antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 14 comments

Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү

нийтлэсэн Admin

Төр засаг маань хуулиа ч баталчихлаа, хүмүүсээ ч тавьчихлаа. Улс төрчид одоо сандал ширээтэй зууралдаж, даргаа гэсэн тусархуу бодлоо түр хойш нь тавиад улс орныхоо маргаашийн тухай жоохон ч гэсэн бодохгүй бол болохоо байлаа. Үндсэндээ сүйрч гүйцэх нь. Эрх мэдлийн төлөө төрөө нурааж, өсөлттэй явсан эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, ирээдүй хойш үеэ хэдэн арван жил ч төлөөд барахгүй өрөнд орууллаа.

Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт ард түмнийхээ нуруу дээрх ачааг нэмж, түмэн зүйлийн татвараас эхлүүлээд эцэст нь тултал бүсийг нь чангалж байна. Хүнээр бол чангалсаар байгаад голыг нь тасаллаа.

Өнгөрсөн өвөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засаг байгуулагдаад 2015 оны төсөвт тодотгол хийхдээ “Ард түмэн минь бүсээ чангалахгүй бол болохоо байлаа” гэсээр цалин, тэтгэвэр хасч. Тэр ч байтугай одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг хүртэл хасахыг нь хасч, тайрахыг нь тайрсан. Тэгвэл шинэ ажилдаа томилогдоод удаагүй байгаа Сангийн сайд Б.Болор энэ оны төсөвт дахин тодотгол хийх шаардлагатай байгааг танилцууллаа.

Сангийн сайдын хэлснээр 2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байгаа аж. Тооцоо алдагдахад хүрсэн гол шалтаг нь дэлхийн зах зээл дээр уул уурхай гаралтай түүхий эд унасан явдал байв. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт түүхий нүүрс болон металийн хэрэглээнээс татгалзах хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс бид эдгээр гол түүхий эдийн өсөлттэй байсан сайхан цагаа мартаж эдийн засгаа хэмжээндээ тааруулж хумих хэрэгтэй боллоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулах,  төрийн албан хаагчдын цалинг энэ онд нэмэхгүй, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлыг царцаана. Мөн шатахууны үнийг бууруулахгүй байхаар тохирчээ. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр жим байгаа юм байх. Ингээд хоёр дахь жим буюу төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болжээ.Тиймээс төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж үзжээ. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх юм гэнэ. Энэ улс орон чинь үнэхээр дампуурах дээрээ тулчихаад байгаа юм биш үү. Татвараа хэд дахин нэмж, шинээр хүртэл бий болгон байж төсвөө бүрдүүлэх гэж байгаа юм бол нөхцөл байдал үнэхээр хүндэрчээ. Өчигдөр хүртэл нийслэлийн татварыг нийслэлийн иргэдээс авахаар “Үүл баатар” хөөцөлдөж байсан.  Шатахууны онцгой татварыг нэмснээр үнэ нь өсөхгүй гэх баталгаа байгаа юу. Аль эсвэл үнэ тогтворуулах хөтөлбөр гэдэг шиг нефть импортлогч нарт их хэмжээний мөнгө тараах уу. Улс орон маань Синхуагийн мэдээлсэн шиг 2017 онд биш 2016 ондоо багтаад дампуурах төлөвтэй.

Дэлхийн зах зээл дээр  нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ. Гэтэл манайд нөхцөл байдал бахь байдгаараа.  Яг л хуучин хэвээрээ зарагдсаар байна. Энэ ариун явдал мөн үү. Харин ч бүр Ерөнхий сайд нь шатахууны үнийг өсгөх тухай ярих юм. Шатахуунд ноогдох онцгой албан татварыг нь хүртэл нэмэх тухай ярив. Үүнийг дагаад автобус унаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл өснө. Төсөв алдагдалтай гарсан тул “шархаа” шатахуунаас нөхөх гэнэ. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэр болох биз.

багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. – See more at: http://zasag.mn/news/view/10986#sthash.IqvxDtyj.dpuf

Үнэхээр ингэж зарлагаа нөхөж чадахгүй орлоготой төсөв баталсан юм бол төрийн албадын илүүдэд зардлыг эртхэн хасах ёстой байлаа. Харин ч бүр тансаглал, найр наадам нь хирээс хэтэрч дийлдэхгүй байсаар энэ зуныг барлаа. Хамгийн сүүлийн жишээ нь НИТХ-ын гишүүд нийт өөрсдөдөө их хэмжээний мөнгөн урамшуулал улирал тутамд авдаг болох нь илэрлээ. Нэг төлөөлөгч 27 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Өөрсдийн үндсэн үүрэг болох хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэсний төлөө цалингаас гадуур асар их хэмжээний мөнгө авах нь хууль бус үйлдэл мөнөөсөө мөн. Энэ их мөнгийг идэж уухын оронд иргэдийн амжиргаанд зарцуулсан бол нөхцөл байдал арай өөр ч байж магадгүй юм даа.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ЗОЧИН (September 25, 2015 11:57:15 am )

    тэр нихт-ийн цалинг бууруулаачээ, урамшуулал нэрээр сая саяар нь шагнал авч тансаглаж сууна, БГД-ийн ой,даншиг наадам гэх шиг өч төчнөөн найр наадам зохиож тансаглалаа. ард түмэн чинь хоолны мөнгөгүй болж доройтож байна,төр засгийнхан ямар тансаг юм бэ?тэгсэн мөртлөө ядуу түмнийхээ халаас руу орох дуртайг нь яана,хадгаламжийн мөнгөнөөс татвар авна, тэтгэврийн шимтгэл, насыг нэмнэ ч гэх солиорч өгөх юмаа.асар их бухимдаж байна.цаашид яаж амьдарнаа гэж бодохоос ч аймаар байна.

  • boogii (September 25, 2015 12:55:41 pm )

    8 сард хийсэн шашны наадмын мөнгийг Бат-Үүлээр төлүүлээч. Хориглосоор байхад том толгойлоод бөөн мөнгө үрээ биз дээ

  • Ачу (September 25, 2015 1:38:01 pm )

    Төрд шургалсан ардчилагчид бүгд хулгайч худалч дотоодын дайснууд.

  • Зочин (September 25, 2015 2:54:50 pm )

    Ард түмэн чинь дордож доройтож ядуурч дууслаа одоо тэтгэвэрийн хэдэн хөгшид маш их хэцүү байна өвлийн хүйтэн боллоо түлээ нүүрсээ яах вэ хоол ундаа яахав тэтгэвэрийн хэд нь хаана ч хүрэхгүй ногоо гурил талхны үнэ ямар байгааг мэддэг дарга нар байна уу ард түмэнд сайхан юм амалж гарч ирчихээд их хуралын 76 дандаа өөрсдийгөө амьдралыг өөд татдаг хөгийн хүмүүс

  • иргэн (September 25, 2015 4:34:55 pm )

    Шилэн дансны хуулийн дагуу шалгаад буруу зүйлд зарцуулсан мөнгийг буцааж төсөвт төвлөрүүлээчээ. Дандаа жирийн ард иргэдийн халаасыг хоослох л юм бодоод байх юм. Хэтэрхий их үрэлгэн байдлаа зогсоогооч. Унаж байгаа том том жип машинуудаа зар, дайллага цайллага, хүлээн авалт, хоол унд, бие биендээ дурсгадаг дурсгалын үнэт эдлэл, ямар ч хэрэггүй гадаадад явдаг зардал гээд тоочиж барахааргүй толгой эргэмээр үргүй зардлаа хасаач.

  • зочин (September 25, 2015 7:17:28 pm )

    Сайханбилэг ер нь яг юу хийсэн хүн бэ ийм чадамж муутай ЕС-тай байхад ард түмэн элгээрээ мөлхөхөөс өөр яах бэ дээ.Нефтны ард маш том олигархиуд байгаа нь нууц биш шүү Батхүүгийн шунхлай гм.Ийм байхад яаж улс орон хөгжих бэ бүр мөхөл руу маш хурдтай явуулж байна шүү Энэ байж ЗГ,ЕСайдыг хар даа хурдан огцоруул

  • zochin (September 25, 2015 7:19:33 pm )

    bid l ene 76-g songood songoltooroo amidatch bna shvv de

  • irgen (September 25, 2015 11:59:14 pm )

    Mongolchuud bidnii yaduu doroi baigaa ni uursduus mini bolj baina songuuliar buruu songolt hiideg unuudur bid hiisen songoltinhoo hariug l amsaj amidarch baina shuu dee

  • Anonymous (September 26, 2015 10:35:57 am )

    шатхуунаа буулгаачээ тэгвэл ядаад энэ ногоо махны үнэ бууна шдээ ер нь тээврийн зардал буурвал бусад бараа таваарын үнэ ч бууна шүү дээ

  • dorj (September 26, 2015 1:58:16 pm )

    ene setguulch suragch baihdaa aldaatai bichdeg baisan yum bn

  • Ганболд (September 27, 2015 11:19:22 am )

    нихт нар даварч байна улирал бүр 13 саяаар нь урамшуулал авдаг гэж байгаа.Олгосон урамшуулалаа буцаан авч төсөвт суулга.шүүгч,прокурор нарын цалин 4-5 сая арай дэндэж байна.Багш,эмч,цагдаа нарын цалин өрөвдмөөр өө сард 500 мянга адилхан төсөвийнх байж ялгаатай байнаа нь сонин,бодвол шүүгч,прокурор нарыг хээл хахуулаас хол байлгаж байгаа юм байлгүй дээ? бас тэтгэвэрийн хөгшид хэцүү л байна даа.цалингаа тэнцвэржүүлээчээ эмч,цагдаа,багш,хөгшчүүлийн тэтгэвэрийг дээрхи албан тушаалтануудаас авч нэм.

  • Баяндун сумын жинхэнэ ардчилагч (September 27, 2015 11:36:27 am )

    Дорнод аймгийн Баяндун сумын АН-ын үүр 2 даргатай болж, сандал ширээгээ булаалцалдаад эхэлжээ. Энэ тэндхийн дарга нар тамгаа аваад зугтжээ, сейфийг нь эвдээд тамгыг нь авлаа гэдэг мэдээг зурагтаар үзэж алмайрдаг байсан Баяндунчууд өөрсдөд нь ийм зүйл тохиолдоно гэж зүүдэдлсэн ч үгүй. Баяндун сумын АН-ын дарга болоод намын гишүүдийнхээ хурлыг хийхээ больсон, сонгуулийн үеэр сурталчилгааны мөнгөнөөс дэлсчихсэн, сумын Засаг дарга болоод шившгээ дэлгэн намын нэр хүндийг шороотой хольж дуусгаад байгаа гэх Басгаадайн Батжавт нутгийн иргэд, намын эгэл гишүүд нь, тэрдундаа настангууд ихээр бухимдан арга хэмжээ авахыг удаа дараа шаардах болсоор уджээ. 2016 оны сонгуульд цаг ямагт ардчилсан цэнхэр байсан энэ сум 100 хувь эргэж, хэзээ ч ардчиллыг сонгохооргүй булшилахад бэлэн болоод байгаа гэнэ. Энэ байдалд нь дүгнэлт хийсэн Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэд намын хрулаа хийхийг шаардсан ч хурал болох үеэр ноён Батжаь нь тамгаа өвөртлөн УБ зугтаад одож. Ардчиллын анхны алтан хараацайнууд настангууд голдуу цугласан намын гишүүд нь хуралдаад АН-ын даргаар сумын заан, өмнө нь АН-ын даргаар сонгогдон сайн ажиллаж байсан туршлагатай Г.Төмөр-Очирыгоо эргүүлэн намын даргаар сонгож. Аймгийн АН-ын дарга нь утсаар ярихаар тамга, тэмдгээ өгөлцөхөө амалсан Батжав ноён нь сумандаа ирэнгүүтээ тамгаа өгөхгүй гээд тас гүрийчихэж. Очир дарга нь намын байртайгаа, аймгийн АН-ын даргын батламжилсан бичигтэйгээ, нутгийн иргэд нь Махан толгой гэж басамжилдаг Батжав нь тамгатайгаа 2 тийшээ хараад суучихсан гэнэ. Батжав нь удаа дараа мөнгө идсэн хэрэгт холбогдож, олны өмнө гараад тав, арван үг ч хэлж чадахгүй эг маг гээд, архидаж, тамгын газрын хэдэн залуу охидоо жирэмсэн болгохоос өөр ажилгүй, сумын ажил сүүлийн 2 жил дараалан адгийн 13 дугаар байранд орж, Монгол улсад Засгийн газар дээр цоллогдсон гээд пакт ихтэй учир энэ оны 7 сарын хурлаар огцрох байсан ч олонхи облохгүй нь гээд сумын хуралдаа ч намынхнаа оруулахгүй там гүрийсээр ирц бүрэлдүүлээгүй тараасан гэдэг. Одоо бас 9 сарын 29-нд хурал зарлагдахаар нь Баян-Уул сумын ойд оролцоно гээд зугтаад байгаа нөхөр гэнэ. Ингээд Засаг ч үгүй, нам ч үгүй болохдхх тулахаараа тамгаа өвөртлөн үргэлж зугтааж явах болжээ. 2 даргатай болсон сумын ардчилсан гишүүд ч толгой нь эргэж орхиод байгаа гэнэ шүү

  • ODorjpurew (September 27, 2015 6:23:16 pm )

    Улсаа дампууруулж,ирэгдээ гуйранчилуулсан терийн тушээдийг зайлуулах хэрэгтэй.

  • 1 (September 28, 2015 9:45:24 am )

    энэ хоосон толгойт үнэхээр жулдаж бн шүү пээ,төр түмнийг минь бүр дампууруулж бузарлаж бн ,муугаа мэдээд хурдан зайлдагч болоосой

antalya rent a car