antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 1 comment

Амьтдыг хувилж олшруулах хамгийн том төвийг байгуулна

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

Хятад улс амьтдыг эсийн аргаар хувилж олшруулах дэлхийн хамгийн том төвийг байгуулж байна. Зүүн хойд хэсгийн Тянжинь хот дахь техник, эдийн засгийн хөгжлийн бүсийн бааз суурь дээр энэ төвийг байгуулах аж. 31.3 сая долларын өртөгтэй төсөлд Өмнөд Солонгос оролцож байна. Төвийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Амьтдыг хувилж олшруулдаг эрдэмтэд 2016 оны эхний хагаст шинэ үйлдвэр дээр ажиллаж эхлэх бололтой.

Шинэ төвийн гол зорилго нь албаны, цагдаагийн нохой, гэрийн тэжээвэр амьтад, уралдааны морь, мөн мах, сүүний чиглэлээр ашиглах үхэр гаргаж авахад оршиж байна. Хувилах төвийг байгуулж буй толгой компанийн тэргүүний мэдэгдсэнээр, тус төвд нэг жилд үхрийн 100 мянган үр хөврөлийг үйлдвэрлэн гаргах ажээ. Үйлдвэр нь жилд нэг сая үр хөврөл гаргах хүчин чадалтай байх юм.

Амьтдыг хувилж олшруулах санаа махны чиглэлийн мал, амьтны тоо толгойгоо өсгөх эрмэлзэлтэй малчин, аж ахуй, фермерүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Нохойны хувьд гэвэл Сөүлийн Үндэсний их сургууль клон буюу эсийн аргаар хувилах туршлагатай. 2009 онд солонгосууд дэлхийд анх удаа клоны аргаар нохойг гарган авч байжээ. Энэ нохойг нисэх онгоцны буудал, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ман­сууруулах бодис ил­рүүлэхэд ашиглаж байв. Хятад улс энэ чиг­лэлээр олон жилийн өм­­нөөс ажиллаж ирсэн юм. Хятад эрдэмтэд онц­­гой булчинтай анч нохойг бүтээсэн тухай эр­дэм шинжилгээний судал­гаа, өгүүллээ дэл­хийн шинжлэх ухааны тэр­гүүлэх сэтгүүлүүдэд нэг бус удаа нийтэлж байсан билээ. Тэд мөн ямаа, хонь, гахай, сар­магчин дээр тун сонир­холтой туршилт, судал­гаа хийж байв. Хятад улс аварга том төсвийнхээ ачаар амьтдыг эсийн аргаар хувилах салбарт ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилжээ. 2019 онд хятадууд амьтдыг ху­вилж олшруулах талбар дээрх хөрөнгө оруу­лал­таар дэлхийд тэр­гүү­лэхээр байна. Амьт­дыг зо­хиомлоор хувилж олш­­руулах нь дэлхий дахинд ихээхэн маргаан дэг­дээдэг билээ. Улмаар хүн гэдэг амьтныг хувилж олшруулаад эхэлбэл яах вэ, үүнийг зөвшөөрч болох уу гэдэг асуудал хамгийн хурцаар тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 1 (November 25, 2015 1:39:15 pm )

    Энэ чинь л нөгөө GMO буюу хувиргасан амьд организм гэдэг чинь шүү дээ.

antalya rent a car