Монголын анхны ванны бөмбөг, уруул өнгөлөгч, лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн “Lhamour” брэндийн хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох органик таван бүтээгдэхүүний нэгээр тодорсон байна. Энэ бүтээгдэхүүн нь харшил, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай учир арьсыг тайвшруулж, тэжээл өгч, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах зэрэг олон эерэг нөлөөтэй юм байна. Байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатай байдаг. Тиймээс ч Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдгээр бүтээгдэхүүнд “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийг өгчээ.
Unen.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 18, 2015 10:32:09 am )
Монгол брэндээ дэмжицгээe.
1 Comment