antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 3 comments

Автомашины хучлага хулгайлах гэмт хэрэг ихэсчээ

нийтлэсэн Admin

mashiniihushlagaСүүлийн өдрүүдэд автомашиныхаа хучлагыг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирэх болсон талаар албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, Өчигдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны …-р байрны гадна байсан автомашины хучлага хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 61 настай эрэгтэй Б-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй 57 настай эрэгтэй Л гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал Овооны …. тоотод автомашины хучлага хулгайд алдлаа гэсэн мэдээллийг шалгахад уг тоотод суух 29 настай эрэгтэй Б-ийн “Зил-130” автомашины хучлагыг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух 36 настай эрэгтэй Ц гэгч хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа юм байна. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “Хүрээ хотхоны …-ийн ..-р байрны гаднаас өчигдөр шөнө тус хороонд суух 36 настай эрэгтэй Т-ийн “Toyota Rav-4” автомашины хучлагыг Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд суух, 25 настай эрэгтэй Д гэгч хулгайлан авч байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, баривчилжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 26, 2015 1:40:29 pm )

    манайхны энэ хогийн хулгайч зан хэзээ нэг арилах бол ?

  • 2015 (November 26, 2015 1:50:28 pm )

    tsaraig ni haruulaachee muu sain urt gartnuudig

  • Zochin (November 26, 2015 11:52:02 pm )

    Mashini huchlaga hulgailj yu hiih gej yah gej bgaa tiim mash heregtei zuil yum uu hogiin novshnuud yadaj uhaaral da .

antalya rent a car