэрэг ул бутэх нохдуудтэй нийлж МХЗЭ-ийн Тов Хорооны Еронхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэлийг огцруулж, МХЗЭ-ийн Тов Холбоог суйруулж байсан юм. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаатай найз болж, тууний ач буянаар Ардчилсан намд орсон доо. АН-д ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож, тууний итгэлийг нь олж аваад л мон ч олон жил сайд дарга хийсэн ч сэтгэл нь ханахгуй даварч явсаар эцэст нь Н.Алтанхуягийгаа Элбэгдоржтой хамтарч, МАН-тай нийлж ЕРОНХИЙ САЙДААС НЬ ОГЦРУУЛЖ , оронд нь оороо Еронхий сайд болж жинхэнэ “Тугжилдэнэ” гэдгийг узуулсэндээ. Ч.Сайханбилэг нь хамгийн суулчийн удаад Н.Алтанхуягийн ач буянаар намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, тууний тусламжтайгаар ЗГХЭГ-ын дарга болж, Еронхий сайдын ганц тулгуур нь болсон хирнээ л ийм ХОНШООРГУЙ ЗАГНАЖ байсан шуу дээ. Энэ нь хуний санаанд оромгуй энэ бух хулгай дээрмийг хийхийн тулд л хийсэн хэрэг байх л даа. Гэтэл Н.Алтанхуяг нь “Оорийг нь бусадтай нийлээд огцруулсныг мэдэхгуй” Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь бух чадлаараа ДЭМЖЭЭД Еронхий сайд болгож байсныг нь бодоход унэхээр Монголчууд яасан итгэмтгий цайлган хумуус байдаг юм бэ? гэж бодох юмдаа. Ц.Элбэгдорж нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчийн н.Гантомор, н.Эрдэнэбат, С.Эрдэнэ, н.Батзандан нарыг нь нэр дэвшуулж, эд нарын аль нэгийг нь АН-ын дарга БОЛГОЧИХООД бурэн эрхийн хугацаагаа дуусахаар, Еронхийлогчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч нь ЯЛАГДАХАД нь “АН-ын даргад хариуцлага тооцож байна гээд ООРОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛОХООР АЖИЛЛАЖ байгаа юм л даа. Одоогоор АН-ын даргыг сонгох сунгаанд Н.Алтанхуяг нь ХОЛ ТАСАРХАЙ ТУРУУЛЖ ЯВАА тул Ц.Элбэгдоржийн толовлогоог тасалдуулахад хургээд байна. Иймд ойрыг уед хэзээ ч буцаж ирэхээргуй АНУ руу БОЛОВСРОХООР явсан С.Баярцогтыгоо хуртэл дуудаж ирээд, Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулж байна л даа. Мон Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан гээд хулгай хийхэд оролцсон бух хумуусийг ажиллуулж эхлээд байна. Туугээр барахгуй Худалдаа Хогжлийн Банк, хамтарч хоронго монго идсэн МУДН фракцийн бух нохдууд болон Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаиар дамжуулж, хамтран эзэмших болсон М.Энхболдын МАН-ыг Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулахаар болсон байна. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА АВТАГДСАН НОХДУУДИЙГ “БУСАДААС ТУСГААРЛАЖ БАЙГААД ШУУД ШАЛГАН ТОГТООЖ, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭХИЙГ ШУДАРГА МОНГОЛЧУУД НЬ ЭРХ БАРИГЧДААС ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. Хэрэв ТА БУХЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БОЛ, ТУН УДАХГУЙ АРД ТУМЭН ЧИНЬ ТА НАРЫГ ХАМТАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЛДАГДСАН ЭРХЭЭ БУЦААГААД АВЧИХ БАЙХ ШУУ.

  • tanil (January 18, 2017 3:44:27 pm )

    ene nuhur bol jinhene hudlaa gar daa…

  • баагий (January 19, 2017 3:48:35 am )

    Монголын төр ч гэж хоёр нүүртэй. Худлаа хууль батлаад л тэрэндээ толгой нь эргэсэн хэдэн юм. Наад залуучууд чинь аль эрт аргаа олоод явчихсан. Дэлхийд багтахгүй гэх биш.

  • Anonymous (January 26, 2017 8:18:41 pm )

    Луйварчидын эсрэг шударга үнэний төлөө өөрсдийнхөө төлөө босоё доо босоё гагцхүү гал үүсгэхийг л хүлээж байна

  • эхний (January 27, 2017 11:57:30 am )

    ээлжинд баяр, баярцогт зоригт гурвуулыг өчиггүй хороо.

  • Nam bus (February 06, 2017 12:11:26 am )

    Ene bymbasaihn saihanbileg d.ganbold elbege bayrcogt d.zorigt s.bayr m.enhbold naruudiig yahvee ard tumeeen ed nar namii nareer ideed hanah caria alga neg ym bodyo!!!

  • nergui (February 20, 2017 12:19:50 pm )

    man nam ulsaa urund oruulsan saihanbileg bayrtsogt bayr zorigt metiin humuust ymar hariutslaga huleelgehiig hartsgaaj lbaiyadaa daraagiin songuuli edniig huleej bnadaa

  • ЗОЧИН ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (February 21, 2017 1:00:50 am )

    Маргах юм алга даа нээрээ Сайхан билэг. Тиймээс. Хүн. Гэж үү. Бид ч мөн баларч байна юм байна л аа

  • Jaga (March 01, 2017 6:15:18 am )

    ЦАГ ХУГАЦААНЫ ХАЙЧИНД Л ХАЙЧЛУУЛСАН,ТҮҮНЭЭС ЯМАР Ч БУРУУГҮЙ ШҮҮ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Зочин (March 02, 2017 3:11:50 pm )

    цаг хугацааны хайч гэж юуг хэлээд байгаа юм бэ? Энэ мэт луйварчдыг толгойг цаазын хайчаар авах ёстой шүү! Идэж цаддаггүй малнууд!

  • Anonymous (March 05, 2017 1:13:50 pm )

    Өнөөдөр Монголд хамгийн их татвар төлж, хамгийн олон хүнийг шууд болон бэлтгэн нийлүүлэгч компаниар дамжуулан ажил амьдралтай нь золгуулж байгаа компани бол Оюу Толгой л байна шүү дээ. Үүнийг монголд ямар ч ашиг оруулахгүй байгаа гэж хэлж болох уу даа. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг хийхгүй бол Оюу Толгой хаагдахдаа тулж байсан, ийм л учраас тэр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, харин одоо өрнөж буй далд уурхай байгуулах ажил гүйцтэл зөвхөн зардал гарч байгаа, уурхай ажиллуулах хэн ч байлаа ийнхүү уурхайгаа байгуулах шатанд зардал л гаргаж таарна. Харин энэ далд уурхайн бүтээн байгуулалтад монгол компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж монголчууд цалинтай ажилтай байна. Энэ бүхнийг саяхан монголд хамгийн их татвар төлсөн байгууллагыг зарласан болон Оюу Толгой компани туслан гүйцэтгэгчдийнхээ чуулганыг хийсэн байдлаас хэн бүхний нүдэнд ил тод харагдсан шүү. Иймд энэ их ажлыг хөдөлгөхөд олон улсын байгууллага, компаниудтай ажиллаж, Салхитын цахилгаан станцыг байгуулсан туршлагаараа чухал үүрэг гүйцэтгэсэн энэ залууг зөв үнэлэх ёстой юм.

  • зочин (March 09, 2017 7:53:11 am )

    с баяр аль нам бэ

  • зочин (March 09, 2017 7:54:09 am )

    ман шүү дээээээээээ

  • иргэн (March 22, 2017 9:38:08 pm )

    энэ нөхдүүдэд арга хэмжээ аваачээ. үгүй ядахдаа ард түмэндээ хайртай мафи маягийн бүлэглэл байсан ч болойсоо.

antalya rent a car