antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Урд хөршид гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан С.Сэрчмаа тайзнаа эргэн ирлээ

нийтлэсэн Admin

Урд хөршид амьдралаа төвхнүүлж, таатай таагүй олон дуулианыг нутаг нэгтнүүддээ дуулгасан Селийг тайз нь, фенүүд нь учиргүй санажээ. “Эрх цагаан ишиг” гэж поп хатагтай өхөөрдсөнчлөн, ижий ахай шиг ойр дотно тэд rap гараасаа хөтлөлцөн үзэгчдийнхээ өмнө мэхийлээ.

Рок попын тайзнаа хорь ч хүрээгүй хонгорхон зүстэй үзэсгэлэнт охин хөл тавьж байсан нь саяхан ч эргэн санахуйяа 10-аад жилийг үджээ. “Хайрын дууч” гэгдэтлээ хүндэтгэл хүлээж, поп дива өргөмжлөлийн эзэн болсон царайлаг С.Сэрчмааг харь эртэй хувь заяа холбоход харамсах хүн олон байлаа.

Цуутай, зартай баяны гэргий болж, үрийн зулай үнэрлэсэн түүний хуримын зар Монгол Хятадыг хэсэгтээ л шуугиулсан. Рок попынхон бөөнөөрөө уригдаж тайзныхаа cop болсон дуучнаа хадмын хаяа шүүлж байлаа. Хятдын зээлд амжилттай хүч сорьж, хувийн сургуулиа байгуулах гэсэн Селигийн мөрөөдөл, хувийн аз жаргал харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй.

Бизнесмен Б.Тэмүүлэнтэй чамгүй олон жил амьдарч бүтэл олоогүй нь С.Сэрчмаагийн зоримог алхмыг шуудруулсан ч байж болох. Ид гялалзаж явах үеийн С.Сэрчмаад унаж тусч байсан нэр нөлөө бүхий эрчүүд өвөрлөгч баянаас дутуугүй буян амлаж, бурхан тахиж байсан нь маргаангүй үнэн.

Хаа явсан, суусан газар бүртээ олны хараанд өртөж байсан тэрээр дуу шигээ энгэрээ сул тавилгүй харц дээгүүр явсан. Үүнийг нь мэдэх зарим нь газрын гай Баяр гарч ирээгүй бол хэмээн харамсдаг юм билээ. Энхрий хонгор С.Сэрчмааг голд нь ортол гомдоосон Б.Тэмүүлэн байр савны асуудлаар шүүхийн хаалга хүртэл татуулах шахсан.

Гаднаас нь харахад сайхан ч урлагийн зам атаа жөтөө, хар хор гээд бартаа ихтэй өрсөлдөөний талбар. Хөрөнгө хүчээс эхлээд залуу дуучинд амьдралаа толгой өвдөхгүй аваад явах нөмөр нөөлөг ч хэрэгтэй байсан биз. Хэсэгтээ Хятадад
амьдарч, хэл сурангаа томоохон компаний Азидаа нэрд гаргах саналд татгалзсан хариу барьсан нь хэн нэгний хараат байдалд орохгүй гэсэн С.Сэрчмаагийн болгоомжлол байв.

Угтаа “Улаан хад”-ны тодотголд ноён Баярын урхи ч нөлөөлсөн байж таарна. Монголд ч Хятадад ч түүнтэй түүнгүй амьдралаа залгуулчих орон зай С.Сэрчмаад байсан. Бүхий л боломж, нэр алдар, карьераа орхин байж урьд хөршийг зорьсон амьдралын сонголт нь түүнээс насандаа ч үзээгүй зориг тэвчээрийг шаардсан нь мэдээж.

Өнгөрсөн хугацааны бүхий л таагүй дурсамж, харь орны аж амьдралаа С.Сэрчмаа өнгөрсөн сард албан ёсоор цэглэж, тус улсын хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулсан байна. Монголын гэр бүлийн хуулиас тэс өөр Хятадын хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж болон эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсэн түүний хувьд цоо шинэ амьдралыг эхлүүлэх цаг ирэв.

Өнгө мөнгө дагасан гэж хангалттай сайн муугаар хэлүүлсэн дуучин бүсгүй охины хамт эх нутагтаа суурьшин, бизнест
ханцуй шамлахаар эргэлт буцалтгүй шийджээ. Хэдхэн хоногийн өмнө поп хатагтай Сараагийн “Аргагүй монгол аялгуу” тоглолтонд “Тэнгэрийн ивээл” киноны дуугаар тайзнаа эргэн ирсэн нь үзэгчдэд жинхэнэ сюрприз болсон юм.

Удтал эзгүйрсэн тэр орон зайд дуучин бүсгүй танил дотно, халуун элгэмсэг уур амьсгалыг ханатал мэдрэх мэт харагдсан. Түүнийг шинэхэн хайртай учраад хамтын амьдралаа эхлүүлсэн тухай чих дэлсэж ч амжсан. “Хайрын дууч”-ийн аялгуу ийн үргэлжиллээ.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car