antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 2 comments

10 их наядын алдагдалтай төрийн өмчит үйлдвэрийн хувьчлалаар 50 тэрбумыг олно

нийтлэсэн Admin

10062015-1433896649-1644403404-zurag-4

Хувьчлалыг хэрхэн явуулах вэ гэдэг дээр улстөрчид байр сууриа илэрхийлж байгаа. Хувьчлалын давалгаа өрнүүлээд хэдхэн хүнээ хөрөнгөтөн болгосон баларсан жишигтэй бидний монголчууд хямралаар далимдуулан төрийн өмчийг мөн л үнэгүйдүүлж хэсэг баячуудад бэлэглэх юм биш биз дээ гэсэн асуулттай тулж байгаа. Ер нь нэлээд тооцоо судалгаа ултай хийх хэрэгтэй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг асуудлаар хэлэхдээ  “Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал нь хамгийн их анхаарал татсан асуудлыг нэг. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд зардал бага гаргая, хэмнэлт хийх тухай ярьж байгаа. Гэвч Төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдал 10 их наяд хүрчихсэн байна. Хоёр жилийн өмнө энэ алдагдал гурван их наяд байсан ч өнөөдөр долоо их наядаар алдагдал нэмэгдчихсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хувьчлалаар орох орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ 50 тэрбумыг яаж үнэлж гаргаж байгаа юм бэ? Өмчлөх компаниудын үнэлгээг хэрхэн гаргаж байгаа вэ? гэх мэт нарийн мэдээллүүдийг оруулж ирэх хэрэгтэйг  бүлгийн гишүүдийн зүгээс албаныханд хэллээ. Төсвийн байнгын хорооноос энэ асуудлаар ажлын хэсэг гарсан. Мөн Өргөдлийн байнгын хорооны гишүүд энэ ажлын хэсэгт ороод тодорхой судалгааг хийх хэрэгтэй байх. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд юунаас болж алдагдалтай ажиллаж байна вэ, энэ алдагдлыг хэн нөхөх вэ, жил бүр Төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдлыг төсөв үүрээд яваад байх уу, алдагдалтай ажиллаж байгаад хэн хариуцлага хүлээх гэх мэт асуудал өнөөдөр тодорхойгүй үлдэж байна. Тийм учраас бид бүлэг дээр энэ асуудлыг нухацтай авч хэлэлцсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалд ямар ААН-үүдийг оруулах вэ, хувьчлах үнэлгээг яаж гаргаж байгаа вэ гэх мэт асуудлуудыг ярьж байна”гэсэн байна. Тэрбээр ажлын хэсэгт нь орж ажиллах юм байна.

Төрийн өмчит үйлдвэрүүдийн алдагдалтай ажиллагааны талаар засаг засаг дамнан ярьж байгаа. Гол нь тэгээд дорвитой эрэлхийлэл, шийдэл гардаггүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (November 02, 2016 3:48:25 pm )

    Хувааж идэхийн тулд гаргасан нэр томьёо доо,хөөрхий түүнээс биш,энэ малнуудаас доор хүмүүс л байв гэж, мэргэжлийнхэн, эсвэл эд л шахаа хийж дампууруулдаг байхгүй юу.

  • Anonymous (November 03, 2016 8:48:40 am )

    ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ХУУЛИЙГ ХАТУУ ЧАНГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЗҮҮЛЧЛЭН ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car