antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 Comments are off

“Ким Чен Ун хурцадмал байдлыг дэврээж мэднэ”

нийтлэсэн Admin

Ким Чен Ир нас барж, түүний хүү Ким Чен Ун эрх мэдлийг нь залгамжлан авлаа. Өдгөө 27 орчим настай Ким Чен Ун Хойд Солонгосын ирээдүйг хэрхэн өөрчлөх талаар янз бүрийн таамаг гарсаар байна. “Петерсон” хүрээлэнгийн тэргүүн, судлаач Маркус Ноланд энэ талаар ярилцлага өгчээ.

-Ким Чен Ир гэнэт нас барч, түүний орыг хүү нь авлаа. Энэ нь Хойд Солонгосын нөхцөл байдлыг тодорхойгүй бол­гож байна. Тийм үү?

-Мэдээж хэрэг, цаашид нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Ийнхүү Хойд Солонгосын дээд удирдлага солигдож байгаа нь 60 жилийн түүхтэй тус улсын хувьд хоёр дахь тохиолдол нь боллоо. Ким Ир Сен агсаныг нас барсны дараа 1994 онд түүний орыг хүү Ким Чен Ир залгамжлан авах үед бүх зүйл эртнээс боловсруулсан төлөвлөгөөний дагуу явагдаж байсан. Харин энэ удаад нөхцөл байдал арай өөр байгаа учраас Хойд Солонгосын эрх баригчид нэлээд болгоомжилж буй бололтой.

-Хойд Солонгос цөмийн зэв­сэг­лэлээр хөөцөлдөх санаархлаасаа ухрах эсэх нь олон улсын ан­хаарлыг татаж байгаа. Шинэ удирдагч нь энэ тал дээр ямар бодлого явуулах бол?

-Хойд Солонгосын цаашдын бай­дал дараах хоёр янзаар үргэлжилнэ гэж тодорхойлж болохоор байна. Юун түрүүнд, цөмийн зэвсгийн асуудалд ямар байр суурь баримтлах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Түүнчлэн Хойд Солонгосын тал сүүлийн 18 сарын хугацаанд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлсэн. Үүнээс болж Өмнөд Солонгостой харилцаагаа муутгахын зэрэгцээ олон улсын анхаарлыг өөр рүүгээ татаж чадсан. Тэгэхээр энэ удаад Ким Чен Ун хүчирхэг удирдагч гэдгээ нотлохын тулд эдгээр асуудлыг улам хурцатгаж магадгүй. Энэ нь маш том эрсдэлийг бий болгожбайгаа юм. Нөгөөтэйгүүр Ким Чен Ун Хойд Солонгосын улс төрд орж ирээд удаагүй байгаа. Түүнд улс орныхоо удирдах түвшний хүмүүсийг нэгтгэх нэр хүнд, хүч чадал одоохондоо байхгүй. Харин дайснууд  нь энэ байдлыг овжноор ашиглаж, Ким Чен Уны хүчийг улам бүр сулруулахын тулд чармайх болно. Үүнээс болж ойрын хугацаанд Хойд Солонгосын улс төр тогтворгүй болж мэдэх юм.

-Ямартай ч Ким Чен Ун эц­гийнхээ суудлыг залгамжлах нь нэгэнт тодорхой болсон. Ха­рин тэрбээр Ким Чен Ирийн баримтлаж байсан бодлогыг үр­­гэлжлүүлэх болов уу. Тухайлбал, түү­ний эцэг цөмийн зэвсэгтэй хол­боотой асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг дахин эхлэхийг дэмжсэн шүү дээ?

-Магадгүй бодлогыг нь хэвээр нь хадгалж болох юм. Яг ямар бодлого баримтлах нь удахгүй тодорхой болох байх. Ким Чен Ир зүрхний шигдээсээр нас барах үед АНУ-ын хүний эрхийн байгууллагынхан Хойд Солонгост нэлээд их хэмжээний хүнсний тус­ламж үзүүлэхээр болж, Бээжинд үүнтэй холбоотой хэлэлцээрийг хийж байсан. Америкчууд Хойд Со­лонгостой харилцахыг оролдох бүрт эсэргүүцэлтэй тулгардаг. Ха­рин энэхүү хүнсний тусламж хоёр орныг холбох гүүр нь болно. Үүний ачаар Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэ­лэлцээрийн ширээнд дахин суух магадлалтай. Тиймээс     энэхүү хүнсний тусламж маш их ач холбогдолтой. Хэрэв Хойд Солонгосын тал зургаан талт хэлэлцээрт оролцохоор болбол Ким Чен Ун эцэг шигээ хатуу шаард­лага тавих эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцэж эхлэх үед Ким Чен Уны цаашдын бодлогыг мэдэх боломжтой.

-Хятадын Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурь баримталж байна вэ. Тэд Хойд Солонгост ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг оролдож байна уу?

-Хятадын тал бусад орны нэгэн адил нөхцөл байдал хаашаа эргэх вэ гэдгийг хүлээж байгаа. Хойд Солонгосын улс төр өдийг хүртэл тогтвортой байсаар ирснийг онцлох хэрэгтэй. АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан. Гэтэл ингэснээрээ тэднийг буулгаж авч чадаагүй. Тэдний эсрэг юу хийнэ, буцаагаад яг тийм хариу авдаг байсан. Хятадын хувьд Ким Чен Уныг дэмжихээ юун түрүүнд мэдэгдчихээд байгаа. Гэхдээ энэ нь тус улсын байр суурийг бүрэн илтгэсэн хэрэг огт биш юм. АНУ-д Цагаан ордоны төлөөлөгчид Солонгосын хойгийн нөхцөл байдал тогтвортой байхыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ Хятад, АНУ аль, аль нь асуудал хаашаа эргэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа.

-Хятадын хувьд Хойд Солон­госын цэрэг армийнхантай хэр холбоотой байдаг юм бол. Энэ нь цаашид тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх магадлалтай юу?

-Хятадын Засгийн газарт АНУ, Европоос дээрдээд байх зүйл байх­гүй. Америкчууд Хойд Со­лон­го­сын дотоод асуудлыг хэр зэрэг мэдэх вэ, төдий хэмжээний зүйлийг л хятадууд мэднэ. Харин Хойд Солонгосын цэ­рэг, армийн зарим дарга Хятадад талтай байдаг гэсэн яриа бий. Гэх­дээ энэ бол цуурхал төдий зүйл. Ерөнхийдөө бол Хятадын эрх баригчид Хойд Солонгосын бат­лан хамгаалах сал­барт нөлөөгөө тогтоохыг байнга оролддог. Даанч энэ нь томоохон үр дүнд хүрээгүй гэж дүгнэж болно.

-Хойд Солонгосын эдийн зас­гийн нөхцөл байдал хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. Ким Чен Ун эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Надад ямар ч таамаг алга. Ким Чен Уны баримтлах эдийн засгийн бодлогыг битгий хэл өөрийнх нь тухай ч мэдэх зүйл бараг байхгүй. Ер нь хэн ч юу ч мэдэхгүй. Тэр 27, 28 орчим настай, Швейцарийн хаа нэгтэй хэдэн жил суралцсан.

-Гэхдээ ядаж түүний ганц, хоёр зураг хэвлэлд гарсан шүү дээ?

-Хүмүүс тэр зурган дээрх хүн Ким Чен Ун гэж бодож байгаа болохоос биш яг таг нотлох баримт байхгүй. Америкчууд Ким Чен Ирийн залгамжлагчтай илүү ойр харилцахын тулд түүний хувийн сонирхлыг талаар нарийвчилж су­далсан баримт бий. Тухайлбал, тэрбээр сагсанбөмбөг тоглоход гойд их дуртай, нэлээд дуу муутай хүн гэх мэт. Гэхдээ үүнээс өөр олигтой зүйл мэдэж чадаагүй шүү дээ. Харин Хойд Солонгосын нийгэмд авлига хүчээ авч байгааг би гадарлаж байна. Үүнээс болж удирдах албан тушаал хашдаг, хангалуун амьдралтай хэ­сэг бүлэг хүн бий болсон. Тэдний дийлэнх нь Пхеньянд байдаг. Жи­рийн ард иргэд нь 10, 20 жилийн өмнөхөөсөө ядуу дорой амьдарч байхад тэдний нөхцөл байдал эсрэгээрээ сайжирсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хойд Солонгост хийсэн валютын шинэчлэлээс болж инфляци 140 гаруй хувьд  хүрсэн. Өнгөрсөн зун хойд солонгосчууд цаг агаарын нөхцөл байдлаас олигтой ургац хурааж авч чадаагүй. Энэ нь тус улсад инфляци улам нэмэгдэхэд хүргэсэн. Тэгэхээр Хойд Солонгосын эдийн засаг маш хүнд байдалд орсон гэдэг нь харагдаж байна.

-Энэ нь Хойд Солонгосын удир­дагч хатуу байр сууринаасаа ухрах нөхцөл болж болох юм. Тийм үү?

-Хойд солонгосчуудад хүнсний тусламж маш их хэрэгтэй байгаа.

Т.Элиса

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car